Төрийн ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах зорилгоор Засгийн газраас бүх сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, агентлагийн дарга, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад Албан даалгавар хүргүүлэв.
Албан даалгаварт:
- Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, улс төрөөс ангид байж, мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, ёс суртахуунтай байх
- Төрийн албыг хувийн ашиг хонжооны гишгүүр болгох гэсэн оролдлогыг тухай бүр нь таслан зогсоож, авилга, хээл хахууль, хүнд суртал, шударга бус байдалтай бүх шатанд тууштай тэмцэх
- Төрийн албан хаагчийн ажлыг дүгнэн хариуцлага тооцох, урамшуулж байхыг даалгалаа. Ингэхдээ тухайн ажилтан, албан хаагчдын ажлын бүтээмж, үр дүн, санал санаачлага, сахилга, хариуцлага, иргэдийн санал хүсэлтэд шуурхай хариу өгсөн байдал зэргийг харгалзах юм.
Мөн:
- Хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд аливаа ажил, асуудлыг шуурхай зохион байгуулах, гүйцэтгэлийн явц, үр дүнд хяналт тавих, төрийн албаны стандартыг чанд мөрдүүлэх
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, лиценз болон бусад тусгай зөвшөөрөл, газар олголтыг нийтэд ил тод, нээлттэй зохион байгуулах
- Иргэд, аж ахуйн нэгжид төрийн үйлчилгээг иргэд аж ахуйд хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдолгүй үзүүлж байх
- Хууль тогтоомж зөрчсөн, зөрчил, дутагдал гаргасан, ажлаа цалгардуулсан бол тухай бүр нь хариуцлага тооцож, зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлж байхыг үүрэг болгов.
Төсвийн үргүй зардлыг багасган, хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж, хэмнэлтийн горимыг чанд сахихыг бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав.
Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар Албан даалгаврын хэрэгжилтийг жилийн эцсээр дүгнэж, тайлангаа ирүүлэх бөгөөд хэрэгжилтэд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хяналт тавьж ажиллах юм.

Сэтгэгдэл ( 5 )
Ээ ашгүй дээ. Сэтгэл ер нь их баяртай байгаа ойрын өдөрүүдэд. Хүрэлсүх одоо ямар чухал ажил эхлүүлээ болоо гээд сэрж босож мэдээ уншдаг болж байна. Урагшаа !!! Биэнд хийж өөрчлөх ажил их байна. Дээгүүр нисдэг нөхөдөөс салж амрах нь.
Маш зов Аймаг,нийслэлээс гадна ходоо орон нутагт сумын засаг дарга гэсэн хачин нохдийг цэгцэлэх хэрэгтэй
Төр албан хаагчдынхаа ёс зүй, харилцааны соёлд хатуу хяналт тавьж ажиллах хэрэгтэй. Ялангуяа аймаг, дүүрэгийн түвшинд цадигаа алдсан шүү.. Хямсганасан хэдэн залуус утсаараа тоглоод их зан гаргаад суух нь элбэг байдаг даа... Зарим аймгийн дарга нарын эрх мэдлээ хэтрүүлсэн хэргүүд АТГ дээр дарагддаг жишээ олон. Эдгээрийг сэргээн шалгаж, үнэн зөвөөр шийдвэрлэж мэдээлэл өгөх хэрэгтэй... Баахан аймгууд гэмт бүлэглэлийн гар хөл болсон хүмүүсээр удирдуулаад түүнд нь ард иргэд зэвүүцсээр байдаг. Дунд албаны дундхан мэдлэгтэй албан тушаалтнуудаа цэгцлээрэй дээ.. Амжилт хүсье. Монголын минь буян заяа их
ОДОО ТӨРӨӨС ХҮН АЛАХ, ХҮҮХЭД БҮСГҮЙЧҮҮДИЙГ ХҮЧИРХИЙЛЭХ, ХУЛГАЙ ЛУВАР ХИЙЖ УЛС ОРНОО ХУДАЛДАХ, УРВАХ, МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙГ ХУУРАН МЭХЛЭХ, МОНГОЛ УЛСЫН ОНЦ ЧУХАЛ СТРАТЕГИЙН ОРДЫГ НАЙМААЛЦСАН ХҮМҮҮСИЙГ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААЖ ЦААЗААР АВДАГ ХУУЛЬ БАТЛАХ ЮМ БОЛ ТЭГЭЭД БОЛООД ЯВЧХАНА ДАА, ЗӨВ ӨӨ ЗӨВ ТАГНУУЛ, АВИЛГАЛТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР, ЦАГДАА, ШҮҮХ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР БИЕЛҮҮЛЭХ ГАЗАР, БХЯ, ГААЛЬ ГЭЭД БҮГДИЙГ НЬ ЦЭГЦЭНД НЬ ОРУУЛАХ ЦАГ НЬ БОЛСОН ШҮҮ ТЭГЭХДЭЭ ДЭЭРХ ХУУЛИЙН ЗААЛТ ГАРААД ИРВЭЛ НЭГ ХЭСЭГТЭЭ АЛЬ Ч САЛБАРЫНХ НЬ ЦАДИГАА АЛДХАА БОЛИНО ШҮҮ ҮҮНИЙГ ЭЛБЭГДОРЖ АВЧ ХАЯСНААРАА ДЭЭРХИ ХЭРГҮҮД УЛАМ ИХЭССЭН ЮМ.
Энэ цаг үеэ зөв мэдэрсэн арга хэмжээ болжээ. Одоо хамгийн гол нь биелэлтэд хатуу тавьж хэрэгжүүлэх хэрэгтэй. Ер нь ёс зүй муутай уур уцаар ихтэй хүмүүс. Дүүргийн газар. Иргэний бүртгэл мэтийн үйлчлүүлэгч олонтой газрын ажилтнуудад тзгээмэл харагдаж байдаг шүү