Э.Эрдэнэжамъян: МАХН даргаа солихгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 27

 МАХН-ын дэд дарга С.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян, гүйцэтгэх товчооны гишүүн С.Удвал нар Үндэсний мэдээллийн төвд  мэдээлэл хийлээ. МАХН ирэх долоо хоногийн даваа гаригт намынхаа Бага чуулганыг хийхээр болсон байна.  МАХН-ын дэд дарга С.Ганбаатар “Засгийн газар багш, эмч нарын цалин нэмэгдүүлнэ гэж гарч ирчхээд цалин нэмэхгүй байна. Эрх баригчдад бид энэ асуудлаар байр сууриа илэрхийлнэ. Ард иргэдийнхээ цалинг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдэхийн төлөө бид тууштай ажиллана” гэлээ.

С.Удвал “МАХН улс төрийн байр сууриа илэрхийлж байгаа. МАХН-ын Бага чуулганаар нийгэм цагийн үеийн асуудлыг хэлэлцэнэ. Газар нутаг, үндэсний аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ. Эрүүл мэндийн салбарын ажилтан, эмч нарын цалинг нэмэгдүүлэх ёстой. Үндэсний хэмжээнд судалгаа хийж эмч нар ямар хэмжээтэй цалин авах асуудлыг судалсан. Эмч хүн ойролцоогоор 2- 2.4 сая төгрөгийн цалин авах ёстой. Сувилагч хүн 1.6 – 1.8 сая төгрөгийн цалин авах ёстой. Гэр бүлийн хүчирхийллийн хэрэг гамшгийн хүрээнд хүрлээ. Бага насны хүүхэд амиа алдаж байна. Нийгэмд хүчирхийллийн хэрэг гарч байгаагаас гадна УИХ-ын гишүүн хүн хүртэл ийм төрлийн гэмт хэрэгт холбогдож байна. Тийм учраас энэ тал дээр онцгой анхаарах ёстой” гэсэн юм.

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан “Бага чуулганаар Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн, цаашдын үйл ажиллагааны талаар хэлэлцэнэ.  Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас бид бүх сумаас төлөөлөл оролцсон бүсийн чуулгануудыг таван аймаг хийж 21 аймгийн гишүүдтэй уулзалт хийж дууссан. Мөн арав гаруй аймгаар явж “Баярлалаа” аяныг зохион байгуулж Сайнхүүгийн Ганбаатарт саналаа өгсөн гишүүд, дэмжигчид дээ талархлаа илэрхийлсэн. Мөн уулзалтын үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг зохион байгуулж ажилласан” гэлээ.

“О.БААСАНХҮҮ НАМЫН ШИНЭЧЛЭЛ ЯРИХ НЬ ЗОХИМЖГҮЙ”

 Сэтгүүлчид сонирхсон асуултаа хурал зохион байгуулагчдад тавьсан юм. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян хариулт өглөө.

МАХН-ыг хагарсан, эв нэгдэлгүй байгаа юм шиг харагддаг?

   Манай намд хагарал үүсээд буй зүйл байхгүй. Бусад намын зүгээс тэгж хагаралдуулах сонирхол байх шиг байна. Манай намын зарим гишүүд гарын үсэг зурч Бага чуулган, Их хурал хуралдуулах санал ирсэн. Ээлжит бус чуулган зарлах гэж буй талаар манай намаас гарсан зарим нэг хүн ярьсан байсан. Хуурамчаар гарын үсэг цуглуулах, тов зарласан зүйл байсан. Л.Цог гэдэг хүн манай намаас аль хэдийн гарсан. Саяны сонгуулиар М.Энхболдыг дэмжээд цагаан байшинд нь байрлаад ажилласан хүн. Бусад намын зүгээс манай намын дотоод асуудалд оролцох хэрэггүй юм. Муухай байдаг юм гэдгийг хэлье.

О.Баасанхүү гишүүн намдаа байгаа биз дээ. Намдаа ямар оролцоотой байгаа вэ?

 Манай нам дүрэмтэй журамтай. Гүйцэтгэх товчооны гишүүнээс хасагдсан. Хуралд таваас дээш удаа суугаагүй хүн хасагддаг журамтай. Хурал зарлаад ирэхийг дуулгадаг ч нэг ч удаа хуралдаа суугаагүй учраас О.Баасанхүү гишүүн Гүйцэтгэх товчооны гишүүнээс хасагдсан. Ямар ч сонгуульд намынхаа эсрэг ажиллах ёсгүй. Гэтэл тэрээр Ерөнхийлөгчийн сонгуулиар эсрэг ажилласан. Цагаан сонгуулийг уриалсан хүн. Ийм хүн намын шинэчлэл ярих нь зохимжгүй юм. Гэхдээ энэ асуудлыг одоо Бага чуулганаараа авч хэлэлцээд явна.  Хариуцлага тооцох хүнд тооцоод явна.

Сонгуульд МАХН ялагдал хүлээсэн учраас намын дарга, удирдлагуудаа өөрчлөх үү?

  Хурлаар хариуцлага тооцох хүмүүстээ хариуцлаг тооцоод явна. Нэг шүүмжлэл байдаг. Хурдан даргаа солчихоосой, нэг хүний нам болчихлоо гэдэг. Бид нэг хүний  нам гэдгийг нэг хүн шиг нам гэж ойлгодог. Тиймээс намын даргаа солих бодолгүй байгаа. Бусад улс төрийн хүчнүүд Н.Энхбаяр гэдэг хүнийг МАХН-ын даргаас буулгачихвал амархан бутарчих юм шиг ойлгодог байх. Тэдний хүслийг биелүүлж бид улс төр хийхгүй. Хүчтэй удирдлагатай, нэг хүн шиг нам байж улс орноо удирдана гэж бодож байгаа.

Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жамьян(103.26.194.203) 2017 оны 11 сарын 01

МАХН чинь Энхбаярын хувийн нам биз дээ

0  |  0
Иргэн(202.9.42.120) 2017 оны 10 сарын 30

Баасанхүү ичиж амьдармаар юмаа. Энэ намын хүчинд, Энхбаярын хүчинд олноо танигдсанаа мартах учиргүй баймаар. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гээч л болоод байнаа. Баасанхүү та ухаарч амьдраач!!!!!

0  |  0
БААСАНОХИН(66.181.178.51) 2017 оны 10 сарын 30

СОЛЬЁ Ч ГЭСЭН ЧАДАХГҮЙ ГӨЛӨГНҮҮДЭЭР ТОЙРОН ХҮРЭЭЛҮҮЛЭЭД МАХН ГЭХ ХУВИЙН УЛСТӨРИЙН КОМПАНИЙХАА ТОМ БАГА АЛБАН ТУШААЛД ХУВААРИЛЧИХСАН

0  |  0
зочин(202.179.26.212) 2017 оны 10 сарын 28

энхбаярыг өөрчлөнө гэвэл санасаны нь гарз бага чуулган дээр орж ирээд улаан нүүр лүү нь харж бгаад хэлж чадахгүй байж хөшигний араас битгий гоншигноцгоод бай хүрээд ирээч ясыг чинь яйлаад өгье цуглуулж авч явж чадах уу хөлсний новшнууд аа махн мандтугай энхбаяр мандтугай.

0  |  0
Са ах(66.181.160.56) 2017 оны 10 сарын 28

3ДАХЬ ХҮЧИН ГЭЖ БҮҮ ЯРЬ УЛС ТӨРД №1НАМ л хэрэгтэй болохоос ямар нэг эрэмбэ байх ёсгүй.Ард түмний нам байхыг хүсвэл ард түмэнтэйгээ амь нэг бай.

0  |  0
Зочин(202.55.191.99) 2017 оны 10 сарын 27

эргэж намруугаа дайраад байх юм өрөө намаа байгуулаад явсан дээр байх доо

0  |  0
zochin(202.179.24.183) 2017 оны 10 сарын 27

yaj solih ve de solivol bair ch ugui yu ch ugui l boloh bh huviin nam yum chini

0  |  0
ЗОЧИН(202.179.26.217) 2017 оны 10 сарын 27

Энхбаярын хүчинд Баасанхүү олонд танигдсан байх шүү. Хэн байснаа мэдэж байхад илүүдэхгүй, Баасанхүү минь.

0  |  0
Риза.(202.70.46.211) 2017 оны 10 сарын 27

Яаг Зөв.

0  |  0
Жагий (202.9.43.110) 2017 оны 10 сарын 27

Зөв шүү.Энхбаяр дарга ЧУХАЛ хүн шүү.

0  |  0
Зочин(27.123.214.89) 2017 оны 10 сарын 27

Одоо монголд энхбаяр шиг туг ч барьж тугал ч хариулж үзсэн улс төрч байхгүй дээ

0  |  0
irgen(59.153.112.229) 2017 оны 10 сарын 27

enhbayriin erhiig haagaagvi bol hol tasarhai garch balrah ni bn shvv manangiihan mini

0  |  0
зочин(202.9.47.177) 2017 оны 10 сарын 27

Балай Баасанхүү хол явахгүйээ, ингээд байвал .

0  |  0
Зочин(202.72.245.209) 2017 оны 10 сарын 27

БААСАНХҮҮ ГИШҮҮН ЮУ БОЛООД БАЙНА. ОДОО ЭНХБАЯР ДАРГЫГ ХЭН БОЛОХЫГ АРД ОЛОН САЙН ОЙЛГОЖ БАЙГАА. ҮНЭХЭЭР л ӨДӨР БҮР ӨӨРИЙН ЧАДВАР МЭДЛЭГЭЭ ХАРУУЛСАН БАЙНА ШҮҮ дээ, ГОЛ НЬ БИД ЗӨВ ХҮНЭЭ ХАЙРЛАЖ ХАМГААЛАХ ХЭРЭГТЭЙ БОЛОВ УУ

0  |  0
Top