Экс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оффшорчдыг хамгаалав уу?

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 30

   Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, бидний хэлж заншсанаар “Оффшор бүс”-тэй тэмцэх хуулийг хаврын чуулганаар баталсан билээ. Тус хуульд "Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийг олон улсын эдийн засаг, банк, санхүүгийн байгууллагаас гаргасан жагсаалтыг харгалзан Монголбанк, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасан. Гэвч энэ хууль хэрэгжих, оффшортой тэмцэх боломжоо алдаж, хэд хоногийн өмнө Засгийн газрын түвшинд хуйвалдаан яваад өнгөрчээ. Засгийн газар аравдугаар сарын 2-нд тогтоолын хавсралт болгон 49 улсыг хамруулан Оффшор бүсийн жагсаалтыг баталсан байна. Гэвч Монголын оффшорчид байрладаг, байрших боломжтой гол бүс нутгуудыг хасчээ.

    Олон улсын валютын сан, Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Татварын шударга ёсны холбооноос гарсан оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг үндэслэж, манай Засгийн газар жагсаалтаа гаргах ёстой ч олон улсын дээрх гурван байгууллагын шаардлагыг  хангасан өндөр индекс бүхий 13 улсыг оруулаагүй байна. Тодруулбал, Швейцарь, Хонгконг, Люксенбург, Лебанон, АНЭ, Макао, Панам, Малайз, Ирланд, Куракао, Бруней, Самао, Ботсвана гэсэн идэвхтэй оффшор бүс бүхий 13 улсыг хасчээ. Эдгээр улсууд нь оффшорын гол бүс нутаг гэж нэрлэгддэг.

Харин оффшор бүс гэж үзэх үндэслэлгүй 11 улс, нутаг дэвсгэрийг оронд нь оруулжээ. Тодруулбал, Кэймэний арлууд, Гернси, Мавритан, Либерн, Нидерландын Антиллийн арлууд, Гибралтар гэсэн оффшор бүсэд хамааралгүй улс орныг нэмжээ. Яг ямар орнуудыг оффшор бүсэд багтаасан, хассан асуудлыг Засгийн газар нууцалж буй юм. Гадаад харилцааны яам энэ асуудалд онцгойлон оролцож, төслийн саналыг оруулж ирсэн аж. Энэхүү хууль бус үйлдэл аравдугаар сарын 2 буюу шинэ Засгийн газар байгуулагдахаас урьтач Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байх үедээ батлуулж амжсан байна. “Чоно борооноор ...” гэгчээр Засгийн эрхийг нөгөөд шилжүүлэх, завсрын үеийг ийнхүү Ж.Эрдэнэбат ашиглажээ.

Дээрх оффшорын гол бүс нутгийг жагсаалтаас хассанаар Монгол Улс оффшорчидтой тэмцэх боломжоо алдаж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл оффшорын гол бүс нутагт хөрөнгөө байршуулсан Монголын оффшорчид хууль эрх зүйн хувьд зөрчилгүй болж байна. Нөгөөтэйгүүр ирээдүйд Монголчууд уг бүс нутагт хууль бус хөрөнгө мөнгөө байршуулах боломжтой болжээ.

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн дэлгэсэн Панамын баримтаар Монгол Улсаас 40 гаруй иргэн оффшор данс эзэмшдэг нь тодорхой болсон. Зөвхөн Британийн Виржины арлуудад Монголын 40 орчим иргэн оффшор данстай байна гэхээр оффшорын идэвхтэй бүс Швейцарь, ХонгКонг, Люксенбург, Макао, Панам, Малайзад Монголчууд оффшор дансгүй байна гэж үгүй.

Анх оффшор данстай нь илэрсан С.Баярцогтын хувьд  Швейцарьт оффшор данстай. Швейцарь улсыг Монгол Улсын Засгийн газар оффшор бүс гэж үзээгүй учраас С.Баярцогт оффшорчин биш болж байна. Ерөнхий сайд асан С.Баяр] мөн л АНУ болон хэд хэдэн газар оффшор данстай нь мэдээлэгдсэн. Ийм байтал, Монголын төр, Засгийн газар оффшорчдыг тавьж явуулах нөхцөл бололцоог нь бүрдүүлж өгчээ. Экс ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ингэж оффшор орнуудыг жагсаалтаас хасах нь ямар учиртай вэ. Түүнд оффшорчдыг хамгаалах эрх ашиг үйлчилсэн гэж хардах үндэстэй билээ. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулууны зүгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан Засгийн газрын тогтоолыг эргэн харахыг шаардсан албан тоот явуулаад байна. Шударга ёс, хариуцлага ярьж, шинэчлэл хийхээ амлаж буй Ерөнхий сайд оффшорчдыг тавьж явуулах тогтоолын төслийг эргэн харж, жагсаалтад өөрчлөлт оруулна гэдэгт найдлага тавья.

Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.185.158) 2017 оны 10 сарын 31

Эрх баригчидын амыг сайн тагалсан бна шуу офишерчид . Тэгээд л ямар ч нам нь гарч ирээд Баяр Баярцогт мэтэд дээрэлхуулээд ходлож чадахгуй арчаагаа ч нэг алдаж бна даа. Тэдний гарч урт юм. Монго Монголын тороос ч хучтэй юм даа . Одоо шилийн сайн эрсууд л офширчидийг шийтгэх байхдаа энэ муусайн дарга нар хамт л цусалхаас оор юу ч байхгуй дандаа худалаа шаана. Еронхийлогчод жаахан найдаж бна бусад нь худалч новшнууд

0  |  0
зочин(202.70.34.98) 2017 оны 10 сарын 30

түр үүрэг гүйцэтгэгчээр яагаад хууль батлах эрх мэдэл өгөөд байдаг юм мэдээж бууж байгаа хүн яаж олигтой юм хийх вэ аль болох лууварын юм л хийнэ шүү дээ тэр тусамаа манай монголын улс төрийн лууварчид бүр ичхээ мэдэхээ байсан лууварчид нөгөө шударга Жавхлан Баасанхүү нар яасан бэ

0  |  0
ЗОЧИН(112.72.12.78) 2017 оны 10 сарын 30

МЭДЭЭЖ ЭНЭ Ж.ЭРДЭНЭБАТ ЛУЙВАРЧДЫГ ХАМГААЛАХЫН ТУЛД Л ИЙМ ЮМ ХИЙСЭН Л БАЙЖ ТААРАНА ШҮҮ ДЭЭ ИЙМ ЮМНЫ УЧРЫГ МЭДЭХГҮЙ ЕРӨНХИЙ САЙД БАЙНА ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ ОДОО ХАРИН ЭДГЭЭР ХАМСААТАНГУУД БОЛСОН ЭТГЭЭДҮҮДИЙГ НЬ БҮГДИЙГ НЬ ШАЛГАЖ УЛСААС ЛУЙВАРДСАН ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААЖ АВАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ. ЭНЭ АСУУДЛЫГ ТЭДНИЙГ ӨМГӨӨЛЖ ХАМГААЛДАГ ТТГ,АТГ,ЦЕГ,ШЕГ-ЫН ЭРХЭМҮҮДЭЭР ШҮҮЛГЭЖ БОЛОХГҮЙ АРД ТҮМНЭЭС ТӨЛӨӨЛӨЛ БОЛСОН ИРГЭДЭЭР ШҮҮЛГЭХ ХЭРЭГТЭЙ.

0  |  0
Zochin(202.9.40.98) 2017 оны 10 сарын 30

Toriin esreg gemt hereg

0  |  0
Zochin(202.70.46.227) 2017 оны 10 сарын 30

Erdenebatyn.huuli.bus.shiidveriig.yagaad.uurchilj.bolohgui.gej.tegeed.uuriig.ni.shalgah.heregtei

0  |  0
монгол(66.181.160.49) 2017 оны 10 сарын 30

Авгай хүүхний хэрүүл хийж элийрч байдаг зарим нэгэн тэнэгүүд байх юм аа. Авсан бол тэгээд л хөлөө гозгонуулаад явдаг л биз дээ харсан үзсэн юм шиг элдэв юм бичиж ярьж байхаар элс шороогоо малтаад яаж цэцэрлэг барих вээ гээд элийрээч , охинтойгоо нийлээд гэр хүртэл бариад байгаа монгол ээж байна шүү.

0  |  0
ИРГЭН(66.181.178.209) 2017 оны 10 сарын 30

ИНГЭЭД МОНГОЛЫГ ЦӨЛМӨЖ ДУУСАХ НЭЭ.... ЭНЭ ЛУЙВАРЧИД ХЭД НАСЛАЖ, ХИЧНЭЭН АВГАЙ ХҮҮХЭД ”СУЛТАН”-ууд ют болдоо.. С.БАЯР, Ц.ЭЛБЭГДОРЖ, Д.ЗОРИГТ, С.БАЯРЦОГТ ҮНЭХЭЭР ХОГИЙН НОВШНУУД ЮМ БАЙНА Л ДАА... УДАХГҮЙ ”ҮЙЛ ТАМАА ЭДЛЭХ БОЛНО”

0  |  0
ИРГЭН(202.179.26.88) 2017 оны 10 сарын 30

БҮТЭХГҮЙ ЗҮЙЛИЙН ХОЙНООС ХУДЛАА УЛС ТӨР ХИЙХЭЭ ОДОО БОЛМООР ЮМ.ШАЛГАЖ БАЙГАА ШАЛГУУЛЖ БАЙГАА ХОЁР ХОЁУЛ ДАНСТАЙ ЮМ ЧИНЬ ЮУ ГЭЖ ӨӨРИЙГӨӨ БАРЬЖ ӨГӨХ БИЛЭЭ.ОДОО НЭГ ЧТӨГРӨГ БАЙХГҮЙ БОЛСОН.ХАТУУ ҮНЭТ ЭДЛЭЛ БОЛСОН.

0  |  0
Top