МАН-ын даргад горилогчид

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 31

Төрийг эрх барьж буй МАН-ын сүүлийн дотоод марафон болоход 20 хоног үлдээд байна. Өнгөрөгч есдүгээр сарын 25 нд тус намын эхний марафон болж, Бага хурлаараа шөнө дөл хүртэл хуралдсаны эцэст  Ерөнхий сайдаа тодруулсан билээ. Ийнхүү УИХ-дахь бүдүүн бүлгийн Засаг шинээр бүрэлдэн тогтоод хэдэнтээ хонож байна.

Үүнээс өмнө У.Хүрэлсүхийн танхимд орж ажиллах сайд нарыг тодруулахын тулд чамгүй бялуу хуваарилалт болж  бүдүүн  бүлгийн гишүүн бүр том, жижиг бялуу хүртэхийг санаархсан  өдөр хоногууд өнгөрөв.

 Харин одоо нэгэнт бялуу хуваарилалт дууссан учир тэд  намын дараагийн марафондоо бэлдэхийн сацуу сойх унаагаа ч зэхсэн сурагтай.  Тодруулбал, МАН-ын Их хурал 2017 оны 11 сарын сарын 20-21-ний өдрүүдэд болно. Тус Их хурлаар М.Энхболд намын даргын албан тушаалаа өгөх учир түүний албан тушаалд очихыг санаархсан нөхөд МАН-ын гишүүд дотор цөөнгүй байна. "Дур эзнээ голохгүй дунд чөмөг сүүжээ голохгүй”хойно доо. 

МАН-ын дарга болох горилогчдын тэргүүн эгнээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх явж буй. Түүний хувьд Ерөнхий сайд болсон учраас  намын даргын албаа хамт хийхийг хүсэж байгаа нь мэдээж. Ингэж ч байж ч илүү бат бөх болох нь дамжиггүй.

Тэгвэл удаах горилогчдод Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын нэр дуулдаж байгаа юм. Гэвч улс төрийн рейтинг нь уруудаж байгаа учир гишүүд нь түүнийг дэмжих эсэх нь эргэлзээтэй л юм.

Харин гуравдагч горилогчийн тухайд харьцангүй залуу боловсон хүчин болох намынхаа залуу үеийн төлөөлөл Н.Дэмбэрэлийн нэр чих дэлсгэв. Түүний хувьд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн зөвлөхөөс гадна  МАН-ын хэвлэл мэдээллийг олон жил хариуцаж байсан аж. Магадгүй  намдаа шинэ үеийн  шинэчлэлийн салхи сэвэлзүүлэхийг хүсэгчдэд Н.Дэмбэрэлийг сонгох шалтгаан болж магадгүй юм.

Ямартай ч одоогийн байдлаар  МАН-ын даргад өрсөлдөхөөр дээрх гурван хүний нэр ил болоод байна.   Цаашид хэд нэмэгдэхийг хэлж мэдэхгүй. Арваннэгдүгээр сарын 20 болтол зай ч байна, лай ч байна.

 

Ш.Адъяамаа

 

 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэбат(150.129.143.224) 2017 оны 11 сарын 01

Сая эдийн засгийн хүнд хямралаас гарган Хүрэлсүхийг бодвол дан дээлтэй ЗГ бүрдүүлж хов жив элдэв юмаар ард түмнээ талцуулдагүй ЭРДЭНЭБАТ ыг дэмжиж байна.Гадуур нийт масс бол Эрдэнэбат,Сэргэлэн нарт ам сайн байгаа

0  |  0
Үнэн(103.212.119.25) 2017 оны 11 сарын 01

Мафийн бүлэглэл өөрийн шинэ боссыг гаргаж ирэх нь дээ. Гамбино Хүрэлсүх, Капоне Энхболд, Дон Корлеон Баяр гэх мэт.

0  |  0
Zochin(108.92.148.34) 2017 оны 11 сарын 01

Demberel,Erdenebat 2 bol demiidee.Gehdee Demberel n Erdenebataasaa arai deer.Muu yumand baga hutgaldsan

0  |  0
МАН(202.72.245.220) 2017 оны 10 сарын 31

60 ТЭРБУМЫН ХУЛГАЙЧДААС ТАВИХГҮЙ БАЙВАЛ Л БОЛОО

0  |  0
Зочин(202.72.245.206) 2017 оны 10 сарын 31

Хүрэлсүх сайдыг дэмжиж байна

0  |  0
ррооох(202.179.31.106) 2017 оны 10 сарын 31

Энхтүвшинг тавиачээ. Дуртай духан толгой

0  |  0
гелегнуудэд зориулчи(103.57.92.140) 2017 оны 10 сарын 31

ЭРДЭНЭБАТ УНЭХЭЭР ГЕЛЕГ ШИГ ХАРАГДАЖ БАЙНА НЯМДОРЖИЙГ ГУЙЦЭХ ХУН ХАЛХ ДЕРВЕД 5 ХОШУУ 16 АЙМАГТ АЛГЕЕЕЕЕЕЕЕЕ

0  |  0
Zagdaa(192.162.242.170) 2017 оны 10 сарын 31

Yrunxii said Xvrelsvx yum chini neg musun l neg xvn bvx yumaa xariutssan ni deer gej bodoj baina.

0  |  0
Зочин(139.59.79.248) 2017 оны 10 сарын 31

Дэмбэрэл гэж энэ хүн юу хийж гийгүүсэн хүн бэ? Бараг танихчгүй юм байна

0  |  0
Top