О.Баасанхүү: Намынхнаа дуудаад хуралд ирсэнгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 01

  УИХ-ын гишүүн О.Баасанхүү Их тэнгэрийн аманд намынхаа Бага чуулганыг өнөөдөр хуралдуулсан байна. Гэвч МАХН-ын удирдлагууд энэ хуралд оролцоогүй аж. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс тодруулахад “Манай намын Бага чуулган өнөөдөр хуралдлаа. Намынхаа удирдлагуудыг хүрч ирээч гээд дуудахад ирээгүй. Бага хуралд 100 гаруй хүн оролцсон. Маргааш энэ талаар хэвлэлийн хурал хийж та бүхэнд мэдээлэл өгье” гэлээ.

О.Баасанхүүгийн санаачлагаар хуралдсан МАХН-ын Бага чуулганд намын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамьян нарын удирдлагууд оролцоогүй байна.

Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэяамьян “Их тэнгэрийн аманд, ихээхэн мөнгө зарцуулж Баасанхүү хурал хийж байна гэж. Их л дээрээс МАХН-ыг онилжээ дээ. МАНАН аргаан барж байгаа юм байна. Эрдэнэтийн 49 хувь, Үндсэн хуулийн төсөл энэ тэр гээд зарчмын гол гол асуудалд дээр тэс хөндлөн байгаа. Үзэл бодол таарахгүй, өөр талын санаатай” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

О.Баасанхүү нь МАХН-ын удирдлагуудтайгаа таарамж буйтай байгаа билээ. Намынх нь зүгээс түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн эсрэг ажилласан, намын бодлоготой нийлдэггүй гэж шүүмжилж буй юм. О.Баасанхүү маргааш Бага чуулганаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийнэ.

Т.Түвшин 

ZINDAA.MN 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(5.46.178.126) 2017 оны 11 сарын 01

бүр мөсөн сөнөөсэй.энэ бузар юмнуудаар монголын ард түмэн дутна гэж үү Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Нэр дэвшигч Ганбаатараас нь цалин мөнгөө авахаар төв байраар нь нэг орсон ой гутаж үхмээр л юмнууд сууж байдаг юм билээ.Эрдэнэжамъян гэх тэр нэг зарааны бөөдий шиг юм чинь мэдрэл энэ тэр нь бүтэн гэх аргагүй амьтан байв шүү улс төржих албан тушаал горьдохоос өөр ухаа мэдрэлгүй амьтан билээ. ийм юмнууд монголын ирээдүйд най л болно шүү сөнөтүгэй

0  |  0
зочин(202.179.24.175) 2017 оны 11 сарын 01

энэ юу хуцаад бна вэ махн--аас хөөгдөхөө тулахаар ингэж бгаа юм байх.дурын хүн их тэнгэрт хурал хийдэг нь хаашаа юм удахгүй сөх-ийн хурал тэнд зарлах юм бна даа энэ төрд эзэн ес жаяг гэж бн уу гайхуулмар блж солиорч байх шив

0  |  0
Хххх(202.9.42.46) 2017 оны 10 сарын 31

ГАНЦ ХҮНИЙ НАМАНЦРААР ЯАДГИЙН АРД ТҮМЭН ДЭМЖДЭГ ШҮҮ ТАНЫГ. ЭНХБАЯРАА ДОЛООДОГ ХЭДЭН МЭДРЭЛ АВГАЙ НАР Л ХАРАГДДАГ Ш ДЭЭ

0  |  0
зочин(103.57.95.106) 2017 оны 10 сарын 31

намын бага чуулганы зардлыг дааж байхыг бодход Баасанхүү Хурц,Гэрэл,Мон ураны Наранхүү,сахал Эрдэнэбилэг нараас том авилгал авсан байна даа

0  |  0
irgen(59.153.113.46) 2017 оны 10 сарын 31

baasanhvv chi ih mungu ih tom hvnii iveeld bnaa . ih tegeriin amand hural zarlaadl bghan shig judaggviteeree

0  |  0
зочин(103.229.122.210) 2017 оны 10 сарын 31

Намын бага хурлыг гишуун мэдэж хуралдуулдаг болсон уу.Аан.

0  |  0
Irgen(66.181.191.61) 2017 оны 10 сарын 31

Olon canaat iig oliggui zam l huleej baidag ym..Baasanhuu mine neg l zamaaraa .neg l zangaaraa hol gishgene dee ...yhaar ...

0  |  0
Soongo(122.201.24.157) 2017 оны 10 сарын 31

Баасанхүү гишүүн ээ, намаасаа гараад бие даагч бол, заавал ингэн байж энэ намын гишүүн байх хэрэг байгаа юм уу, угаасаа энхбаяр гэдэг хүнээс аймаар л юм гарна, залуу хүн арай өөр замаар яв, ганбаатар гэж дурак нь шуналтаж мөнгө авч байгаад л унаа биз дээ, баасанхүү гишүүн яаж эсрэг ажилласан юм,

0  |  0
Top