А.Гылымхан: Хууль бус шийдвэр

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 01

Баян-Өлгий  аймгийн ИТХ-ын нэр бүхий 22 Төлөөлөгч МАН-аас зургаа, АН-аас арван зургаа  ээлжит бусаар  энэ сарын 30-ны өдөр  хуралдаж аймгийн Засаг дарга А.Гылымханыг огцруулах шийдвэр гаргасан аж.Уг хуралдаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан, аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Асылбек тэргүүтэй МАН-ын 16 төлөөлөгч оролцоогүй байна. Аймгийн Засаг дарга А.Гылымхан хуралдаанаас гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй  байгаа юм.  Тэрээр "Аймгийн ИТХ-ын хуралдаанд ИТХ-ын дарга оролцоогүй. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс ээлжит бус хуралдааны товыг зарлах тухай тогтоол гараагүй байсан. Тус хуралдаанаас гарсан шийдвэр хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Шийдвэр нь бидэнд одоо хүртэл ирээгүй. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, Хурлын даргын бүрэн эрхэнд халдсан зэрэг хуулийн  зургаан төрлийн заалтыг зөрчсөн үйлдэл"  гэж үзсэн байна.   

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top