Баян-Өлгий аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийг үгссэн гэв

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 01

 

Баян-Өлгийн аймгийн удирдлагууд тамга тэмдэгний асуудалтай хутгалдаж, Засаг даргаа огцруулсан тухай мэдээлэл олон нийтэд түгээд байна. Одоогоос арав гаруй хоногийн өмнө Засаг дарга А.Глымханыг огцруулахаар АН-ын 16 гишүүн гарын үсэг зурж, ИТХ-ын дарга Д.Бауыржанд өргөн барьсан аж. Гэвч хуулийн хугацаанд ИТХ-ын хурлаа хуралдуулаагүй учир яаравчлан хуралдаж, А.Глымханыг огцруулсан шийдвэр гаргасан гэнэ. “Огцруулсан,..”, “хууль бус шийдвэр”... хэмээн мэтгэлцэж буй толгой эргүүлсэн маргааны талаар Баян-Өлгий аймгийн АН-ын дарга Е.Зангараас тодруулахад,

-Глымханыг огцруулахаар ИТХ-ын нийт гишүүдийн дийлэнх буюу 22 хүн хуралдаж, 100 хувийн саналтайгаар огцруулахаар болсон. АН-ын 16 гишүүн одоогоос 17 хоногийн өмнө гарын үсгээ цуглуулж, огцруулах бичгийг ИТХ-ын дарга Баурыжинд өргөн барьсан. Ирц бүрдэхгүй байна,.. энэ тэр гэсэн шалтгаан хэлсээр байгаад хуулийн хугацаанд хуралдуулсангүй. Тиймэээс бид 15 хоногийн дараа ИТХыг хуралдуулж Засаг дарга Глымханыг огцруулах асуудлыг хэлэлцсэн. МАН-аас зургаан гишүүн байлцсан.

-Аймгийн МАН-ынхан эсэргүүцэж өлсгөлөн зарлаж байгаа тухай мэдээлэл байна

-Аа тийм. Намынхаа байрны өмнө нэг гэр барьсан байна билээ... гэлээ

          Хууль зөрчсөн үйлдэл

 Харин Засаг дарга А.Глымхан энэ талаар, "Аймгийн ИТХ-ын хуралдаанд ИТХ-ын дарга оролцоогүй. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс ээлжит бус хуралдааны товыг зарлах тухай тогтоол гараагүй байсан. Тус хуралдаанаас гарсан шийдвэр хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Шийдвэр нь бидэнд одоо хүртэл ирээгүй. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, Хурлын даргын бүрэн эрхэд халдсан зэрэг хуулийн  зургаан төрлийн заалтыг зөрчсөн үйлдэл"  гэжээ.

Мөн нэрээ хэлэхээс татгалзсан нэгэн эх сурвалжийн мэдээлсэнээр, тус аймгийн МАН-ын төлөөлөгчид зөрчилдөөд, АН-ын төлөөлөгчидтэй үгсэн аймгийн засаг даргаа огцруулчихсан юм байх.

З.Говьсайхан

www.zindaa.mn



Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.31.104) 2017 оны 11 сарын 01

Намынхаа байрны өмнө гэр барьж аймгийн МАН-ын даргыг огцруулахаар болсон гэсэн.Учир нь МАН-ын даргаар УИХ-ын гишүүн Г.СОЛТАН ажилладаг бөгөөд тэрээр МАН-ны гишүүдийг үл тоож ямар ч ажил хийдэггүй нэгэн гэдгээ харуулаад байгаа бололтой.

0  |  0
Top