”Сонгодог” дүртэй, ”хэнхэг” Сайд С.Чинзориг

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 01

Шинээр байгуулагдсан Засгийн газрын сайд нарын талаар Zindaa.mn сайт цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Содномын Чинзоригийг онцолж байна.

 Энэ Засгийн газрын сайд нараас өөрийн ажиллаж байсан салбартаа очсон хүмүүсийн нэг нь УИХ-ын гишүүн С.Чинзориг. “Асуудал үүсгэх бус асуудлыг шийднэ” гэж тэрбээр өчигдөр оройхон МҮОНТ-ийн сэтгүүлчтэй ярилцаж суухдаа хэллээ. Сэтгүүлчийн, “Та яамныхаа ажилчдыг халах юм биш биз дээ?” гэсэн асуултын хариуд барьсан “бэлэг” нь тэр. Салбараа мэддэг л хүний үг. Ер нь мэддэг, хийдэг, хэцүү ажлаа давтаад байгаа хүнийг "хэнхэг" гэж ч онцолмоор. Түүний өмнө, зарим салбарынхны цалин нэмүүлэх асуудал, тэтгэвэр тэтгэмж, хүүхдийн мөнгө, бага насны хүүхдийн өмнө тулгараад буй нөхцөл байдал... гээд хоолойд тулсан ажлууд овоорч байна.


 Тус салбарт олон жил ажилласан хүний буурь суурь нэвтрүүлэгт оролцож байх үеэр нь харагдаж байсан. Арга ч үгүй биз, 2008-2010 онд тус яаманд дэд сайдаар ажиллаж, Сайдаар 2014-2015 онд томилогдож байсан туршлага түүнд бий. Мөн үеэр “Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хороо”-ыхонд хандаж, болгоомжтой, хуулийн хүрээнд жагсаал цуглаан зохион байгуулахыг эвтэйхэн сануулсан. Аргагүй ч биз, жагсаал цуглаанд багш нарыг уриалж, ажил таслуулж яваад, “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгчээр бүр ажил төрөлгүй болгох нөхцөл байдал ойрхон. Өвөрхангай аймгаас УИХ-д нэр дэвшиж сонгогдсон түүнийг дээр дурдсан асуудлууд, хэлэлцээрийн ширээний ард дуудаж угтсан. Хэдхэн хоногийн өмнө гэхэд “Эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэх гурван талт хэлэлцээр”-т “уригдсан”. 

 МҮЭХ-ны ерөнхийлөгч Амгаланбаатар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны тэргүүн Х.Ганбаатар нар ярилцаж нэгдсэн ойлголтод хүрсэн билээ. Түүнээс өмнө буюу өнгөрсөн онд С.Чинзориг иргэдрүү харж, “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл ”-ийг хэлэлцүүлэн дэмжүүлж байв.  Ямартаа ч тэрбээр Төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэхэд зориулан Төсөвт 112 тэрбум төгрөг тусгахаа амлав... энэ мэтчилэн чихэнд чимэгтэй мэдээ дуулган ажлаа эхлүүллээ. 2012 онд УИХ-д нэр дэвшээд, ялагдал хүлээсэн тэрээр тухайн жилийн сонгуулийн ялагдлаа хүлээн зөвшөөрдөггүй нэгэн. Ахин даагаа нэхэж сонгогдсон түүнд нутгийн зон олон нь ам сайтай юм билээ. 

 Тулахтай, хүлээцтэй, юмны түрүүнд дэв дав хийгээд байдаггүй “сонгодог” дүрийг гаднаа авч явдаг хүн л дээ. Хужиртын голын хөвөөнд өссөн түүний гаднаас харагдах тэр чанар нь зөвхөн нутаг ус нутгынханыг нь төдийгүй улс орны хэмжээнд хүндлэл татдаг биз.  Тэрнээс бол Дэд сайд байхдаа хэл ам татлаад авсан удаатай. Нэгэнт өнгөрсөн явдал тул түүнийг нуршаад дэмий биз. Түүний өмнө тус албыг хашиж байсан Сайд Н.Номтойбаяр С.Чинзоригт албаа хүлээлгэж өгч буйдаа туйлын баяртай буйгаа ихэд догдлон өгүүлсэн байна билээ. Өөрийнх нь танхимын нөхдийг буулгахад гарын үсэг зураагүй журмын “нөхөр”-төө Сайдын сэнтийгээ хүлээлгэж өгнө гэдэг сайхан хэрэг биз. Харин тэрбээр УИХ-ын гишүүний зүгээс дэмжиж ажиллахаа захисан билээ. С.Чинзоригт харин өөрийнхөө толгойгоор ажиллах нь юу юунаас чухал билээ...   

З.Говьсайхан

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(103.206.195.30) 2017 оны 11 сарын 02

ZUV SONGOLT

0  |  0
зочин(103.26.194.110) 2017 оны 11 сарын 01

Сайд салбараа сайн мэдэх юм чин тэтгэврийн насыг хэвээр нь байлгах талаар дуугарч болно доо.бусад гишүүд ч гэсэн эргэн харж ярилцаагүй таг дуугаа шүү

0  |  0
Иргэн(66.181.178.209) 2017 оны 11 сарын 01

ДОЛИЙЧИХООД БАЙЖ БАЙГААГ НЬ ЭЭ.. ЯАЖ ИЙГЭЭД ХУДЛАА ХЭЛЖ, ХУЛХИДАХ ВЭ ГЭСЭН БАЙЛТАЙ... ЗАЙЛААЧ МАН-уудаа

0  |  0
Иргэн(172.98.87.132) 2017 оны 11 сарын 01

Мэргэжлийн сургуулиудыг анхаарч ажилларай

0  |  0
Иргэн(172.98.87.132) 2017 оны 11 сарын 01

Мэргэжлийн сургуулиудыг анхаарч ажилларай

0  |  0
Иргэн(172.98.87.132) 2017 оны 11 сарын 01

Мэргэжлийн сургуулиудыг анхаарч ажилларай

0  |  0
Иргэн(202.55.191.72) 2017 оны 11 сарын 01

Нэг ийм юу хийдэг яадаг нь мэдэгдэхгүй хүмүүс төрөөс садахгүй яваад л байх...

0  |  0
Top