Л.Элдэв-Очир: Ерөнхийлөгч эв нэгдлийг юун түрүүнд баримтлах ёстой

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 01

  Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилсон УИХ-ын шийдвэрт Монгол Улсын Ерөнхийлөгч  Х.Баттулга хориг тавьсан. Энэ асуудлаар болон Засгийн газраас төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг олгох шийдвэртэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын байр суурийг сонслоо.

Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилсон шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьсан. Та энэ асуудалд ямар байр суурьтай хандаж байгаа вэ?

Төрийн гурван институц дор бүрдээ хийх ажлаа л хийх ёстой. Төрийн механизмыг гацаадаг тийм бодлого явуулж болохгүй. Ялангуяа ерөнхийлөгчийн хувьд ард түмний эв нэгдлийг юун түрүүнд баримтлах ёстой. Тийм зарчимтай байх ёстой. Иймд өөрсдийнхөө ажлыг хийх хэрэгтэй. Бие биенийхээ ажлыг гацаадаг, саад болдог явдал хэрээс хэтрэх шинжтэй болж байна. Цаашид ийм байж болохгүй юм.

МАН-ын бүлэг энэ асуудал дээр байр сууриа нэгтгэсэн үү?

МАН байнга нэгдсэн байр суурьтай байдаг. Тэр тусмаа энэ хоригийн асуудал дээр нэг байр суурьтай байгаа.

Засгийн газраас 300 мянгыг төрийн албан хаагчдад өгөх шийдвэр гаргасан. Энэ үнэхээр төрийн оновчтой бодлого байж чадах уу?

Энэ бол арга ядсан л арга. Хүмүүс хүнд хэцүү ажил амьдралаа гаргаж тавиад, төрд хандаад байдаг. Засаг энэ дээр ямар бодлого хэрэгжүүлэх юм. Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ийм үед чимээгүй байх нь ард түмнээ хүндлээгүй хэрэг байх. Тэглээ гээд үүнийг ингэж шийдэх нь арга ядсан л зүйл гэж харж байна. МАН-ын бүлэг энэ асуудлыг ярьж байна. Санал зөрүүтэй асуудал бий. Төрийн албан хаагчдад 300 мянгыг өгөх нь зөв буруу гэсэн санал шүүмжлэл гарч байна.

Нэгэнт Засгийн газар төрийн албан хаагчдад тэтгэмж өгөхөөр батлаад зарлачихлаа. Одоо цуцлах боломж байгаа юм уу?

Мэдэхгүй байна. Бөөнөөрөө ярилцана даа. Энэ асуудал дээр АН улс төржүүлээд байна. “Хөрөнгө оруулалтаа хийгээч. Өөр жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх хэрэгтэй” гээд янз янзын зүйл ярьж байгаа. Энэ нөхдүүд тухайн үедээ энэ асуудлуудаа шийдээд явж байх нь ч яасан юм. Өнөөгийн хүнд байгаа нөхцөлд давхар улс төржилт яваад л байна.

Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.9.90.195) 2017 оны 11 сарын 02

Ev negdliig deedelj erhemlej ba geed l buruu ch bsan chimeegui. ed nar duraaraa bol geed haraad suuj bh u.Uneheer erkh ashgiin zurchil bgaa bol shalgah horig tavih ni zuv shu

0  |  0
Зочин(66.181.178.209) 2017 оны 11 сарын 02

ЭЛДЭВ-ОЧИР ГУАЙ ТА ИДЭЖ УУХЫН ”БҮЛЭГЛЭЛ”-ийн талд нэвт оржээ... ккк

0  |  0
хөаррхах(66.181.177.134) 2017 оны 11 сарын 01

Эдийн засгийн 5%-н өсөлтөө ард түмэнтэйгээ хуваа

0  |  0
ЗОЧИН(112.72.12.70) 2017 оны 11 сарын 01

ЕРӨНХИЙЛӨГЧ ЭВ НЭГДЛИЙГ ЭРХМЭЛЭХ ЁСТОЙ ГЭЭД ЭХ ОРНОО ГАДНЫХАНД ХУДАЛДАН БАЯЖСАН ИЙМ ХӨГИЙН ЮМНУУДТАЙ ЭВЛЭРЭЭД ТӨРИЙН ОРДОНД ДУУГҮЙ СУУЖ БАЙХ ЁСТОЙ ЮМ УУ ЭНЭ ХЭРГИЙН ҮНЭН МӨНИЙГ ХУУЛЬ ЦАГДАА ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГУУД ШАЛГАЖ ТӨР НЬ ӨМЧӨӨ ЭРГҮҮЛЭН АВЧ БУРУУТАЙ ЭТГЭЭДҮҮДИЙГ ШИЙТГЭХ ХЭРЭГТЭЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ИЙМ ЛУЙВАРЧДЫГ ЯАСАН Ч ӨРШӨӨЖ ЭВЛЭРЧ БОЛОХГҮЙ ЯАГААД ГЭВЭЛ ЭНЭ МОНГОЛ УЛСЫН АРД ТҮМНИЙ ХӨРӨНГӨ.

0  |  0
зочин (202.72.240.5) 2017 оны 11 сарын 01

ерөнхийлөгчийн хийх ёстой ямар ажил байх вэ гэдгийг сайн хэлээд өгөөч дээ нэг л мэдэхгүй оргиод байгаа юм биш үү

0  |  0
MCS-Д(202.70.34.115) 2017 оны 11 сарын 01

ЭНХ-АМГАЛАН ТА 2 ХӨВСГӨЛ, БАЯНХОНГОРЫН ИРГЭД СОНГОГЧДЫН ЭРХИЙГ ЛУЙВАРДАЖ ЭМ СИ ЭС-ИЙН АЖИЛЧДЫГ ДАРАМТАЛЖ ЗӨӨЖ АВААЧИЖ ХУУЛЬ БУСААР ТӨРИЙН ЭРХ АВАХ ЗҮЙЛ АНГИЙН ЗААЛТЫГ ХАНГАЖ УИХ-ЫН ГИШҮҮН БОЛСОН. ТА НАРЫН ТАВАН ТОЛГОЙГ АВАХ ЛУЙВАРЫГ ТЭНГЭР ЗОГСООСОН ОДОО ДАХИН ГЭСГЭЭХ БОЛНО................ ТЭНГЭРИЙН ЗАРААЛ НЬ МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БӨЛГӨӨ..............

0  |  0
Top