Г.Бямбасүрэн: Н.Энхбаярыг огцруулья гэж яриад байгаа юм биш

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 01

  МАХН-ын ахмад гишүүн Г.Бямбасүрэн тэргүүтэй гишүүд өнөөдөр Төрийн ордны В танхимд мэдээлэл хийлээ. Энэ долоо хоногийн даваа гаригт МАХН Бага чуулганаа хуралдуулсан. Гэвч өчигдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэргүүтэй хүмүүс ээлжит бусаар МАХН-ын Бага чуулганыг Их тэнгэрт хуралдуулсан байна. Энэ талаар намын гишүүд мэдээлэл хийсэн юм.

МАХН-ын гишүүн Г.Бямбасүрэн “МАХН-ын удирдлагуудтайгаа ойлголцож чадахгүй байна. Саяны 29-ний өдөр болсон Бага чуулганаар гишүүдээ доромжилсон тогтоол гаргасан. Бидний зүгээс 73 хүн гарын үсэг зураад албан шаардлага өгсөнийг АН, МАН, Хамаг Монгол хөдөлмөрийн намын гишүүд гарын үсэг зурсан бичиг ирүүлсэн гэж хэлсэн байна. Манай намын болчимгүй гишүүд ингэж бусад намын нэр хүндэд хүртэл халдаж байна.

 Намын гишүүдийн хамт аравдугаар сарын 23-нд Н.Энхбаяр даргатай уулзсан.  Гэвч тэрээр  “Юу хийж яваа юм. Яах гэж яваа юм. Цаас бариад явж байдгаа больцгоо” гэж хөөсөн. МАХН-ын жирийн гишүүдийн зүгээс удирдлагуудаа шүүмжилж, үйл ажиллагаа сайжруулья гэсэн санал хэлж байхад хүлээж авахгүй байна. Цаашид өөрсдөө эрх мэдлээ хэрэгжүүлээд явах сонирхолтой байгаа. Бид МАХН-ын даргыг өөрчлөх асуудлыг яриагүй. Намынхаа их хурлыг хийхийг шаардаж байгаа. Түүнээс Н.Энхбаярыг сольё гэдэг асуудлыг яриагүй юм. Ер нь Их хурлаар намын удирдлагыг өөрчлөх асуудлыг ярьдаг ч хэн нэгнийг солих асуудлыг тавиагүй. Гэтэл хэвлэлээр хоорондоо маргаж, О.Баасанхүү гишүүнээс боллоо. АН, МАН-ын гар хөл боллоо гэж ярьж байгаа. Ийм зүйл ерөөсөө байхгүй. АН, МАХН-тай ямар ч холбоо бариагүй” гэлээ.

МАХН-ын гишүүд Их хурал зарлан хуралдуулахыг шаардаж буй юм. Их хурлаар 2016 оны УИХ-ын сонгуулийн дүн, орон нутгийн сонгуулийн дүн, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хэлэлцэх ёстой гэж үзэж байна. 

Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bi(202.72.245.165) 2017 оны 11 сарын 01

enhbayr soliorood olon jil bolj bgaa shu de ene hugshchuul yunaas ni aij chatsga tsaraildag bainaa

0  |  0
зочин(202.131.230.238) 2017 оны 11 сарын 01

Энхбаярын МАХН-н гишүүдээ намын гишүүнчлэлээс татгалзъяаа

0  |  0
Top