Б.Хурцаас Монголын төр зүгээр нэг салчихаж чадахгүйн ЦААД ШАЛТГААН

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 02

Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурцыг албан тушаалаас нь чөлөөлж, БНСУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилохоор болжээ. Түүнийг албан тушаалаас нь буулгах саналаа Ерөнхий сайдад уламжлах болно гэж мэдэгдсэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ийнхүү ялалт байгууллаа гэж хэлж болох ч эсрэгээрээ Б.Хурц элчингээр томилогдох болсон нь ялагдсангүй ээ гэдэг бодлыг төрүүлж байна.

Өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн бага хурал хийж, Ц.Нямдоржийн эсрэг баримт дэлгэсэн үйл явдлыг бид албан тушаалаасаа мултрах аюулд орсон Б.Хурц салбарын сайдтайгаа дайн зарласан төдий л хэрэг явдал гэж харж байсан. Гэвч үүний цаана маш том сануулга, дохио байсан юм. Тэр нь юу гэвэл, Б.Хурц тэргүүтнээр оролдвол өөрсдөөр нь тун сайн оролдож чадна гэдгээ илэрхийлсэн улс төрийн бүлэглэлийн анхааруулга байжээ.

Б.Хурц бол энгийн нэг албан тушаалтан биш. Тэр Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын хамгийн ойрын шадар бөгөөд хэзээ ч гээж орхих аргагүйгээр холбогдож, хэлхэлдсэн эрх ашгийн сүлбээтнүүд юм.

2011 онд М.Энхболдын фракц нам дотроо ялалт байгуулсныхаа дараа хийсэн анхны томилгоо нь АТГ-ын даргаар хурандаа Н.Ганболд, дэд даргаар Б.Хурцыг томилж байсан юм. Ц.Элбэгдоржийн хүнийг М.Энхболдын нөлөөгөөр албан тушаалд томилсон нь цаагуураа нарийн учир холбоотой. Тун удалгүй 2012 оны сонгуульд АН олонхи болж, эрх баригч АН-тай МАН хамтран Засгийн газар байгуулах тухай яригдаж байх яг тэр мөчид Б.Хурц ТЕГ-ын даргаар томилогдсон билээ.

Одоо Б.Хурц ТЕГ-ын даргаас буусан ч улс төрийнхний шагнал болж очдог алба болчихоод буй элчин сайд гэх зөөлөн сэнтийд заларлаа. Үүгээрээ Б.Хурц гэдэг хүн Монголын улс төрд ямар том нөлөөтэй эрхэм бэ гэдгээ Ц.Нямдорж төдийгүй олон нийтэд баталж чадаж байна.

Б.Хурц бол улстөрчдийн талаарх хамаг л болж бүтэхгүй баримт материалуудыг гартаа төвлөрүүлсэн, эрх мэдэл, эд хөрөнгөөр хэний ч дор орохгүй болтлоо догширч, толгой дээр гарсан этгээд.

Их Британийн нисэх онгоцны буудлаас тусгай албаныханд баривчлагдсан үеэс л Б.Хурцын дуулиан эхэлсэн юм. Монголын урдаа барьдаг чекист, тагнуулч явсан тэрбээр дэлхийн удирдагчдын нууц материалуудыг хууль бус аргаар олж авч, задалдаг Жулиан Асанжтай хамт Уандсвортын шоронд хоригдож байсан нэгэн.

Б.Хурц сөрөг таг­нуулд байхдаа Гаалийн ерөнхий газрын дарга асан Х.Баатарын авлиг­ын хэргийг илрvvлэн цагдаагийн байгууллагад шилжvvлж, уг аж­лыг удирдаж жинхэнэ шуугиан тарьж явсан.
“Х.Баатарын хэрэгт холбогдох цөөнгvй хvн одоо УИХ-ын танхимд сууж байгаа” гэж хаяггүй сүрдүүлгийг хэлж, хамгаалалтаа бататгаж байсан Б.Хурцад өнөөдрийн төрийн тvшээд, сайд дарга нарын чамгүй “но” хадгалагдаж байх нигууртай.

Tvvний намтарт Таг­нуулын ерөнхий газрын Сөрөг тагнуулын хэлт­сийн даргаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан, гvйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчин, өнөөдрийн МАН-ын дарга М.Энхболд болон УИХ-ын гишvvн асан У.Барсболд нарыг хууль бусаар тагнаж, чагнасан гэх хэрэг бий ч гэж ярьдаг.

Тэрбээр өмнө нь БНСУ-д ажиллаж байсан туршлагыг нь үндэслэж, тус улсад суух элчингээр томилж байгаа гэх уран тайлбар өрнөх биз. Гэвч МИАТ компанийн Сөvл дэх Ерөнхий төлөөлөгчөөр ажиллаж байхдаа мөн л асуудал тарьж байсныг нь мартаж болохгүй. Сөvл-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр тээвэрлэх нэг кг тээшний төлбөрийг 800 вон байсныг 1.2 ам.доллар болгон дур мэдэн өөрчилсөн хэрэгт холбогдож байсан. Гэхдээ удалгүй албан тушаалын дээрх хэргийг нь хянал­тын прокурор хэрэгсэх­гvй болгосон байдаг. Түүнд үүссэн эрүүгийн болон иргэний хэргүүд ямар ч тохиолдолд хаагдаж, замхарч, хэрэгсэхгүй болдог бичигдээгүй хуультай. Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж байхдаа гаалийн байцаагчдаас 50 сая төгрөгийн авлига авсан хэргийг нь АТГ шалгасан. Гэсэн ч дээрх хэрэг Өршөөл vзvvлэх тухай хуулиар хэрэгсэхгvй болж байжээ.

Ийм л хүнийг бид дипломат албанд томилж илгээх нь. Түүний хүн хулгайлсан хэрэг нь Монгол Улс, Англи улсын хооронд үл ойлголцлыг бий болгож байсан удаатай. Бүхэл бүтэн хоёр улсын дипломат харилцаанд ан цав, сэв суулгаж байсан тагнуулч-ид өөр нэг улсын гадаад харилцаагаа даатгаж илгээж буй нь тунчиг хачирхалтай шийдвэр болж байна. Б.Хурцаас Монголын төр зүгээр л нэг салчихаж чадахгүй гэдгийг нотолсон энэхүү томилгоо олон нийтэд таалагдахгүй байгаа ч энэ мэт шийдвэр биднээс биш, бүлэглэлээс хамаардаг цаг болсон билээ.

 

Б.Хурцболд

Сэтгэгдэл ( 36 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(183.81.171.3) 2017 оны 11 сарын 05

tsuwraad tam ruugaa yawaasai

0  |  0
c(122.201.21.201) 2017 оны 11 сарын 04

bid nar yamar geechiin buzar humuuseer udirduulaad bndaa odoo ednees salah tsag ni boloogui yu ard olon mini

0  |  0
зочин(202.131.238.150) 2017 оны 11 сарын 03

Бид ИЙМ ИЧЭХ нүүргүй хүмүүсээр ТӨРӨӨ удирдуулж байна. Санаанд багтамгүй үйлдлүүд хийх юм даа. Хурцаар ямарч байсан АЙХ шалтаг байгаа бололтой. Зүгээр мөрөөрөө амьдарч болдоггүй юм байх даа. Улсын тусгай хангамжинд зөндөө л тансагласан. Мөнгө ч хураагаа биз.

0  |  0
БАТ(5.136.142.20) 2017 оны 11 сарын 03

ПОШЁЛ НА ХУЙ

0  |  0
Mongol(202.9.42.93) 2017 оны 11 сарын 03

Ene huniig tsagdaj horvibol abilgaliin tomchuudiin l olon hereg zadarna geed bicheed baigaa yum bish uu ene niitlel chin

0  |  0
007(94.212.20.253) 2017 оны 11 сарын 03

Хурц хорвоогийн хамгийн адгийн шаар байсан ч мэнгэт дөрвөдийн дэргэд хүн.

0  |  0
Зочин(76.16.174.6) 2017 оны 11 сарын 02

Чадалтай чадвар сайтай ийм хүмүүсээ ажлийг нь хийлгэхгүй дандаа муулж байх юма

0  |  0
Zochin(59.153.113.117) 2017 оны 11 сарын 02

Хүрэлсүхийг ийм зүйл хийнэ гэж бодоогүй ээ. Хог

0  |  0
Zochin(27.123.214.120) 2017 оны 11 сарын 02

Khurts ooroo boon shantaaj.zaluu khunii ech khuch undsetkheg uzel bkhgui khoorkhii.yaj shantaajkhiijkhuviin am”dralaa avchyavakhve gedeg bodol khoorkhii.dald or.teng e irge meddeg bolgontoi n” iiriinkh n” khusej bgaagaar. .

0  |  0
Zochin(27.123.214.120) 2017 оны 11 сарын 02

Khurts ooroo boon shantaaj.zaluu khunii ech khuch undsetkheg uzel bkhgui khoorkhii.yaj shantaajkhiijkhuviin am”dralaa avchyavakhve gedeg bodol khoorkhii.dald or.teng e irge meddeg bolgontoi n” iiriinkh n” khusej bgaagaar. .

0  |  0
Зочин(202.9.41.150) 2017 оны 11 сарын 02

Бидэнд Хятад маягийн улс төр, эдийн засгийн тогтолцоо эсвэл Швед маягийн ардчилал хэрэгтэй.

0  |  0
Зочин(202.9.41.150) 2017 оны 11 сарын 02

Монголын төр минь, Монголын ард түмэн минь хэдхэн хүний элэг доог, тоглоом тохуу болж дээ. Улс төрийн зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг МАНАН хэмээсэн байдаг. Монголчууд бид 1990 онд социализмыг өшиглөж Капитализмыг сонгосон. Одоо МАНАН-г өшиглөж Ардчилалыг сонгодог утгаар сонгох цаг нь болжээ. Бидний сэтгэл зүрхэнд Капиталист чоно өсөн бойжиж байна.

0  |  0
zochin(27.123.214.115) 2017 оны 11 сарын 02

elchin caidaar tomilohod erunhiilogch ih hurliin darga 2 shiiddeg huulitai erunhii caidad medel baihgui shde uuniig huuliin daguu zob oilgoh heregtei shuu colongociin tal huleej abahgui de

0  |  0
Иргэн(202.70.46.220) 2017 оны 11 сарын 02

Арай л юмдаа биднийг доромжилж ханахгүй байна даа номхон тэмээ ноолход амар гэдэг шиг одоо та нар харж байгаа биздээ хойшдоо ч энэнээс өөдлөхгүй манайх шиг цөөхөн хүн амтай улс хэдэн баячуулын боол болж бн

0  |  0
ЗОЧИН(124.158.95.14) 2017 оны 11 сарын 02

НЯМДОРЖ НО-ТОЙ Л БАЙНА ДАА, ТИЙМЭЭС ӨӨРИЙНХ НЬ БӨГСИЙГ УХНА ГЭДГИЙГ САЙН МЭДЭЖ БАЙГАА БОЛОХООР ШАГНАЛЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОВ БОЛОЛТОЙ.

0  |  0
xaa(112.72.8.250) 2017 оны 11 сарын 02

hurtsaa chi oorooo tsever hvn bish uchras duugai dald or

0  |  0
saea(112.72.8.250) 2017 оны 11 сарын 02

vher enhbold dald orooch avilgalar hanahgvi bas shunal setgeltei yuma .chi ene uls ornig yduurald oruulj bn

0  |  0
bbb(112.72.8.250) 2017 оны 11 сарын 02

hurtsa chi zvger er hvn shig naanasaa dald orooch ,mongolin hogjilig heel haahuul avilgalar buzarlaj gvitslee . mongol ta narin avilgachinguudas bolj hogjihoo bolilo shvv dee zaigaa taviad ter delgvvree ajiluulach . ta nart vnen yum 1 ch bhgvi .

0  |  0
Soongo(122.201.24.157) 2017 оны 11 сарын 02

Мэргэжлийн хүн, тусгай байгууллага, хэн дуртай хүн нь хөндлөнгөөс оролцоод байдаг байгууллага биш, хурц, нямдорж гэдэг хоёр хүний хувьд харин нямдорж олон жил хууль сахиулах дээд байгууллагад ажилласан туршлагатай хүн хирнээ хэрүүлч чавганц шиг муухай муухай юм ярьсан шүү, хурц харин ч нямдоржийн дэргэд зангарагатай байлаа,

0  |  0
Иргэн(103.57.92.127) 2017 оны 11 сарын 02

Энэ бол шоу. Хурцыг хуурч байгаа юм. Батзандан Солонгосын ЭСЯ-д бичиг өгөөд л агреман ирүүлэхгүй болгож чадна

0  |  0
зочин(202.179.25.237) 2017 оны 11 сарын 02

Энэ бол Монгол Төрийн Гутамшиг,

0  |  0
МАН ГИШҮҮН(66.181.165.38) 2017 оны 11 сарын 02

М.ЭНХБОЛДЫН НӨЛӨӨ Ч ДУУСАХГҮЙН ДЭЭ. ЭНХБОЛД БОЛ НАМЫНХАА НӨХДӨӨС ИЛҮҮ ХАМГААЛНА ДАА. ХӨГИЙН АДГИЙН ШААРУУД ШҮҮ ДЭЭ. М.ЭНХБОЛД ОДОО БОЛИОЧ ДЭЭ ЭНЭ ХОТЫН ХУРЛЫН ХУРЛЫН ГИШҮҮДИЙГ ХАР.ХУРЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ ЦААНААС УДИРДААД Л СУУХ ЮМ. 2020 ОНЫ НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИАР ЯЛАГДААД ӨГӨӨСЭЙ,Л ЭНЭ ЭНХБОЛД ОЙЛГОЖ МАГАД ОЙЛГОХ Ч УХААН НЬ ХҮРЭХГҮЙ БАЙЖ МЭДНЭ МАХАН ТОЛГОЙ ШҮҮ ДЭЭ

0  |  0
Хурц(202.70.46.226) 2017 оны 11 сарын 02

Шагнуулсан бн шдээ

0  |  0
зочин (202.72.240.5) 2017 оны 11 сарын 02

ухаантай хүн гэдэг хаана ч газардахгүй дээ Улстөрч нар өөрсдөө увайгүй зан гаргавал адилхан шанг нь өгч байх нь зөв. бүгд худал ярьсан хүмүүс байдаг биз дээ

0  |  0
уншигч(103.26.195.43) 2017 оны 11 сарын 02

Энийг элбэгдорж, эрдэнэбилэгтэй нь шалгаж чадвал энэ засгийн газар гавъяа байгуулна шүү

0  |  0
иргэн(103.212.117.234) 2017 оны 11 сарын 02

Хурцын хүн хулгайлсан үеийн асуудал нь түүнд дээд удирдлагаас нь улсын нэрийн өмнөөс даалгавар өгөөд явуулсан байгаа юм. Гүйцэтгэх ажлын хэн ч бай даалгавар авсан л бол биелүүлэхээс өөр арга замгүй болно. Энэ асуудлаар түүнийг буруутгагсад ийм нэг юмыг огт тооц-охгүй л байх шиг байгаа юм. Цэрэг хүн гүйцэтгэе л гэдэг биз дээ.

0  |  0
Хуцниз(182.239.120.45) 2017 оны 11 сарын 02

Учир мэдэхгүй хүмүүс худлаа хардахаас яахав дээ. Тагнуул гүйцэтгэх ажлыг нээх ил дэлгээд бдаггүй бх. Учир олдоход улсын баатар байж гэж бодох цаг ирнээ.

0  |  0
Би(202.9.41.200) 2017 оны 11 сарын 02

Өнгөрсөн 30 жил төрд байсан бүх хүмүүсээс бүрмөсөн салж байж хөгжил яригдана шүү, эд бүгд нэг нэгэндээ барьцаалагдсан.

0  |  0
zochin(202.131.228.114) 2017 оны 11 сарын 02

nyamdorjiin zahialgatai bicheech ni bainaa

0  |  0
Иргэн(202.9.42.193) 2017 оны 11 сарын 02

Иргэнии ниигмиин байгуулагууд ингэх тусам нь эрдэнэтиин 49”51 хувииг шалгаач энэ хоёр хүнииг шалгах хэрэгтэй

0  |  0
n(27.123.214.102) 2017 оны 11 сарын 02

ene tur zasag niigemd ih tom uurchlult heregteig humuust sanuulj medruuleed bnadaa hurts ilchingeer ywah ni unen bol hurelsuhiin zasgiin gazraas ih ym huleegeed hereggui ni todorhoi bnadaa

0  |  0
ман(124.158.124.142) 2017 оны 11 сарын 02

НЯМДОРЖ: ХҮРЦ БҮЛЭГЛЭЛИЙН ТОЛГОЙЛОГЧ, ЭРДЭНЭТИЙН 49%-ИЙН НЭГ, ЭНХБАТЫГ ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭЖ, ХУЛГАЙЛЖ АВЧИРЖ АМЬ НАСАНД ХҮРСЭН ГЭЭД Л ДОЛООН БУЛЧИРХАЙГ НЬ ТООЧООД БАЙСАН ЯАЛАА. ОДОО Л НЭГ ШОРОНД ХИЙХ НЬ ГЭЖ БОДОЖ БАЙТАЛ ЯАГААД ЭЛЧИН БОЛООД ГАДААД ЯВДАГ БИЛЭЭ. ХҮРЭЛСҮХИЙН ХЭЛСНЭЭР ЁСТОЙ БЯРТАЙ ЗГ ЮМ АА. ҮҮНИЙГ ШУДАРГА АЖИЛЛАЖ БАЙНА ГЭЖ ҮЗЭХ ҮҮ.

0  |  0
Top