З.Энхболд дарга бол хуурамч бичиг баримт гаргаж ирээд ярьчихдаг худалч хүн

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 02

УИХ дахь Төсвийн байнгын хороогоор  Засгийн газрын томилгоонд тавьсан Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоригийг хэлэлцэж, Байнгын хорооны 91,2 хувь нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Тэгвэл яг одоо УИХ-ын чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Хэлэлцэж бус асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.



УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат

   Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн хоёр үндэслэлийн нэгийг нь би хүлээн зөвшөөрөхгүй. 30 гэр бүл бол утгагүй үндэслэл. Энэ бол буруу. Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг өгөх асуудал бол Сангийн сайдын буруу. Хүрэлбаатар та ах дүү хамаатан садан, гэр бүлдээ ямар ч уул уурхайн лизенз байгаагүй гэж надад хэлсэн. Гэтэл баримт хуулга нь энд байна. Яагаад үүнийгээ та үгүйсгээд байгаа юм. Таныг Сангийн сайдаар тавьж байгаа энэ үед зөвхөн Хүрэлбаатар гэдэг хүний биш, МАН-ын нэр хүндэд халгаатай болж байна. Тиймээс та саналаараа  нэрээ татаад, шалгуулсны дараа сайдын ажлаа хийж болдоггүй юм уу.  Хар дээр цагаанаар бичсэн тамгатай бэлэн баримт надад байна. Үүнийг битгий үгүйсгэ. Би Ц.Даваасүрэн сайдтай уулзчихаад буцаад ороод ирэхэд баримт алга болчихсон. Гэхдээ надад дахиад нэг хувь нь бий. Намайг бол концессоор хуссан шдээ. Би энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад хандсан. Нэрээ цэвэрлэнэ. Таны наад асуудал бол цаашлаад  МАН-ын нэр хүндтэй холбогдоно. Тиймээс би энэ үгийг хэлж байна. З.Энхболд даргын хувьд бол хуурамч бичиг баримт гаргаж ирээд ярьчихдаг хүн шүү дээ. Цаг зүүдэг л  гэнэ, нүүрс зарсан л гэнэ. Гэхдээ  хар дээр цагаанаар бичсэн баримт нь тамга тэмдэгтэй байна. Иймд би итгэж байна. Тэрнээс З.Энхболд дарга худлаа ярьдаг хүн нь гэвэл үнэн. Ч.Хүрэлбаатар сайд та нэрээ татчихаач дээ. Та бол олон удаа сайд, дарга  хийж байсан.  Хийж үзээгүй албан тушаал биш дээ. Шалгуулаад орж ирэх юм бол таныг бид бүгдээрээ Сангийн сайдад дэмжинэ.


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар

  З.Энхболд гүтгэлгийн чанартай мэдээлэл хийж байна.  Хүрэлбаатар болон манай гэр бүл монголын ард түмний хөдөлмөрөөр бий болсон өмч хөрөнгөөс нэг ширхэг өнчин ишиг, эвдэрхий амбаар аваагүй. Газрын баялгын лизинзтэй холбогдуулан нэг ширхэг тендер, лиценз ч авч зарж байгаагүй. Оролцохыг ч хүсдэггүй.  Өөрсдийнхөө хөдөлмөрөөр амьдралаа залгуулж байгаа ах нарын маань бизнестэй намайг битгий хард. Лиценз зарна гэдэг ойлголт миний толгойд, манай гэр бүлийн толгойд байхгүй.  Хууль хяналтын байгууллагаар шалгуулж тогтоогоорой. Ингэж болохгүй. Нягталж шалгаагүй худал мэдээллийг олон нийтэд тарааж болохгүй.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд

Ерөнхийлөгч хоригийн асуудалд зарчимтай хандъя. Хуульд үндэслэсэн байх ёстой. Мөн үндэслэл нь тодорхой байх хэрэгтэй.  Бид дотроо  улстөржиж, талцаж болно. Үүнийг чинь дэлхий харж байгаа шүү дээ. Ерөнхийлөгч нь УИХ-тайгаа ойлголцохгүй байгаа юм байна гэж тэд дүгнэнэ. Ерөнхийлөгч бол Монголын ард түмнээс сонгогдсон том хүн. Том хүн байж бодлого ярьж яваач.  Болсон болоогүй хүмүүсийн үгээр  хориг тавихаа болих хэрэгтэй. Цаашид хориг тавих асуудлыг  яаралтай хуульчлах хэрэгтэй юм байна.

 

Ш.Адъяамаа

 


 

Холбоотой мэдээлэл:

О.Баасанхүү: Ц.Элбэгдоржийг шалгах хэрэгтэй шүү

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс хоёр Ерөнхий сайдтай болжээ

Ж.Энхбаяр: Хурц бол Монголын хамгийн их мэдээлэлтэй хүн

Л.Энх-Амгалан: Ерөнхийлөгч хориг тавиад байгаа юм уу, З.Энхболд тавиад байгаа юмуу

Д.Тэрбишдагва: Хурцыг бүр дэвшүүлсэн байна лээ шүү

Б.Энх-Амгалан: 30 гэр бүлийн хэдэд нь жагссан бэ?

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(119.40.98.50) 2017 оны 11 сарын 06

Мөнхбатын Монголын нүүрсийг нууцаар зарж байсан нь илэрэх гээд хэцүү л байх шиг байна. Казиночныг төрд оруулсан Хүрэлсүх ёстой халаглаж байна гэсэн ха ха

0  |  0
Зочин(150.129.142.194) 2017 оны 11 сарын 03

МӨНХБАТ ЧИ БОЛ, ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИН

0  |  0
Хэлсэн үг нь өөр(66.181.170.110) 2017 оны 11 сарын 02

УИХ-ын гишүүдийн хэлсэн үгийг засаж, зөөлрүүлж, товчилсон байна. З.Энхболдын эсрэг хандуулах ч гээд байгаа юм шиг. Битгий ийм новшийн бай л даа.

0  |  0
Zochin(202.70.46.219) 2017 оны 11 сарын 02

Notstoi gemt heregt holbogduulan hyn gytgesen tyl Z.Enhboldiig huuliin daguu shalguulah heregtei . Naad zeka berus chini uuruu tsewer amitan bish .

0  |  0
Энхээ(27.123.214.124) 2017 оны 11 сарын 02

Энэ Мөнхбат гэж гаж донтон шүү. Ёстой үхэж далд орвол таарсан донтон

0  |  0
Энхээ(27.123.214.124) 2017 оны 11 сарын 02

Энэ Мөнхбат гэж гаж донтон шүү. Ёстой үхэж далд орвол таарсан донтон

0  |  0
иргэн(103.14.36.18) 2017 оны 11 сарын 02

Чи хуурамч болор цом худалдаад авчихдаг биз дээ...

0  |  0
АРД ТҮМЭН ЦӨХӨРХНЭЭ(112.72.12.70) 2017 оны 11 сарын 02

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙГ УДИРДАН АВЧ ЯВАХ АППАРАТ НЬ УЛСЫН ХӨРӨНГӨ ЗАВШИН ХЭТ БАЯЖИГЧИД БОЛОН АРД ТҮМНИЙХЭЭ ХЭТ ЯДУУРАЛД ОРСОН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЗӨРЧИЛДӨӨНӨӨС БОЛЖ ЗОГСОХОД ХҮРЧ БАЙНА. ТА МИНЬ ХУУЛИА ӨӨРЧИЛ МОНГОЛ УЛСД 500 САЯАС ДЭЭШ ХУВЬДАА ХӨРӨНГӨ ЭЗЭМШИГЧДИЙН ХӨРӨНГИЙГ 500 САЯС ХЭТЭРСНИЙГ НЬ МОНГОЛ УЛСЫН ХӨРӨНГӨ БОЛГОН ХУРАА ХЭТ ИХ ХӨРӨНГӨ ХУРААЛГАСАН БОЛ ТЭР ХЭМЖЭЭГЭЭР НЬ ТЭР ХҮНИЙГ ТӨРӨӨС ҮХЭН ҮХТЭР ТЭТГЭДЭГ ТОГТОЛЦООНД ОРУУЛАА ТЭГЭХГҮЙ БОЛ ХЭР ХЭМЖЭЭГЭЭР БАЯЖХЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЖ БАЙГАА НЬ МЭДЭГДЭХГҮЙГЭЭР БАЯЛГИЙН ТӨЛӨӨ УЛАЙРАН ДАЙРАГЧ БАЯН ТҮШЭЭДЭЭР ТӨР НЬ ДҮҮРЛЭЭ ЖИРИЙН ИРГЭД АЖИЛМААР БНА

0  |  0
123(202.21.125.2) 2017 оны 11 сарын 02

Раднаасэд БРАВО

0  |  0
Top