О.Баасанхүү: Ц.Элбэгдоржийг шалгах хэрэгтэй шүү

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 02

      Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилсон УИХ-ын шийдвэрт Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсан. Ерөнхийлөгчийн хоригийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. Гишүүд асуулт асууж, санал хэлж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

  УИХ-ын чуулганы хуралд Ерөнхий сайд суухгүй, нууц Ерөнхий сайдууд сууж байна. Ц.Нямдорж хаа байна.  Нууц ерөнхий сайд сууж байгаа юм байна.

Хууль шүүхийн байгууллага өнөөдөр шударга ажиллахгүй байгаа. Ц.Элбэгдоржийг шалгах хэрэгтэй. АСЕМ нэрээр мөнгө идсэн Ц.Элбэгдорж хаана байна. Түүнийг шалгах хэрэгтэй. Хуучин ерөнхийлөгчөө сайн шалгах хэрэгтэй. Ашиг сонирхлын зөрчилтэйгөөр шалгасан дүр үзүүлэхгүй шүү.

Чанга ярьсан нь үнэн байдаггүй юм. Баримттай ярих хэрэгтэй. Компаниа зарчихаад лиценз байхгүй гэж хэлж болохгүй. Ч.Хүрэлбаатар нь аравдугаар сарын 27-ны өдрөөр лицензтэй компанигүй байна гэж ярьж байгаа. Түүнээс өмнө байгаад зарсан байж болно шүү дээ. Сангийн сайд худалч байна гэдэг хулгайч байна гэсэн үг. Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар та хоёр намайг  их доромжилсон доо. Хөрөнгө оруулалтын тухай хууль гаргаж Хятадын банк оруулж ирэхийг би эсэргүүцсэний төлөө та нар намайг элдвээр доромжилсон.

 УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

    Төрийн үйл ажиллагааг хямрааж байгаа нь харамсалтай байна. 1990 оноос хойш хөгжих гэж байгаа нэг салбар нь уул уурхайн салбар. Чөлөөт зах зээлд өмчтэй байхын тулд уул уурхайн салбар луу орцгоосон. УИХ уул уурхайн бодлогоо өөрөө баталж гаргасан. Ашигт малтмалын тухай хуулийг баталж лиценз олгох асуудлыг шийдвэрлэсэн. Уул уурхайн 3400 лиценз  олгосон байна гэж байна. Одоо ингэж ярих байсан бол яах гэж лиценз өгсөн юм. Өмнөх лиценз гаргасан асуудлаа тэгвэл эргэж бүгдийг нь харах хэрэгтэй. Хэн  улс оронд ашиггүй, хэрэггүй ашигласан байна. Хэн нь хуулийн дагуу ажилласан юм. Үүнийг эргэж гаргаж тавих хэрэгтэй. Лицензтэй гэж нэг хүн рүү гээ ямар их дайрдаг юм. Энэ их гүтгэлэг дарамт арай хэтэрч байна. Над руу өнгөрсөн жил маш их дайрч, буруутгасан. Шүүхээр шийдвэр гаргаагүй зүйлийг буруутай гэж үзэж болохгүй.

Г.Занданшатар: Үндсэн хуулийн зөрчилтэй хориг гэж үзэж байна

 (Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга)

   Монгол Улсын УИХ-ын гишүүний тангараг өргөсөн хүний хувьд Үндсэн хуулийн зөрчилтэй хориг гэж үзэж байна. Монгол Улс, дэлхийн практикт ийм хориг тавьж байсан зүйл байхгүй. Хүний сонгох сонгогдох эрхийг хааж болохгүй. Монгол Улсын Ерөнхий сайд сая томилогдохдоо шудрага ёс, хууль ёсны төлөө авлигаас ангид байхаа амласан. Энэ зарчмыг баримталж танхимаараа барьж ажиллана. Бид Үндсэн хуульд заасан эрхийг нь хааж болохгүй. Үндсэн хуулийг агуулгаар нь зөрчсөн хоригийг хүлээж авахгүй.

Үнэн худал нь мэдэгдэхгүй ийм баримтаар хөнгөн битгий хандаарай гэж гишүүдээс хүсч байна гэлээ. УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Т.Түвшин

ZINDAA.MN

 


 

Холбоотой мэдээлэл:

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс хоёр Ерөнхий сайдтай болжээ

З.Энхболд дарга бол хуурамч бичиг баримт гаргаж ирээд ярьчихдаг худалч хүн

Ж.Энхбаяр: Хурц бол Монголын хамгийн их мэдээлэлтэй хүн

Л.Энх-Амгалан: Ерөнхийлөгч хориг тавиад байгаа юм уу, З.Энхболд тавиад байгаа юмуу

Д.Тэрбишдагва: Хурцыг бүр дэвшүүлсэн байна лээ шүү

Б.Энх-Амгалан: 30 гэр бүлийн хэдэд нь жагссан бэ?

 


Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Г пяхлуу(73.221.181.240) 2017 оны 11 сарын 03

Гарамжав гуай! ”Шүүхээр шийдвэр гаргаагүй зүйлийг буруутай гэж үзэж болохгүй” гэсэн үү? Шүүх чинь та нарын хар ай хотонд ороод шударга бус шийдвэр гаргадаг юм чинь одоо яах болж байна? Чи авсан өчнөөн тэрбум аа буцааж төлөөч? Дараа нь хуц за!?

0  |  0
иргэн СЭМБЭЭ(27.123.214.118) 2017 оны 11 сарын 02

МЭРГЭЖЛИЙН ТАГНУУЛЧДАА ТӨР ХАЙРЛАЖ ХАМГААЛЖ бас. ХАТУУ хянаж байх ёстой . УЧИР НЬ: Орчин үед манайх шиг жижиг улсыг зэвсэгт хүчин биш найдвартай , хүчирхэг ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА Л хамгаална .

0  |  0
иргэн СЭМБЭЭ(27.123.214.118) 2017 оны 11 сарын 02

МЭРГЭЖЛИЙН ТАГНУУЛЧДАА ТӨР ХАЙРЛАЖ ХАМГААЛЖ бас. ХАТУУ хянаж байх ёстой . УЧИР НЬ: Орчин үед манайх шиг жижиг улсыг зэвсэгт хүчин биш найдвартай , хүчирхэг ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА Л хамгаална .

0  |  0
иргэн СЭМБЭЭ(27.123.214.118) 2017 оны 11 сарын 02

МЭРГЭЖЛИЙН ТАГНУУЛЧДАА ТӨР ХАЙРЛАЖ ХАМГААЛЖ бас. ХАТУУ хянаж байх ёстой . УЧИР НЬ: Орчин үед манайх шиг жижиг улсыг зэвсэгт хүчин биш найдвартай , хүчирхэг ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА Л хамгаална .

0  |  0
zochin(103.229.122.153) 2017 оны 11 сарын 02

Elbegdorjiig.sain.shalgah.heregtei.bna

0  |  0
Ёоёо(75.82.92.137) 2017 оны 11 сарын 02

Зика бол 30 гэр бүлийн дээгүүр байгаа шүү

0  |  0
АРД ТҮМЭН ЦӨХӨРЛӨӨ(112.72.12.76) 2017 оны 11 сарын 02

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙГ АВЧ ЯВАХ АППАРАТ НЬ УЛСЫН ХӨРӨНГӨ ЗАВШИН ХЭТ БАЯЖИГЧИД БОЛОН ХЭТ ЯДУУРАЛД ОРСОН АРД ТҮМЭН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД АЖИЛГҮЙЧҮҮДИЙН ЗӨРЧИЛДӨӨНӨӨС БОЛЖ ЗОГСОХОД ХҮРЧ БАЙНА. ТА МИНЬ ХУУЛИА ӨӨРЧИЛ МОНГОЛ УЛСД 500 САЯАС ДЭЭШ ХУВЬДАА ХӨРӨНГӨ ЭЗЭМШИГЧИЙН ХӨРӨНГИЙГ 500 САЯС ХЭТЭРСНИЙГ НЬ МОНГОЛ УЛСЫН ХӨРӨНГӨ БОЛГОН ХУРАА ХЭТ ИХ ХӨРӨНГӨ ХУРААЛГАСАН БОЛ ТЭР ХЭМЖЭЭГЭЭР НЬ ТЭР ХҮНИЙГ ТӨРӨӨС ТЭТГЭДЭГ ТОГТОЛЦООНД ОРУУЛ ТЭГЭХГҮЙ БОЛ ХЭР ХЭМЖЭЭГЭЭР БАЯЖХЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЖ БАЙГАА НЬ МЭДЭГДЭХГҮЙ БАЯЛГИЙН ТӨЛӨӨ УЛАЙРАН ДАЙРАГЧ БАЯН ТҮШЭЭДЭЭР ТӨР НЬ ДҮҮРЛЭЭ ЖИРИЙН ИРГЭД АЖИЛЖ АМЬДАРМААР БНА.

0  |  0
Лут(202.9.43.22) 2017 оны 11 сарын 02

МАНханаа болиочээ нааднөхөр бөөн заль, төрөөс төрсөн тэрбумтан мөн биздээ. Хүлээгээд авчих. Харин Х Баттулга тэр 30-гаа зарлачих. Ингээд хайнахагарна.

0  |  0
Top