Хүүхдийн мөнгийг таван сараар нь олгохоор болжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 09

   Засгийн газар энэ оныг дуустал бүх хүүхдэд олгоход шаардагдах 104.5 тэрбум төгрөгийг 2017 оны Төсвийн тодотголд суулгасан байсан.  Ирэх долоо хоногоос хүүхдүүдийн дансанд хүүхдийн мөнгө олгогдох ажээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдээд  байна.

Тэрбээр “Хүүхдийн мөнгийг олгож эхэлнэ. Ерөнхийлөгчийн 2017 оны төсвийн тодотголд тавьсан хоригоос болоод хүүхдийн мөнгийг өгч чадахгүйд хүрээд байсан юм. Хоригийг УИХ хүлээж аваагүй тул хүүхдийн мөнгийг яаралтай олгохоор болж Сангийн яамнаас Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Ерөнхий Газрын данс руу шилжүүлж эхэллээ” гэжээ.

 Ирэх долоо хоногоос хүүхдийн мөнгийг таван сараар нь олгох юм.

Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
О(59.153.113.137) 2017 оны 11 сарын 09

2017 онд төрсөн хүүхдүүд мөнгө авч чадахгүй бололтой

0  |  0
Зочин(211.238.85.135) 2017 оны 11 сарын 09

Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгох хэрэгтэй. Үндсэн хуульд ялгаварлан гадуурхаж болохгүй гээд заасан биз дээ

0  |  0
уншигч(27.123.214.90) 2017 оны 11 сарын 09

за тэгэд огох болов уу даа? авах гээд очихоор хороон дээрээ оч гэдэг хороон дээр очихоор орхийн судлагаанд хамрагдаагуй гээд огдоггуй шуу. тэр буртгэл нь хэзээ болсон юм буу мэд

0  |  0
зочин(103.26.195.13) 2017 оны 11 сарын 09

100 хувь олгоно гэсэн сонгуулийн өмнөх амлалтаасаа буцлаадаа ийм л арчаагүй юм. Боловсролын сайд нь ажил авахын өмнө хойно хэлсэн үгнээсээ 2 хоногийн дараа ыуцаж байх юм. Ийм санамж муутай,шийдвэргүй байж болох уу. Тэгээд сайд болно гээд уйлаад гүйгээд байдаг яа яа. Ичдэггүй.

0  |  0
Top