УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Гадаадад байгаа дипломат төлөөлөгчдийн газрын Элчин сайдын яамдын барилгууд их муудсан. Барилгын үндсэн хийцэд нь ан цав үүссэн. Өнгөрсөн жил Москвагийн Элчин сайдын яаманд 200 сая төгрөг төсөвлөсөн ч С.Баяр Англи руу авчихсан юм билээ. Одоо 3,8 тэрбум төгрөг тавьж өгөхгүй бол эцэстээ Элчин сайдын яамдын барилгыг дахин шинээр барихад хүрнэ шүү. 3,8 нь 30 тэрбум болж өснө. Энэ асуудлыг дэмжээд өгөөрэй гишүүд ээ.
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг: Уул уурхайн ашигт малтмалын лизенз олгохдоо тухайн нутаг дэвсгэр дахь баг, сумын иргэдийн саналыг авдаг баймаар байна. Ингэж асуудаггүйгээс үүдэж иргэд Өргөдлийн байнгын хороонд санал шүүмж, гомдол байнга ирүүлдэг. Мөн тухайн уул уурхайн компани болон ард иргэдийн дунд зөрчил үүсч байна. Хэрэв нутгийн иргэдээс асуудаг болчихвол аль аль талдаа асуудал үүсэхгүй.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Газар бол бүх нийтийн өмч учраас Г.Мөнхцэцэг гишүүний саналыг дэмжиж байна. Яг үнэндээ орон нутгийн удирдлагууд нь газар нутгаа өгч байгаа. Эндээс л ард иргэдийн дунд зөрчил гараад байгаа юм. Ард иргэдийнхээ санал дээр Иргэдийн хурал нь шийдээд явбал зөрчил, асуудал гарахгүй.
Б.Алтжин

Сэтгэгдэл ( 5 )
СБаярыг буцааж татах хэрэгтэй
Ene bayar unheer lalar ym orsod b h daa tuk busad mongoliin gazriig huu zarsan odoo bas angliin elching bidniig denduu deerhlej b na shuu honshoortoi aaviin huu yrgalj alchihaasaa ene muu zunugiig
С.БАЯР ОЮҮТОЛГОЙГООС Ч ИДЭЭД Л ХАА ЯВСАН ГАЗРАА МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭС ИДЭЭД ХУЛГАЙЛААД БАЙДАГ ЮМ УУ??
С.БАЯР ОЮҮТОЛГОЙГООС Ч ИДЭЭД Л ХАА ЯВСАН ГАЗРАА МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭС ИДЭЭД ХУЛГАЙЛААД БАЙДАГ ЮМ УУ??
s.bayaraas ter mongiig bytsaaj avah heregtei