Жудаггүй Д.Хаянхярваад журмын нөхрөөс хэлэх үг /ил захидал/

2017 оны 11 сарын 16
Жудаггүй араншин нь төрөлхийнх
 
Би 1979 онд Д.Хаянхярваатай хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын дунд сургуульд хамт сурч байсан хүн. Тэр жилээ ангийн нөхөд аравдугаар ангиа төгсөн одоход анд нөхөр Д.Хаянхярваа минь гурван ч хичээлд муу дүн авсны учир анги улиран үлдэж билээ.
 
Багын жаахан сурлага муутай, хариуцлагагүй хүн л дээ. Их олон хүүхэдтэй айлын том нь юм. 12 дүүтэй байх шүү. За тэгээд кадр тасрана гэдэг шиг би хот руу сургууль яваад Хаянаа аравдугаар ангидаа улирч үлдээд таг болоод 7 жилийн дараа Дарханд гэнэт таардаг юм. Мань эр ЗХУ-д барилгын инженер, эдийн засагч мэргэжил эзэмшсэн гэчихсэн Угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдэлд ажиллачихсан тууж явав. Нутгийн найз өөдтэй явахад баярлалгүй яахав. Дарханд Завханаас ирсэн хүмүүс их байдаг юм. Тэгсэн мань эр нутгийнхнаасаа дөлөөд дарга нарыг бараадаад нэг л биш ээ. Тэгэх нь ээ аймгийн намын хороонд ажилд орох гэж байсан хэрэг байж. Дарга нарыг хормойдож, цүнхийг нь барьж гүйж яваад намын хорооны зааварлагч болчихож. Мань мэтдээ ихэрхэнэ гэж юу гэхэв. Даргад пялдаганаж, доодост дээрэлхдэг зан нь тэгэхэд ил болсон юм. Намаас салахгүй тас зууралдаж явсаар аймгийн тамгын газар, ИТХ хавиар олон жил болсон. 
 
2000 онд мань эр бүлгэмдэж, хуйвалдаж явсаар Дарханы Засаг дарга болдог юм. Тэрнээс хойш ёстой хүн биш болсон доо. Миний гол дургүй хүрээд байгаа юм нь Д.Хаянхярваа өөрт нь ашигтай тусвал намаа бодохгүй шүү дээ. Тас хийтэл муриад л Ардчилсан намынхантай сүлбэлдэж нам доторх өрсөлдөгчдөө дарж авдаг байсн. Сүүлд Гаалийн Ерөнхий газрын дарга болсон З.Мөнхбат гэж Дарханы Ардчилсан намын дарга байсан юм. Тэр болоод М.Сономпил, таван Даш нартай мөн ч их хуйвалдаж, намынхаа мөн ч олон хулхидсан даа. Дарханы ардын намынхан үүх түүхээр нь ярьна шүү. 
 
За тэр ч яахав. Миний бичих болсон шалтгаан нь Д.Хаянхярваа Дарханы намыг самарч байсан нь багадаад төв намыг тараах гээд байгаа юм шиг зан гаргаад байгаад түгшээд энийг бичиж суугаа юм. 65-ын бүлэг хоёр хуваагдсан цаад шалтгаан нь явж явж Хаян юм. Мань эр төрөлх хутгуур зангаараа намын бүлэг дотор хов зөөж, хор найруулсаар байгаа Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх нарыг тэрсэлдүүлсэн байдаг. Одоо намын даргад өрсөлдөхийг нь М.Энхболд дарга дэмжээд байгаа гэж ярьж явдаг. Худлаа шүү! MCS, Л.Энх-Амгалан нар л хөөргөөд, угжаад яваа юм. 
 
Д.Хаянхярваа ариун явдалтан огт биш гэдгийг манай Дарханы журмын нөхөд мэддэг хирнээ яаж ч чадахгүй байлгаад байдаг. Одоо больмоор юм.  Би ойрхноос ажиглаж байсны хувьд Дарханыхантай холбоотой нүглийг нь тоочихоос. Баримтгүй юм бичихгүй ээ, би.
 
Жудаггүй Хаянхярваагийн зургаан нүгэл
 
1. Д.Хаянхярваа Дархан-Уул аймгийн Засаг дарга болонгуутаа санхүүгийн албыг Э.Наранбаатар, Д.Нямхүү нарын хамтрагчдаа өгч ажиллуулсан. Ингээд төсвийн мөнгөнөөс хусдаг зохион байгуулалттай бүлэглэл бий болсон түүхтэй. Тэр багт нь Засаг даргын Тамгын газрын санхүүгээс гадна төрийн сангийн  дарга, боловсрол цогцолбор, төсвийн байгууллагууд, сумын дарга, хадгаламж зээлийн хоршооныхон хамрагддаг байсан. Голдуу Завхан аймгийн гаралтай хүмүүсээр бүрдүүлсэн. Тэд Д.Хаянхярвааг удаа дараа сонгуульд ялуулахын тулд Завхан аймагт төрсөн хүмүүсийг данс бүртгэлд хамруулах, хуурамч бичиг баримт бүрдүүлэх зэрэг  ажиллагаа явуулдаг байж. Энэ бүлэглэлээс  улсад 421 сая төгрөгийн хохирол учруулсан 30-аад хүн шалгагдаж байсан. 2004 оны 9 дүгээр сарын 30-наас тэд төсвийн хуваарилагдаагүй зардлаас 15-28 сая хүртэл төгрөгийг дуртай данс руугаа шилжүүлэн авдаг байсан баримтууд гарч байлаа. Тэд хийгдээгүй ажлыг  хүртэл хийсэн гэж тайлагнах замаар төсвийн хөрөнгөнөөс 10, 25, 28  сая төгрөгөөр шилжүүлэн авдаг байсан. Амтшаад 447 сая төгрөг бөөн аваад баригдсан юм. Д.Хаянхярваа тэр үед надад хамаагүй миний доор ажиллаж байсан хүмүүсийн үйлдсэн хэрэг гэж булзааруулаад бултсан. Засаг дарга хамар доороос нь мөнгө гулгуулж байхад мэдээгүй бол туйлын хариуцлагагүй удирдлага байсан болж таарна.
 
2. medee.mn сайт Д.Хаянхярвааг Засаг дарга байхдаа 2007 онд Дархан-Уул аймагт зам засах тендерт Хотын зам” компанийг шалгаруулаад огт зам засаагүй байхад нь төсвөөс 300 сая төгрөг гаргуулж өгсөн талаар баримт нийтэж байсан. “Хотын зам” компани тендерт шалгараад улсын төсвөөс 300 сая, орон нутгийн төсвөөс 147 сая төгрөг авсан хирнээ 2007 оны 12 дугаар сард Д.Хаянхирваатай үгсэн урьд нь нэгэнт засчихсан байсан замыг өөрсдийн хийсэн ажил гэж мэдүүлээд мөнгө авсан байдаг.
Засаг дарга Д.Хаянхярваа энэ компанийг дэмжихийн тулд тендер шалгаруулах ажлыг орон нутагт шилжүүлэн авахаар хөөцөлдөж, санасандаа хүрсэн. "Хотын зам" ХХК Д.Хаянхярваагийн дэмжлэгт дулдуйдан зам засварын ажлыг бүрэн гүйцэд хийсэн гэж хуурамч гүйцэтгэлийн баримт бүрдүүлж, 300 сая төгрөгийг төсвөөс авсан. Энэ хэрэг АТГ-т шалгагдаж байгаад яасан нь мэдэгдэхгүй чимээ тасарсан юм.
 
3. Д.Хаянхярвааг 2008 онд УИХ-ын гишүүн болмогцоо хуулийнханд баригдсан хамсаатнуудаа хамгаалахын тулд аймгийн цагдаа, шүүхийн дарга нарт орон сууц өгүүлсэн юм. Шүүх, прокурорын ажилтнуудыг аймгийн хөрөнгөөр гадаадад олон удаа зугаалуулсан. Үүний нөлөөгөөр 2011 оны есдүгээр сарын 21-нд Дархан хотод болсон шүүх хуралдааныг Ц.Оч гэх шүүхийн дарга өөрөө биечлэн удирджээ. Өмнө нь төсвөөс хулгайсан хэрэг шалгагдаад эхлэнгүүт Ерөнхий шүүгч Е.Рензааныг ажлаас нь гэнэт өөрчилж, Ц.Очыг тавьсан байдаг. Е.Рензаан бол Дархан даяар танигдсан монголд ховорхон шударга шүүгчийн нэг. Дархан хотын Ерөнхий шүүгчээр олон жил ажилласан. Ц.Очид шүүх хурлын өмнөхөн байр өгсөн. Шүүх хуралдаанаар Д.Хаянхярваагийн хамсаатнуудад бүгдэд нь ял өгмөгцөө Өршөөлийн хуулинд хамруулаад сулласан байдаг. Нягтлан бодогч байсан Д.Туяа, аймгийн 15-р сургуулийн ня-бо Д.Доржсүрэн, “Од” цогцолбор сургуулийн ня-бо П.Энхтуяа, тэтгэвэрт суудаг С.Болд, 16-р сургуулийн захирал Л.Мөнхдалай, 22-р цэцэрлэгийн ня-бо Ц.Энхтуяа, “Жаанар” ХХК захирал Н.Жамбал, ХХҮХ-ийн ахлах мэргэжилтэн Д.Батбаатар нар өршөөлд хамрагдсан
 
4. Д.Хаянхярваатай холбоотой төсвийн хөрөнгө зувчуулсан бас нэг хэрэг. “Викторизон” ХХК Дарханы хүүхэд, залуучуудын иргэний боловсролыг дээшлүүлэх төслийн сургалт хийх нэрээр төсвөөс 39 сая 980 мянган төгрөг авсан. Нийт 552 хүн хамруулахаар гэрээ хийсэн. Гэтэл гүйцэтгэл гаргахдаа 6 сая 196 мянган төгрөг илүү нэхэмжилж авсан. Энэ компаний захирал Энхжаргал эмэгтэйг Д.Хаянхярваагийн нууц амраг гэж дарханчууд ярьдаг. Дархан чинь жоохон газар, бүгд нэгнээ мэднэ. Ямартай ч  Энхжаргал нь Д.Хаянхярваагийн сонгуулийн ерөнхий менежерээр ажиллаж байсан. Тэр 300 сая төгрөгийн тендер хууль бусаар хувьдаа авсан нь илэрсэн. Д.Хаянхярваа, Дархан-Уул аймгийн засаг дарга Г.Эрдэнэбатад чиглэл өгч, “наад хүнээ тендерт шалгаруул” гэсэн аман захирамж өгсөн гэж мэдүүлсэн. Хэрэг илчлэгдсний дараа Д.Хаянхирваа “миний удирдлага дор ажиллаж байсан хүмүүс мөнгө завшсан хэрэгт (316 сая төгрөг)  тэднийг холбогдох байгууллагууд нь шалгаад, зохих шийтгэлээ хүлээгээд явж байгаа” хэмээн ярилцлага өгч байлаа.
 
5. Алдарт Хонгорын хордлого байна. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сайдад нэр дэвшсэн Д.Хаянхярваад хандан "Хонгор сумын иргэдээс надад маш их захидал, санал гомдол ирдэг. Чиний сайд болох гэж байгаагаас ч чухал. Долоо хоногт хоёроос гурван хүн хавдраар нас барж байна. Та Хонгор сумандаа очиж сонгогчидтойгоо уулз. Ерөнхийлөгчийн даалгавар гэж бод. Чи надтай уулзахаасаа өмнө хэнтэй уулзах ёстойгоо мэдэж байна уу" хэмээн улалзуулж байлаа. Хонгор сумын Нэгдүгээр багийн 2600 гаруй хүн цианит натрийн ууранд хордсон. 2007 онд  Онцгой байдлын сайд С.Отгонбаяр “Онц байдал тогтоох байдалд орчихсон байна. Нөхцөл хүнд. Агаар дахь мөнгөн усны хэмжээ 6-120 дахин их, усанд нь цианит натри илэрсэн” гэж мэдэгдэж байсан юм. Хордсон тухайд л ярихаас бус шалтгааны талаар огт ярьдаггүй юм. Хэрэг гарсан уг шалтгаан нь Д.Хаянхярваа өөрийн хамсаатнуудаа сумын удирдлагад тавьж, хяналт тавиагүй дураар дургиулсан. Хамтран далд бизнес хийдэг байсан. Д.Хаянхярваа Хонгор  сумын уугуул ах дүү Б.Батнаран, Б.Батболд нартай хамсан, тэднийг далдаас дэмжиж  Хонгорт хууль бусаар спирт нэрүүлж байсан гэдэг.  Хонгорын Спиртийн үйлдвэрийг менежментийн хувьчлал нэрээр авсан юм.  Үнэгүй авсан байх шүү. Спиртийн үйлдвэрийн ашгийг Хонгорын иргэдэд хувьцаа болгож өгнө гэж амлаад асан ухаантай. Удалгүй дампуурсан гээд таг болсон.  Хонгороос 70 км зайд Д.Хаянхярваа алтны уурхайтай  болсон. Уурхайн шороог сумын төвд авчирч цианид натриар угаах арга сэдэж, хятадуудтай хамтарч байгаад тэд нар нь хүчил алдаж хэрэг мандсан юм. Д.Хаянхярваа бас Болорсайхан  захиралтай “Уужим Хангай” хэмээх компаниар дамжуулан өөрийн далд бизнесээг явуулдаг гэдгийг Дарханчууд ярьдаг юм. Болорсайхан нь худ ургийн холбоотой гэнэ билээ.
 
6. Д.Хаянхярваа 2012 оны сонгуулийн үеэр зөвхөн Дархан -Уул аймагт өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сая төгрөг тараасныг албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж АТГ шалгаж байсан. Д.Хаянхярваа энэ талаар “Сонгууль болох гэж байгаа юм чинь сайдын нэрээ ашиглаад иргэдийн саналыг татах зорилгоор мөнгө тараасан, тэгээд яах юм гэсэн утгатай юм яриад сууж бай”АТГ-ын Мөрдөн Байцаах Хэлтсийн Дарга Д.Цоодолсэнгээ “нотлох баримт хангалттай, шаардлагатай гэж үзвэл нэмэлт мөрдөн байцаалт авахаар Д.Хаянхярваагийн бүрэн эрхийг нь түтгэлзүүлэх саналыг УИХ-ын халдашгүй байдлын дэд хороонд өргөн барихаас өөр аргагүй” хэмээн мэдэгдэж байлаа. Д.Хаянхярваа үүнээс гадна төсвийн мөнгийг дур мэдэн зарцуулсан хэд хэдэн хэрэгт холбогдсон. 2012 он 86 тоот тушаалаараа "Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд хэрэгжүүлэх, аймаг нийслэлд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн санхүүжилтийн хуваарийг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга, Сангийн сайд, Хууль зүй, дотоод Хэргийн сайд, Зам тээвэр, Барилга хот байгуулалтын сайд, Эрдэс баялаг, Эрчим Хүчний сайд, Боловсрол, Соёл шинжлэх ухааны сайд, Эрүүл Мэндийн сайд, Нийгмийн Хамгаалал, хөдөлмөрийн сайд, Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн Сайд, Хүнс, хөдөө Аж ахуй, Үйлдвэрийн сайдын багцад тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг энэ тушаалын хоёрдугаар хавсралтад зааснаар өөрчилсүгэй" гэсэн заалт гаргуулсан байгаа юм. Ингэснээр тойргийнхоо иргэдэд 670 мянган төгрөг тарааж сонгуульд ялалт байгуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 130 дугаар зүйл “ Иргэн сонгуулийн эрхээ эдлэхэд болон сонгуулийн хорооны ажилд саад хийх” мөн хуулийн 130.2 “Энэ хэргийг хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, хуурч мэхлэх, эд мөнгөөр татах, санал худалдаж авах зэрэг аргаар үйлдсэн байж  болзошгүй” гэх үндэслэлээр УМБГ шалгаж байсан ч сүүлдээ замхарч алга болсон. Д.Хаянхярваа түмний мөнгийг өөрийнхөө юм шиг сонгуульд ашиглаж, зээл олгосон иргэд нь өөрийнх нь дэмжигчид, сумдын дарга нар, тэдний гэр бүл, төрөл төрөгсөд, сонгуулийн штабынх нь шадар туслагч, ухуулагч нар байжээ.
 
Энэ мэтээр Д.Хаянхярваа жил зургаан сар хүрэхгүй хугацаанд Сангийн яамыг толгойлохдоо хувийн эрх ашгаа ихэд гүйцэлдүүлээд амжсан хүн. Үүнийг МАХН-ын дэд дарга асан Д.Тэрбишдагва хүсэлт гарган Д.Хаянхярваад эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж байлаа.
 
Сав л хийвэл албан тушаалаа ашиглачихдаг ийм нэгэн хүн МАН-ын дарга болох санаа өвөрлөн гэтэж байна. Энэ хүн нам уд ирдах байтугай 65 гишүүнтэй бүлгээ удирдаж чадахгүй байгаа. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж байнга л "Д.Хаянхярваа таны үндсэн үүргээ биелүүлж, бүлгийнхээ ирцийг бүрдүүл" хэмээн шаарддаг байсан. Бүлгийнхээ гишүүдийн ирцийг бүрдүүлж чаддаггүй байж МАН-ыг удирдаж чадах болов уу? 
 
Д.Хаянхярвааг дарга болгохоор зүтгүүлж буй бүлэглэлийн цаад санаа нь эрх барьж байгаа намын даргын суудлыг авч, улмаар  Засгийн газрын тэргүүн болгох замаар өөрсдийн эрх ашгийг гүйцэлдүүлэх юм. Энэ зорилгод нь таарах хүн бол Д.Хаянхирваа мөн үү гэвэл мөнөөсөө мөн. Тэрээр УИХ-д орсон цагаасаа Л.Энх-Амгалангийн бөөрөнд хачиг шиг наалдан дагаж салбаганах болсон билээ.
 
Гадуур МАН-ын 28-р Их хурлын төлөөлөгч сонгох хурлуудад “Миеэгийн баг тун их ач холбогдол өгч, мөнгө төгрөг тарааж, ямартай ч өөрсдийг нь дэмжих хүмүүсийг хурлын төлөөлөгчөөр ирүүлсэн” гэх яриа бол М.Энхболд даргад ямар ч хамаагүй. Эсрэгээр Д.Хаянхярваа бүлэглэлийнхээ дэмжлэг, мөнгөөр энэ ажлыг зохион байгуулж яваа юм. Ганц жишээ дурдахад Хонгор сумын ИТХ-ын дарга Наянтайн Ганбаатар гэж хүн Дархан уул аймгийн сумдын намын үүрүүдээр тойрч их хурлын төлөөлөгч болгох хүмүүсийг Д.Хаянхирваагийн заавраар сонгуулж явсан байгаа юм. Энэ Н.Ганбаатарын аав нь Б.Наянтай гэж Хонгор сумын Засаг дарга байсан, Д.Хаянхярваатай эртнээс сүлбээтэй, одоо хүү нь Д.Хаянхярваагийн ивээлд багтсан. 
 
МАН-ын их хурлын төлөөлөгчид, журмын нөхөддөө анхааруулж хэлэхэд Д.Хаянхярваа өөрийгөө заалнаас нэр дэвшүүлэн ялна гэж ам бардан ярьж явна. Журмын нөхөд сайн бодоорой. Нүдээ аньж байгаад тайван бод. Д.Хаянхярваа шиг жудаггүй этгээд 96 жилийн түүхтэй ууган намын дарга болбол юу болох вэ гэдгийг сайн төсөөл. Ийм жудаггүй хүн намын дарга болбол нам доторх хагарал улам гүнзгийрч, цаашлаад төрийн хямрал болон өргөжнө шүү! 
 
Эцэст нь би энгийн асуулт асууя. Д.Хаянхярваагийн хүүхдүүд жилийн 40 сая төгрөгтэй British school хэмээх гадаад сургуульд суралцан, тэднийх Жаргалан хэмээх баячуудын хотхонд 3 тэрбум төгрөгийн хауст тухлаж байна. Энэ жудаггүй эр насаараа төрийн албан хаагч явсан гэж мэдүүлдэг. Гэтэл хаанаас олсон, ямар орлогоороо ийм тансаг амьдралд умбана вэ? Журмын нөхөд хариултыг нь болгоо. 
 
Дархан Уул аймгийн намын хорооны гишүүн Ч.Бавуудорж
Эх сурвалж: ulstor.mn

Сэтгэгдэл ( 41 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bi(66.181.189.49) 2017 оны 11 сарын 17

Yamar ataarxuu xun be

0  |  0
Unen ug(124.158.78.147) 2017 оны 11 сарын 17

Naad urvagchiig chini darhanchuud ugaasaa medne.

0  |  0
bi(174.0.11.207) 2017 оны 11 сарын 17

Gants Hongoriin asuudlaar l shorond oroh yostoi nuhur shteee. Muu baasnii ot

0  |  0
Иргэн(202.55.191.72) 2017 оны 11 сарын 17

У.Хүрэлсүх ээлжит аргаа хэрэглэж намын дарга болно гэж бодож байгаа бол ГОРЬД???..

0  |  0
zochin(95.211.211.184) 2017 оны 11 сарын 17

ene humuus bas ih duraarai yarihiinmaa

0  |  0
Zochin(71.19.251.113) 2017 оны 11 сарын 17

Harin ch demjij baina namaa udirdaj chadah hun uunees uur baihgue

0  |  0
Алиа гөлөгнүүд(185.186.79.185) 2017 оны 11 сарын 17

Мөнгөний төлөө нүдээ ухахаас буцахгүй нөхдүүд энэ зэргийн худал мэдээ тавихад асуудалгүй байлгүй дээ

Зочин(103.75.116.101) 2017 оны 11 сарын 17

Хэдэн төгрөг аваад юу ч хамаагүй бичиж болдог гэж бодоо юу утгагуй юм ард түмний тархийг ингэж угаахгүэ

0  |  0
хахаха(198.7.58.83) 2017 оны 11 сарын 17

хахаха энэнд ёстой маанаг тэнэг нь л итгэх байх хаа байсан дарханы хүн Хаянхярвааг муулах гэж дарханаас хотод ирээд л энэ сайтыг хайж олоод л захидлаа гаргуулаад л ёстгой хошин шог

Ssss(27.123.214.125) 2017 оны 11 сарын 16

Shivshigtei amitan be!!!

0  |  0
turuunii boos tolgoi(154.5.151.231) 2017 оны 11 сарын 16

boos

0  |  0
Bi(103.212.117.170) 2017 оны 11 сарын 16

Bodit barimtiig l delgesen yum bailgui kherkhekhiig namiin nukhud ni l shiidene biz Bidend lav padliigui l yum baina Ugaasaa NAM l bukhniig shiiddeg bolchikhood baikhad KHARIN MONGOLIIN ARD TUMNIIG NAMAAR KHUVAAJ taltsuulakhaa bolimoor baina tegeed ene namuud ni yamarch uzel barimtlal uls orniig khogjuulekh yalgarakh strategy baikhgui Zugeer l shiree sandlaa bulaatsaldsan yum l bol tanai zasgiin gazar , manai zasgiin gazar geed kherelden Ugni ali neg namiin zasgiin gazar bish MONGOLIIN ZASGIIN GAZARTA l baimaar baian

0  |  0
ЗОЧИН(103.10.21.60) 2017 оны 11 сарын 16

ҮҮНИЙГ ТӨРӨӨС ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ НАМДАА ДАРГА ГЭНҮҮ ЦЭВЭРЛЭГЧ ГЭНҮҮ НАМДАА Л ХИЙДЭГ АЖЛАА ХИЙГ ХАРИН ДАХИН ТӨРИЙН АЖИЛД БҮҮ АЖЛУУЛАА Ч ИЙМ ХОГ ШААРААС САЛЦГААЯ.

0  |  0
zochin(27.123.214.126) 2017 оны 11 сарын 16

Hun ih muuhai bolson yum baina. Bavuudorj gej hun Hayanhyarvaatai naiz baisan ni unen, MAN-n dargyn songuulid hamt ursulduud yalagdsandaa usurhuj yavdag yum baina. Uuriig ni shalgaval ih zuil garna daa. Uuruu l bish bol nuhur hamaagui gej baigaa ni hanilgaagui er hunii zan yum. Bavuudorj shanaltai hun gedgiig medne dee. Hayanhyarvaag darga bolno gej uheh geed ataarhaad atgag sanaagaar bichsen bna daa, ataach Bavuudorj oo! ayan

зочин(43.228.130.186) 2017 оны 11 сарын 16

яг үнэн юм бичжээ. энд бичигдсэн нэр бүхий хүмүүсийг бүгдийг нь мэдэх юм байна. хөдлөшгүй баримт байна.

0  |  0
Zochin(66.181.161.19) 2017 оны 11 сарын 16

Hayanhyarvaa.hugiin.amitsn.Noyon.uulyg.ujuulah.gej.yaj.zutgej.bailss.daa

0  |  0
zochin(119.40.98.162) 2017 оны 11 сарын 16

yostoi judaggui hun bsiin bna sh de ih l shudrga dur gargaad yariad bdiin bsan

0  |  0
Zochin(27.123.214.92) 2017 оны 11 сарын 16

Tanil PR baina. Jenko , Hurelsuhiin ....

0  |  0
тийм(202.180.220.35) 2017 оны 11 сарын 16

Хаянхярваа гишүүний хувь хүний түүхийш мэдэхгүй ч маш увайгүй хүн гэдэг нь үг яриа үйлдлээс нь илт байдаг

0  |  0
Zochin(43.250.126.6) 2017 оны 11 сарын 16

Ene ugaasai usher ogdoi tsarailsan dulduich bsan zavhaniihan bugs meddeg bolohooroi nutgaasai demjleg a chance chaddaggui ym iimerhuu dulduich Barajas salad bsan shuu taminee

зочин (202.70.36.86) 2017 оны 11 сарын 16

Мөн мундаг журмын нөхөрөө. Монголчуудын журмын нөхөрлөл ч нэг иймэрхүү дээ. мөнгө бүхнээс тэр тусмаа нөхөрлөлөөс ч хүчтэй.

0  |  0
Зочин(124.158.88.57) 2017 оны 11 сарын 16

Хэцүү хүн байна даа.

0  |  0
зочин(103.229.120.186) 2017 оны 11 сарын 16

Хүүхэд байхдаа хамт байсан нөхрөө муулах бол адгийн хүний шинж л дээ.Хүүхэд бол хүүхэд сурлагадаа муу байж болно,сахилгагүй байж болно.Алдарт зохион бүтээгч Эдисон муу сурлагатай л байсан ийм түүх зөндөө бий.Харин улс орныхоо эсрэг,хамт олны эсрэг амиа бодсон зүйл хийсэн бол бичих ёстой.Зөвхөн өөрт таалагдаагүйгээр хүнийг ингэж муулж болохгүй

0  |  0
Top