МАН-ын 28 дугаар их хурал өнөөдөр үргэлжилнэ. Удахгүй 100 жилийн ойгоо тэмдэглэх МАН түүхэн сонголтын өмнө ирээд байна. Намын дарга, удирдлагыг хэн авах нь намын ирээдүйн хувь заяа хамаарах учиртай. Гол өрсөлдөөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын Бүлгийн дарга Д.Хаянхярваа нарын дунд өрнөнө.
Зуун жилийн түүхийг бүтээж буй МАН-д шинэчлэл өөрчлөлтийн салхи сэвэлзүүлэх цаг хэдийнээ ирсэн гэдгийг өнгөрсөн нэг жилийн хугацаа хангалттай харууллаа. Төрийн албыг наймаалдаг, авлига авдаг, албан тушаалаа урвуулан ашигладаг хэсэг бүлэг нөхөд МАН-д эзэн суужээ. “Жаран тэрбум”-ын гэх бичлэг, концессын гэрээ үүний тод жишээ юм. Авлигач нөхдөөсөө МАН салах цаг ирсэн. Ингэхгүйгээр, МАН шинэчлэгдэхгүй. Өөрчлөлт, шинэчлэлт, улс орны хөгжлийн тухай ярих боломжгүй билээ. Ард түмний өмнө унасан нэр хүнд, алдаагаа засах боломж өнөөдрөөс цааш олдохгүй. Олон жилийн бугшсан идээ бээрийг шахах лидер өнөөдөр тодорч байж МАН-д гэгээ татах учиртай.
Тийм шинэчлэлт өөрчлөлтийн салхийг хэн эргүүлж чадах вэ. У.Хүрэлсүх үү, Д.Хаянхярваа юу.
Д.Хаянхярваа гэж хэн билээ. Нам удирдах лидер мөн билүү. Өнгөрсөн жил гаруй хугацаанд 65-ын бүлгийг удирдахдаа бүлгээ тэг дундуур нь хоёр хуваасан “гавьяатай” нэгэн гэж тодотгож болно. УИХ дахь бүлгийн даргын хувьд базаж, эв нэгдэлтэй байлгаж чадаагүйгээс нь үзэхэд тэр намаа зангидаж чадна гэдэгт итгэхэд бэрх байна. Бүлгээ удирдаж чадаагүй эрхэм бүхэл бүтэн том намыг толгойлж чадах уу. Д.Хаянхярваа нь М.Энхболдын тэргүүлж буй 32-ын бүлгээс нэр дэвшиж байгаа. Өөрөөр хэлбэл М.Энхболдын төлөөний хүн. М.Энхболдыг Д.Хаянхярваагаар сольсноор МАН-д шинэчлэлт, өөрчлөлт явагдахгүй. МАН-д 60 тэрбумын бүлэглэл оршсоор, намыг удирдсан хэвээр байна гэсэн үг. Д.Хаянхярваа бол М.Энхболд юм.
Монгол төрийн зовлон, МАНАН бүлэглэлийн гол удирдагч М.Энхболдын хүн намын даргаар сонгогдвол намын шинэчлэл, улсын хөгжлийн тухай ярих боломжгүй болно. МАН-ын гишүүд төдийгүй ард түмэн тэнэг биш билээ. 60 тэрбумын бүлэглэл нам удирдах нь байтугай, МАН тэднийг хөөн зайлуулж байж алдсан нэр хүндээ сэргээж авах учиртай. Тиймээс Д.Хаянхярваа нь МАН-ын тугийг барих эрхэм яав ч биш билээ.
Харин У.Хүрэлсүх хэрхэх вэ. Анх 1989 оноос Монголын Ардын армийн 152 дугаар ангид улс төрийн орлогчоос ажлын гараагаа эхэлсэн түүнд улс төрийн 30 жилийн арвин туршлага бий. Намын залуучуудын байгууллагыг сэргээсэн, намынхаа тугийг толгойдоо ороож сөрөг хүчний эсрэг улс төрийн тэмцэл эхлүүлж явсан үе түүнд бий. Авлига албан тушаалын наймаа, олигархуудыг үүрнээсээ хөөх, цэвэрлэх магадгүй сүүлчийн боломж МАН-д өнөөдөр тохиож байна. Энэ цэвэрлэгээг хийх хүн нь У.Хүрэлсүх байх учиртай. Түүн шиг зоригтой, шударга, шийдэмгий лидер өөр алга. Тэр намын дарга болсноороо хүчтэй Ерөнхий сайд байна. Намын тамгагүй Ерөнхий сайд хүчгүй, эрх мэдэлгүй. Намынх нь түүнийг дуртай үедээ огцруулах акцыг хийнэ. Намын дарга болсноор Засгийн газар тогтвортой байж, бүтэн нэр бүлээн зүстэй 2020 онтой золгоно. Харин МАН-ын их хурлын төлөөлөгчид 60 тэрбумын төлөөлөл Д.Хаянхярвааг сонговол, 2020 онд МАН-д ард түмэн итгэл хүлээлгэхгүй билээ. “Жаран тэрбум”-ын авлигачдаасаа салж чадаагүй намд хэн итгэх вэ.
Т.Түвшин
ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 20 )
Чадахгүй ээ чадахгүй ээ. Ман Ан 2 г өөрчлөгдөхийг хүлээвэл нас гүыцэхгүй байхаа. Энэ 2 н өөрчлөгдөхийг хүлээж монголчууд өр өмхий утаа архи 4 төө живж үхлээ.
Хаянхярваа нь дээрдээ
Hurelsukh namiin darga hiij chadah hemjeenii medleg bolovsrol, es zui, zangarag baihgui gedeg ni olon tumend il haragddag. Uls ekh ornoo, olon tumnee boddog arai iluu deer hun songodog boloosoi.
Хаянхярваа бол манангийн гишүүн бөгөөд манан эрх мэдлээ энэ хурлаар алдчих гээд байгаа учраас манангийнхан юуч хийхээс буцахгүй бна
ХАЯНХЯРВАА УРВАХГҮЙ, ШАРВАХГҮЙ, ТҮГЖИЛДЭХГҮЙ, ТӨРИЙН АЖЛЫН ХАЙРЦАГТАЙ, АЖЛЫН ТУРШЛАГАТАЙ, НАМЫН ДАРГЫГ ХИЙЖ ЧАДНА. БҮЛЭГ ХУВААХ АСУУДЛЫГ ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛААС ӨМНӨ УИХ-ЫН АЛБАН ТУШААЛЫН ШУНАЛТАЙ ГИШҮҮДЭД САЙД АМЛАЖ, ЗОХИОН БАЙГУУЛЧИХСАН БАЙСАН. ХҮРЭЛСҮХ НАМЫН БОДЛОГЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ, АН-ТАЙ НИЙЛЖ, ЗАСГАА УНАГААЖ, УИХ-Д МАНАНГИЙН БҮЛЭГ БАЙГУУЛЖ, АН-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АЖИЛЛАСНААР МАН-ЫН ДҮРМЭЭР НАМЫН ГИШҮҮН БАЙХ ЭРХГҮЙ БОЛСОН. НАМЫН УЗ-ЭЭР ХЭЛЭЛЦЭЖ, ХҮРЭЛСҮХЭД ХАРИУЦЛАГА ТООЦОЖ, НАМААС ХӨӨЖ, ЦЭВЭР НАМЫН ГИШҮҮНЭЭ Л ДЭВШҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. ХҮРЭЛСҮХ НЭГ САР Ч ХҮЛЭЭЖ ЧАДАХГҮЙ ЧИЧИРЧ
Хурэлсух дарга болоод 20 оны сонгуульд орох нь зев.Хаянхярваа болбол сонгуульд дахин МАН гарч ирэхгуй болно гэсэн уг.Еер сонголт байхгуй
Энэ хоцрогдол луйвар эрлийзжэл хулгайчдын нам манай гол анхааралд бгаа нь энэ улс эргэлтгүй сүйрч дуусахыг цондон...
ҮХСЭНИЙ ЧИНЬ ТҮҮХЭН СОНГОЛТ. ЭНЭ НАМ ТАРВАЛ ХАРИН ТҮҮХЭН СОНГОЛТ БОЛНО.
Том компанид охин компани гэж байдаг. Харин Хүрэлсүхэд МАН-ынхан даргын суудлаа өгвөл АРДЧИЛСАН НАМЫН ОХИН НАМ БОЛНО ДОО Монгол Ардын Намынхан минь
Том компанид охин компани гэж байдаг. Харин Хүрэлсүхэд МАН-ынхан даргын суудлаа өгвөл АРДЧИЛСАН НАМЫН ОХИН НАМ БОЛНО ДОО Монгол Ардын Намынхан минь
Хүрэлсүх ч эрх мэдэлд их дуртай хүн юм байна. Хурцтай нийлээд Монгол хаан суух санаатай юу!
Hurelsukhiih uneheer demjihgui bn bi namiin gishiin bolood 13 jil bolj bn minii medeh l Hurelsukh shigiim namaa gutaasan urvasan namin esreg oor namtai ugsen tohirson iim huniig namiin darga bolgono geed baih yum uneheer haramsaltai
Инээдтэй юмаа. АНы Хүрэлсүх яагаад МАНы дарга болох гээд байгаа юмуу
МАН-д шинэ салхи хэрэгтэй юу хэрэгтэй тэгэхдээ АН-тай нийлсэн хуйвалдааны салхи огтоос хэрэггүй шүү
Захиалгатай л мэдээ байна. Энийг уншиж хайран цагаа хороочлоо.
Ali deeriin yawtsgui 60 terbumaa yarisaar l bnuu ardchilsan namtai niilj namaa unagsan huneer namaa udirduulna gej bodohguu blguude
Ali deeriin yawtsgui 60 terbumaa yarisaar l bnuu ardchilsan namtai niilj namaa unagsan huneer namaa udirduulna gej bodohguu blguude
Namiin ajil zasgiin ajliig salgaj hiih ni zuite gej uzej bna
Ontsgui medee
Тэнцвэртэй байлдаа хэдэн төгрөг авчаад хүний нэр төрд ингэж халдаж болохгүйшдээ шудрага л байлдаа