АЗХ-ны ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг тоолж эхэллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 21

   АЗХ-ны ерөнхийлөгч хэдхэн цагийн дараа тодрох гэж байна. С.Эрдэнэболд, Б.Болор-Эрдэнэ нар ерөнхийлөгчид өрсөлдөж байгаа юм. Сөүл ресторанд битүүмжилсэн саналын хайрцагуудыг авчирж, санал тоолох ажлыг дөнгөж сая эхлүүлжээ. Нэр дэвшигчид 21 аймаг, есөн дүүргийн АЗХ-ны гишүүдийн өгсөн саналын хайрцгийг нээх, тоолох үйл явц хэвлэл мэдээлэл болон олон нийтэд нээлттэй болох юм. Өнөөдөр оройдоо саналын дүнг нэгтгэж АЗХ-ны ерөнхийлөгч тодорно. Мөн Нийслэлийн АЗХ-ны ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг тоолох ажил явагдах байна.

Тэд нийт 9000 гаруй километр явж 7000 гаруй анхан шатны гишүүдтэйгээ уулзалдаж тэдний саналыг сонсжээ. Өөрөөр хэлбэл 7000 гаруй намын залуу гишүүд саналаа өгсөн байна. Сонгогдсон ерөнхийлөгч ирэх дөрвөн жил АЗХ-г удирдах юм.

 Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top