УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос МАН-ын Их хурлын үйл явцын тухай тодрууллаа.
-Их хурлын үйл явц хэрхэн үргэлжилж байна вэ?
-МАН-ын даргын санал хураалтын ажил өрнөж байна. Тооллогын комисс маань хариуцлагтай ажиллах байх. Хөндлөнгөөс сонгуульд ямар нэг нөлөөлөх үйлдэл гаргуулахгүй, зураг авхуулахгүй байх ёстой.
-Нэр дэвшигчдээс асуулт асуух, хариулт өгүүлэх зэрэг үйл явц болохгүйгээр санал хураалтын ажлыг эхлүүлж байна. Энэ талаар?
-Нэр дэвшигчдийг маань их хуралд оролцож байгаа төлөөлөгчид бүгд сайн танина. Улс төрд олон жил зүтгэсэн, МАН-ын нөлөө бүхий эрхэмүүд байгаа учраас асуулт асуух шаарлаггүй гэж үзлээ. Ухнаагийн Хүрэлсүх, Дамдины Хаянхярваа нарыг МАН-ын хариуцлагатай албанд ажиллаж байсан, УИХ, тамгын газарт өндөр албнд олон жил ажилласаныг МАН-ын төлөөлөгчидөд тайлбарлах бол илүүц биз ээ.
-Та хэнийг дэмжиж байгаа вэ?
-Миний хувьд дэмжиж байгаа хүнээ зарламааргүй байна. Надад хувь хүн гэдэг утгаар минь нэг нууц үлдэг дээ.
Ш.Адьяамаа
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Мэдээж хэнд өгөх нь ойлгомжтой.Унсан бөх ууртайл байлгүй яахав.