Бага хурлаар Ерөнхий нарийн бичгийн даргыг шинээр сонгоно

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 22

   МАН-ын Их хурал гурав өдрөө үргэлжлэн хуралдаж байна. МАН-ын даргаар өчигдөр У.Хүрэлсүхийг 63.1 хувиар сонгосон. Өнөөдөр Их хурлын төлөөлөгчид Бага хурлын гишүүдийг сонгоно. МАН-ын дүрэмд өөрчлөлт оруулснаар Бага хурал 369 гишүүнтэй байхаар тогтжээ. Өмнө нь МАН-ын Бага хурлын гишүүдийн тоо 310 байсан бол энэ тоог 59-өөр нэмэгдүүлсэн байна. Бага хурлын гишүүдийн 30 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлэх юм байна. Ийм өөрчлөлтийг намын дүрмэнд тусгажээ.

Их хурлыг өнөөдөр өндөрлүүлж, үргэлжүүлэн Бага хурал хуралдах юм. Бага хурлаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргыг сонгоно. Дүрмээр МАН-ын дарга нь ерөнхий нарийн бичгийн даргыг санал болгодог. Гэхдээ заалнаас Ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөх боломж гишүүдэд бий аж. Одоо ЕНБД-аар ажиллаж буй Д.Амарбаясгалан улиран ажиллах магадлал өндөр юм.

Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(66.181.160.27) 2017 оны 11 сарын 22

Bayr magnai bolwol deer

0  |  0
Э(202.9.43.0) 2017 оны 11 сарын 22

Ажмл,амьдралын туршлагатай,тулхтай,ёс зүйтэй,ноён нуруутай хүмүүсийг төрийн бүх шатны байгуулагуудад ажиллуулах хэрэгтэй..авлига,танил тал,нам дагасан банди нарыг томилж болохгүй ..Ерөнхий сайд,намын дарга-д захья даа..

0  |  0
Зочин(66.181.187.193) 2017 оны 11 сарын 22

АН ын тагнуулууд танай намд маш сайн ажиллах юмаа. Хүрэлсүх урвагч дахин дахин гарч ирээд л .

0  |  0
Проф. (202.179.26.232) 2017 оны 11 сарын 22

Энэ доорх эргүү их тэнэг амьтан байна. Ерөнхий нарийн бичгийн дарга Намаа парламентын бүх сонгуульд ялуулсан. Ерөнхийлөгчийн сонгуульд Энхболд өөрөөсөө болж ялагдсан. Амарбаясгаланг дахин ажиллулах хэрэгтэй. Одоо сурч, хүчээ авч байгаа, даруухан, ажил хэрэгч, хийж бүтээсэнтэй хүн.

0  |  0
нэн(124.158.124.142) 2017 оны 11 сарын 22

энэ эргүү залууг солих хэрэгтэй. энэнээс болж, дарга нь сонгуульд ялагдсан. ухаантай хүн бол сонгуулийн дараа л ажлаа шууд өгөх байсан.одоо хариуцлага хүлээхгүй үлдвэл МАН өөрчлөгдөхүй.

0  |  0
Top