МАН Удирдах зөвлөлийн гишүүдээ шинээр сонгоно

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 23

  МАН-ын Бага хурал өнөөдөр хуралдаж намын ерөнхий нарийн бичгийн дарга болон намын Удирдах зөвлөл (УЗ)-ийн гишүүдээ сонгоно.  Намын дүрмэндээ Удирдах зөвлөл нь 21 гишүүнтэй байх ба Ерөнхий нарийн бичгийн дарга УЗ-ийг даргалдаг. Удирдах зөвлөлд намын дарга, ЕНБД нар шууд ордог ба үлдсэн 19 гишүүнийг Бага хурлын гишүүд сонгох юм.

УЗ-д намын нөлөө бүхий лидерүүд болон салбар байгууллагын төлөөлөл багтдаг. Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч, НАМЗХ-ны ерөнхийлөгч, НАМОХ-ны ерөнхийлөгч нар УЗ-д багтдаг байна.

Өнгөрсөн дөрвөн жил УЗ-д энэ хүмүүс ажиллажээ.

МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд


1.    Жамъянгийн Мөнхбат /Ерөнхий нарийн бичгийн дарга/
2.    Хүрэлбаатарын Булгантуяа /нарийн бичгийн дарга/
3.    Түдэвхүүгийн Гантулга /нарийн бичгийн дарга/
4.    Нямаагийн Энхболд /нарийн бичгийн дарга/
5.    Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ /нарийн бичгийн дарга/
6.    Жаргалтулгын Эрдэнэбат /удирдах зөвлелийн гишүүн/
7.    Отгонбилэгийн Содбилэг /нарийн бичгийн дарга/
8.    Чимэдийн Хүрэлбаатар /нарийн бичгийн дарга/
9.    Долгорсүрэнгийн Сумьяабазар /нарийн бичгийн дарга/
10.  Цэндийн Нямдорж/удирдах зөвлелийн гишүүн/
11.  Янгугийн Содбаатар /удирдах зөвлөлийн гишүүн/
12.  Лувсанцэрэнгийн Энх-Амгалан /удирдах зөвлөлийн гишүүн/
13.  Даваажанцангийн Сарангэрэл /удирдах зөвлөлийн гишүүн/
14.  Апмаликийн Тлейхан /удирдах зөвлөлийн гишүүн/
15.  Дамдины Цогтбаатар /удирдах зөвлөлийн гишүүн/
16.  Пүрэвдоржийн Анужин /удирдах зөвлөлийн гишүүн/
17.  Санжаагийн Оюунбилэг/удирдах зөвлөлийн гишүүн/
18.  Цэндсүрэнгийн Сандуй /удирдах зөвлөлийн гишүүн/
19.  Дуламсүрэнгийн Оюунхорол /удирдах зөвлелийн гишүүн/
20.  Намхайн Төмөрхүү /удирдах зевлөлийн гишүүн/
21.  Баатарын Амарсанаа/удирдах зөвлөлийн гишүүн/

Т.Түвшин

ZINDAA.MN 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top