Д.Амарбаясгалан улиран сонгогдлоо

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 24

Монгол Ардын Намын Бага хурлын анхдугаар хуралдаан 369 хүний бүрэлдэхүүнтэйгээр өчигдөр орой Тусгаар тогтнолын ордонд хуралдаж Ерөнхий нарийн бичгийн даргаа сонголоо.  Дүрмээр  "Ерөнхий нарийн бичгийн даргыг намын дарга нь санал болгодог". Мөн Бага хурлын гишүүдээс хэн нь ч заалнаас нэр дэвших боломжтой юм. 

Дүрмийн дагуу намын дарга У.Хүрэлсүх МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Д.Амарбаясгаланг улиран сонгох санал оруулснаар тэрбээр Бага хурлын гишүүдийн 74.5 хувийн саналаар улиран сонгогдлоо.

Тэрбээр  Сүхбаатар дүүргийн засаг дарга асан,  МАН-ын гишүүн Б.Баярмагнайтай өрсөлдсөн юм.

Д.Амарбаясгалан нь 2008, 2012, 2016 онд НИТХ-д сонгогдсон ба МАН-ын хэлтсийн дарга, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, МАН-ын сонгууль хариуцсан нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан юм.

Ш.Адъяамаа

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(150.129.140.80) 2017 оны 11 сарын 27

за за Баярмагнайг рээсээр байнга муулсан мэдээлэл ойрын өдрүүдэд байнга гарах болсон иым учиртай байж.Ерөнхийлөгчийн сонгуулиар маш муу ажилласан нийслэлд бүх дүүрэш ялагдсан бараг эсрэг намдаа боломж олгосон гэх Амарсайхан дахин сонгогдож байдаг.

0  |  0
Янжмаа(202.9.43.19) 2017 оны 11 сарын 26

Амарбаясгалан 19 настай намын залуу гишүүн анхан шатнаас өөрийн хүсэл зориг хүч чадлаараа шат дараалан явж намаа амжилтанд хүргэсэн гишүүн. Намын өндөр дээд албан тушаал хаших хат суусан өндөр боловсролтой, нүдээ олсон сонголт боллоо. Ажлын амжит хүсэн ерөөе

0  |  0
Цэрэнхүү(202.9.43.23) 2017 оны 11 сарын 24

Амарбаясгаландаа баяр хүргэж өндөр амжилт ерөөе

0  |  0
сонгогч(202.179.31.242) 2017 оны 11 сарын 24

бзд 9-р хорооноос сонгогдсон таниас хорооны иргэд явган хүний зам хүсэж байна 42-р гудамж

0  |  0
dd(119.40.103.187) 2017 оны 11 сарын 24

bayr khurgie

0  |  0
Иргэн(112.72.12.65) 2017 оны 11 сарын 24

Нүдэнд дулаахан энэ хүн генсекийн ажилаа сайн хийж чадна. Баяр хүргэе!

0  |  0
зочин(124.158.107.6) 2017 оны 11 сарын 24

bayar hurgie, Amarbayasgalan Генсект

0  |  0
Top