Д.Тэрбишдагва: Оффшор дансны асуудлыг УИХ дээрээ ярих болоогүй юу

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 14

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва гишүүн чуулганаар Ерөнхийлөгчид хандаж дараах үгийг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж хэлэх үг байна. Өнөөдөр Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын чуулганд оруулж ирж ярилцах маш олон асуудал үүсчихээд байна. Өр зээл, улс орны үндэсний аюулгүй байдал, эдийн засаг гээд маш олон асуудал байна. Ходоод хагаравч тогоондоо гэдэг шиг Ерөнхийлөгчтэйгээ УИХ-ынхан нь нэг сайн ярилцаж ойлголцох хэрэгтэй байна.

Уг нь Ерөнхийлөгч энэ ондоо багтааж үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, түүнийхээ талаар чуулганд тусгайлан хэлэлцэх болно гэж ярьж байсан.

Одоо нэг чиглэлтэй ярихгүй юм уу. Бид учраа олохоо больчихоод байна. 60 тэрбум гэж баахан ярьж байснаа чимээгүй болчихсон. Одоо оффшор данс гээд л ярьж байна. УИХ дээрээ энэ асуудлыг ярих болоогүй юу. Хэзээ ярилцах вэ. Ерөнхийлөгчөөсөө эхлээд хэлсэн үгэндээ хүрдэг баймаар байна. Утаагаа ч мартчихлаа. Өвөлжилтөө ч мартчихлаа. Бүгд энд тэнд бүжиг таанц, шарсан гуя, шампанск буудуулаад л яваад байх шиг байна шүү” гэж хэллээ.

Дашрамд сонордуулахад, Ерөнхийлөгчийн зүгээс маргааш 15 цагаас үндэсний аюулгүй байдлын талаар УИХ-д хаалттай мэдээлэл хийх юм байна.

 

Б.Хурцболд

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.44.73) 2025 оны 03 сарын 13

оффшорчид 60 тэрбумын хэргүүдийг шийдэж цэгцлэх хэрэгтэй ард түмний хүлээлт их бн

1  |  0
Иргэн(203.91.115.40) 2025 оны 03 сарын 13

Тэрбишдагваа наад офшорчдынхоо луйвардсан мөнгийг Монголд оруулж ирэх тал дээр ерөнхийлөгчийг сайн дэмжиж ажиллаарай! Хэлэх үгээ хэнээс айхгүй хэлчихдэг болхоор чинь Сонгино хайрханчууд бид дэмжиж явдаг шүү!!!!

1  |  0
Bat(66.181.189.95) 2025 оны 03 сарын 13

Terbishdagva uneniig l kheldeg shuu dee. Oyutolgoi bolon Dubain gereenii esreg bat zogsoj irsen. Tsaashid Mongol ulsiinkhaa yazguur erkh ashgiin tuluu sain dugarch baikhiig tanaas khusye!

1  |  0
2012(66.181.190.156) 2025 оны 03 сарын 13

SHUDRAG HUN TSAASHID SHUDRAG BNA

1  |  0
Шарк танк(103.9.90.53) 2025 оны 03 сарын 13

Хэлье гэснээ хэлчдэг, шударга улс төрч шүү дээ. Маш зөв зүйтэй зүйлийг Ерөнхийлөгчид хэлж, шахаж шаардлаа.

1  |  0
varan(103.26.194.157) 2025 оны 03 сарын 13

Хаалттай хуралдаж яадаг юм биднээс нуугаад байх нууц байдаг юм уу.

1  |  0
nergui(27.123.214.113) 2025 оны 03 сарын 13

amalsandaa hurdgui huniig yu gedeg bileedee

1  |  0
irgen(59.153.114.39) 2025 оны 03 сарын 13

manangiin baas chi bitgii olon yum hutc

1  |  0
МГЛ(37.224.14.138) 2025 оны 03 сарын 13

ерөнхийлөгч маань урлаг спортынхондоо шагнал гардуулаад зав нь гарахгүй л байх шиг байна. өөр өөрийнхөө салбараараа, мэддэг чаддагаа л хийнэ шүү дээ. бөхчүүд урлагийнхандаа шагналаа гардуулаад байвал утаа, нийгмийн асуудлууд шийгдэгдчих байх...

1  |  0
Top