Монголын улс төрчдийн хэн нь харийн шашин шүтдэг вэ?

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 19

Шашин шүтэх, эс шүтэх нь 1992 оны шинэ Үндсэн хуулиар баталгаажсан хувь хүний бүрэн эрх. Гэвч энэ эрхийг тунхагласнаас хойшхи сүүлийн хорь орчим жилд шашинтай холбоотой элдэв харилцаа борооны дараах мөөг шиг олшров.  Гадны янз бүрийн шашны урсгал нэвтэрч  өөрсдийн сургаал номлолоо хүчээр тулгах, хоол хүнс, эд зүйлээр урхидан татах оролдлогууд гарах нь нэгэнт ил болжээ.  Нийслэлийн хэмжээнд нийт 372 сүм хийд, шашны байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас 228 нь буюу 61.3 хувь нь Христийн сүм аж.

Шашин судлаачдын судалгаагаар аливаа улс оронд шашин дэлгэрэх гол үндэс шалтгаан  нь тухайн улсын эдийн засгийн нөхцөл байдал ихээхэн нөлөөлдөг.  Түүнээс гадна 1990 оноос хойш бий болсон цагаачлалын асуудал, хүн амын шилжилт хөдөлгөөн, сууршил нягтаршил, иргэдийн боловсролын байдал шашин дэлгэрэхэд ихээхэн нөлөө үзүүлдэг байна. Түүнээс гадна иргэдийн мэдлэг мэдээлэл дутмаг байдлыг ашиглан тэдний итгэл бишрэлээр тоглох, тархи угаах, бодол санааг нь хянаж удирдан итгэгч дагагчдийг хохироох явдал цөөнгүй тохиолдох болжээ.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд улс төрчдийг олон улсын семинар, конферецид олонтой оролцуулж ирсэн нь тэднээр дамжуулан улс төрийн үйл хэрэгт нөлөөлөх, аливаа арга хэмжээ зохион байгуулахад ашигладаг байна.

Ингээд Монголын улс төрчдөөс хэн нь харийн шашинг шүтдэг  болох тухай мэдээллийг хүргэж байна.

1. Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр буддист.
Тэрээр Бурхан багшийн чандрын нэг хэсгийг Монголд авчирч байсан бөгөөд Жанрайсэг бурханыг барих ажлыг Соёлын сайдаар ажиллаж байх үедээ  удирдаж байв.  Н.Энхбаяр БНСУ-д биеэ эмчлүүлж  байх хугацаандаа Тунгду хэмээх буддын сүмд зочилж ном бясалгадаг байв.
 

2. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн хувийн урилгаар  2006 онд Ажаа Гэгээн анх удаа Монгол улсад ирж байжээ. УИХ-ын гишүүн асан С.Ламбаа, Батж.Батбаяр нарын түүний шавь нар ч улс төрийн хүрээнд цөөнгүй бий.



  3. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  9-р Богд Жамбалнамдолчойжижалцанд Монгол улсын иргэний үнэмлэх олгосон гэдэг.




  4. Мүүнийн шашинтай Монголын үе үеийн Ерөнхийлөгч нар холбоотой хэмээн иргэн Э.Цэрэндолгор мэдэгдсэн байдаг.



5. Ерөнхий сайд асан, МАН-ын дарга М.Энхболд 2011 онд Монголд буй шарын шашны найман Монгол, нэг Түвд хувилгааныг өндөр хэмжээнд хүлээн авч, уулзаж байлаа.



6. УИХ-ын гишүүн асан  Д.Арвин, Ч.Сайханбилэг нарыг бөөгийн шашин шүтдэг гэх нь бий.



 7. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ерөнхий сайд  У.Хүрэлсүх нар маш гүн сүсэгтэй буддистууд. Далай ламын шавь нар гэгддэг.



8. УИХ-д  ил тодоор шашнаа зарладаг ганц гишүүн болох О.Баасанхүү твиттер хуудсаараа дамжуулж Есүсийн мэндэлсэн өдрийн баярын мэндийг дэвшүүлснээр Христ шүтдэг гэдгээ илчилсэн.Тэрбээр  "Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц хүүгээ өгсөн. Ингэснээр хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм. Их Эзэн Есүс Христийн төрсөн өдрийн баярын мэнд" гэсэн байдаг.

9. МАХН-ын дэд дарга  С.Ганбаатар нь Мүүний шашинг шүтдэг. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшиж байхдаа МҮҮН-ын Солонгос эзэн гэгддэх БНСУ-ын иргэн Ван Суй гэгчээс их хэмжээний мөнгө буюу 50 сая воныг сонгуулийн сурталчилгаандаа ашиглахаар талархан хүлээн авч буй бичлэг юм. Энэ нь монгол мөнгөөр тооцвол 100 гаруй сая төгрөг юм.

 

 

10. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ  Хрис­тийн шашин шүтдэг,  Тэрбээр "Дэл­хийн зөн" олон улсын байгууллагад ажиллаж байсан. 


11. Ерөнхий сайд асан М.Энхсайхан тэргүүтэй МҮАН-ын хэсэг улс төрчид УИХ-д суудалгүй болоод байх үедээ Түвдийн Кайлаас ууланд гороо хийж сүсэглэсэн гэдэг.
  Шамбалын орон байдаг гэх уг хайрханд сүсэглснээр  УИХ-ын 2012 оны сонгуульд амжилттай оролцож, 4 суудалтай болсон билээ.



12. Боловсрол, Шинжлэх Ухааны Яаманд Газрын даргаар ажиллаж байсан Б.Насанбаяр Мүүний шашинтан.

 

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Онч мэргэн (141.226.13.182) 2022 оны 12 сарын 13

Буддын шашин угаасаа монгол хүнийг дарангуйлаж номхруулах гэж манж нар оруулж ирсэн үнэн түүхэнд хүмүүс ягаад итгэхгүй үргэлжлүүлэн мунхарсаар байна ?

0  |  1
Зочин(220.248.62.246) 2020 оны 02 сарын 06

Ер нь харийн шашин гэж юу гэсэн үгийн?! Буддын шашин монголынх, бусад нь харийнх болж байна уу?! Больж үз.

0  |  2
Mngl(202.9.41.156) 2020 оны 02 сарын 06

mvvni shashin shvtdeg gej xydalaa shaagarai Ganbaag gvtgej bna gants temtsegch ig maani

0  |  1
Са ах(66.181.160.85) 2017 оны 12 сарын 19

Шашин хэмээгч нь хүн төрлөхтөнийг эрх мэдэлтэнүүд удирдах зэвсэг болгон сүсэг бишрэлийг нь далимдуулан бий болгосон эд л дээ,харин монголын шилдэг соён гэгээрүүлэгчид буддын шашныг ашигтайгаар монголчилсон иймд сайн танин мэдэх нь чухал даган дууриаж хөөрцөглөх хэрэггүй.

0  |  0
Album(66.181.190.184) 2022 оны 12 сарын 13

Тэгээд Шарын шашин Монгол үндэстний шашин биш юм бол өөр ямар шашин манай үндэстний шашин болж таарах уу? Халимаг, буриад, өвөр,, дээд монгол гээд бүгд л шарын шашинтай шд? Тэгэхээр Шарын шашин бол гарцаагүй монголчуудын шашин мөн! Үүнийг эсэргүүцэж байгаа хүмүүс бол 5 дугаар цувааныхан бөлгөө.

2  |  0
Бүгд харийн(103.229.121.155) 2022 оны 12 сарын 13

Буддизм, Христос бүгд ялгаагүй харийн шүү дээ.

0  |  2
varane(103.26.194.157) 2020 оны 02 сарын 01

Оюун эрдэнэ исисчинь юм уу. Хэрэг алга.

1  |  0
Zochin(27.123.214.113) 2017 оны 12 сарын 19

Elbegdorj gedeg mojiison yom turiin albaar gyl barij oxidyyd jiremslyyleed xyyxedtei bolgoj xayad bas sejgiin xog yoma neeree!

0  |  0
zochin(202.9.43.155) 2020 оны 02 сарын 01

ganbaatart toglolt hiij urhiduulan conguuliin har piar bolgocon gecen ganbaatar mongoliig abrah gants hun baih aa

0  |  1
So(66.181.161.49) 2022 оны 12 сарын 13

Монгол шашин гэж ямар шашин байнаа бид нар чинь байгаль эхээ шүтэдэг байсан

0  |  2
Гэгээ(66.181.189.160) 2017 оны 12 сарын 19

ХИНШҮҮ ФЭНГШҮЙ ХУДАЛЧ ХУУРАМЧ ГАНБААТАРЫГ ХЭН УЛСТӨРЧ ГЭДГИЙН НАМ ХООРОНД АШИГ ШИНШИЛЖ ЯВДАГ ГҮЙДЭГ НОХОЙ ӨӨРТ ИТГЭСЭН ӨӨРИЙГ НЬ ХҮНДЭЛСЭН БҮГДИЙГ АШИГЛАЖ СОРЖ ДУУСААД ГИШГЭЭД ХАЯДАГ ХҮН ХОГ

0  |  0
зочин(202.179.25.208) 2017 оны 12 сарын 19

эд нар дотор Монголоо сэтгэлтэй хүн байна уу

0  |  0
Бат(202.9.40.209) 2020 оны 02 сарын 01

Энэ бол хийрхэл хэн ямар шашин шүтэх нь хамаагүй.Ганцхан эх орон.ард түмнээ гэсэн сэтгэл байхад болно.тэр нь өөрт нь итгэл үнэмшил болсон байх нь чухал.

0  |  1
зочин(59.153.112.56) 2017 оны 12 сарын 19

Төрийн томчууд түмэн янзын шашин шүтэхлэхээр түмэн олон юугаа ч шүтдэггүй, зөвхөн бурхан болсон аав ээжийгээ шүтэж дээдэлдэг.

0  |  0
Хөх Монголын хөх туг(202.179.24.32) 2017 оны 12 сарын 19

христ болон мүүн шүтдэг үхээрүүдийг их хуралаас хөөж гаргавал таарна. Учир нь харийнханы бодлогыг дэмжиж МОНГОЛУЛС-ын голомтыг самрах гэж буй ҮХЭЭРҮҮД юм шүү

0  |  0
Нэгдсэн Монгол Улс (66.181.160.22) 2020 оны 02 сарын 01

Монголын үндсэн шашин шүтээн өвөг дээдсийн сургааль их хаадуудын захиас нэг ч алга байх шив. Хэн ч Мөнх хөх тэнгэрээ шүтэж дээдэлж байгаль дэлхийгээ шүтдэггүй юм шив дээ. Ийм байхад улс яаж хөгжих вэ дээ. 15 толгойтой алтгаалжин хар мангас шив.

0  |  1
ddd(202.131.246.26) 2020 оны 02 сарын 01

харийн шашин гэвэл буддын шашин адилхан л харийнх шүү

0  |  1
Top