БНХАУ-ын Шанхай хотын төлөөлөгчид Төв аймагт айлчилжээ

2017 оны 12 сарын 19

БНХАУ-ын Шанхай хотын Коммунист намын Хорооны Улс төрийн зөвлөлийн Байнгын Хорооны гишүүн, Ардын дээд шүүхийн байцаагч Шю Шиан Хи, Шанхай хотын Коммунист намын Хорооны Улс төрийн зөвлөлийн гишүүн Гуан Вей Ёнг, Шанхай хотын Коммунист намын Хорооны Улс  төрийн зөвлөлийн Байнгын Хорооны гадаад орнуудтай найрамдлаар харилцах хорооны  Орлогч  дарга  Чиен Иехуа нар Төв аймагт айлчиллаа. Тус хотын төлөөлөгчдийг аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл нар хүлээн авч уулзлаа. Айлчлалын гол зорилго нь тус хотоос Төв аймагтай Соёл урлаг, аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж мөн Төв аймгийн зүгээс тус хоттой ямар салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаа талаар санал бодлоо солилцов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top