О.Баасанхүү: Хүчин, хар тамхины асуудлыг Эрүүгийн хуульд хөнгөрүүлсэн заалттайгаар баталсан

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 21

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль Дотоод Хэргийн сайд Ц.Нямдоржид албан шаардлага хүргүүллээ. 

 

Тус албан бичигт "Сүүлийн үед Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулиудтай холбоотойгоор иргэдээс өргөдөл, гомдол их ирж байна. Энэхүү гомдлуудыг судалж үзэхэд дараах агуулгатай байна. Хүчингийн гэмт хэрэг, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой асуудлыг Эрүүгийн хуульд хөнгөрүүлсэн заалттайгаар баталсан.

Тухайлбал бусдын биеийг үнэлүүлэх, орон байр эд материалаар хангах тохиолдлуудыг өмнөх Эрүүгийн хуулиар гэмт хэрэг гэж үздэг байсан бол одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэж тооцохоо больсон байна.

Иймд Эрүүгийн болон Зөрчлийн хуулиудтай танилцах ажлын хэсэг байгуулж, хуулийг хэрэгжүүлэх явцад гарч буй алдааг засах талаар Засгийн газраас холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, 2018 оны нэгдүгээр улиралд багтаан өргөн барихыг хүсье.

Дээр дурдсан хугацаанд шийдвэр гаргаагүй тохиолдолд УИХ-ын гишүүнийхээ хууль санаачлах бүрэн эрхийн хүрээнд холбогдох хуулийн төслийг өргөн барихаа үүгээр мэдэгдэж байна" гэжээ.


 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Батаа(66.181.161.90) 2025 оны 03 сарын 13

Маш муу хүн байсан байна шүү чи овоо шударга нөхөр гарч ирлээ гэж баярлаж бсан юм дахин сонгогдох боломжгүй л боллоодоо

1  |  0
Zochin(103.26.194.33) 2025 оны 03 сарын 13

Уг нь их зөв юм ярьж олон зөв юм хийж нэрээ цэвэрлэж ав хурцын хонины хонхорт явснаа март Гэхдээ чамд итгэхэд ч хэцүү хүн байна лээ дээ

1  |  0
hg(202.72.245.165) 2025 оны 03 сарын 13

huchin hiisen l bol zasdag huuli gargaa huulichdaa, tegeed emegtei hun shig suugaad sheej baig,deer ni nasaar ni shorond suulga

1  |  0
Irgen(66.181.161.109) 2025 оны 03 сарын 13

Zov gej bodoj baina

1  |  0
иргэн(202.179.24.55) 2025 оны 03 сарын 13

Мөн УИХ-ын гишүүн хүн бусдын хонины хонхорт яваад байвал хуулийн хариуцлага хүлэнэ гэсэн заалт нэмэх

1  |  0
Gantsetseg(27.123.212.132) 2025 оны 03 сарын 13

Zow alxam baasanxvvg demjij bn

1  |  0
зрчин(202.9.41.238) 2025 оны 03 сарын 13

Уг нь гайгүй залуу басан юмсан хэний хоронд орчивдоо одоо нэр хүнд чинь муудана шүү хурц мурцыг хая үхснээ ийм муу хүний үгэнд орж явдгийн эрдэнэтчүүд чинь чмг харж байгаа шүү тэр намаач хая

1  |  0
Зочин(103.26.194.33) 2025 оны 03 сарын 13

Сайн байна иймэрхүү зөв шийдэл олныг гаргаж хурцын хонины хонхорт явдгаа цайруулах хэрэгтэй гэхдээ чамд итгэхэд ч хэцүү хүн байна лээ дээ

1  |  0
Zochin(27.123.214.102) 2025 оны 03 сарын 13

Za yostoi zuv bna. Mundag huulich shuu

1  |  0
Top