Монгол Улсын сайд төр хувийн хэвшилтэйгээ зөвлөлдөх чиглэл өглөө

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 25

Төрийн алдаатай бодлого шийдвэрийн үндэс нь хувийн хэвшил, иргэдтэйгээ зөвлөлдөж, санал сонсдоггүй явдал гэсэн шүүмжлэл их бий. Тэгвэл Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар тушаал гарган Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дэргэд Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх дэд хороо байгууллаа.

 
Дэд хороо хөрөнгө оруулалттай холбоотой хууль тогтоомж, бодлогын баримт бичиг боловсруулахдаа хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх хуулийн этгээдийн төлөөллөөр тухайн асуудлыг хэлэлцүүлэн, санал авч, зөвшилцөх, мэдээллээр хангах үүрэг хүлээсэн байна.
Дэд хороог Үндэсний хөгжлийн газрын дарга ахлах бөгөөд дэд даргаар Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга ажиллах юм. Хорооны бүрэлдэхүүнд холбогдох яам, агентлаг, төрийн бус байгууллагын төлөөлөл оржээ.
С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зайл(103.212.119.157) 2025 оны 03 сарын 13

Татвар нэмж хаячихаад юу гээд солиород байгаа пиздаа вэ зайл

1  |  0
Иргэн(66.181.160.121) 2025 оны 03 сарын 13

Хэдэн луйварчин компануудаа зөвшилцөх нэрээр төсвийн мөнгийгхувааж идэх тухай л нэг арга биз ..

1  |  0
Иргэн(103.212.118.82) 2025 оны 03 сарын 13

Ундэсний хөрөнгөтнүүд улсаа авч явдаг юм

1  |  0
konim(103.26.195.205) 2025 оны 03 сарын 13

dundaj davharga l ulsaa avch yavdag

1  |  0
Top