Х.Баттулга: Утаанд зориулсан мөнгөнд эзэн байгаа. Энэ эздийг АТГ шалгах ёстой

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 29

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга агаарын бохирдолтой “Онц байдал” зарлан тэмцэх асуудлаар өчигдөр УИХ-ын дарга М.Энхболдод санал хүргүүлэх тухай албан бичиг илгээсэн билээ.  Энэ талаараа тэрээр сэтгүүлчдэд мэдээлэл хийсний дараа  сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг онцолж байгаа. Анх удаа Ерөнхийлөгчийн сонгууль хоёр үе шаттай болсон. Та энэ талаар бодол, дүгнэлтээ хуваалцана уу?

-Өнөөдөр энэ бол онцгой анхаарах сэдэв биш. Оны онцгой үйл явдлын нэг бол мөн. Гэхдээ өнөөдөр утааны асуудалд анхаарал хандуулаач ээ. УИХ-ын хаалттай чуулган хийж 3 сая монголчуудын ирээдүй бүрхэг байгаа талаар хэлж байхад гишүүд гурван Элчин сайдын талаар л асуугаад байсан. Хэвлэл, мэдээллийнхэн та бүхэн онцгой анхаарал татаад байгаа утааны сэдэвт анхаараач, УИХ-ын гишүүд, шийдвэр гаргагчдыг шахаж ажиллаач ээ.

 Б.Хурцын томилгоон дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

 -Солонгосын хойгийн байдлын талаар өнөөдөр дэлхий даяараа ярьж байгаа. БНСУ-д Монголын 40 гаруй мянган иргэн ажиллаж амьдардаг. Дипломат ёсыг бодсон ч, иргэдээ бодсон ч тэнд цэргийн цолтой, тушаал биелүүлдэг хүн тавих юм болов уу гэсэн бодлоор Б.Хурцыг зөвшилцсөн. Ерөнхий сайдад саналаа хэлсэн. УИХ-д оруулж байх үед асуудлууд гарсан. Энэ бол олон нийтэд тодорхой байгаа. УИХ-ын бүрэн эрхтэй гишүүд асуудлууд сөхөж тавьсан. Иймээс энэ асуудлыг эргэж харах нөхцөлтэйгээр хойшлуулж, түдгэлзүүлсэн.

-Утаанд онц байдал зарлаад яг ямар шийдэлд хүрэх вэ? Утаа монгол хүний удмын санд нөлөөлж, уушги цоорхой хүүхдүүд төрж байна. 140 ортой хүүхдийн эмнэлэгт 240 хүүхэд хэвтэж байна. Бээжин хот утаанаас салсан байна. Та яг ямар санал дэвшүүлж байна вэ?

-Санал маш тодорхой. Намайг ЗТБХБ-ын сайд байхад надад ҮАБЗ-өөс үүрэг өгсөн. Утааг яах вэ, Улаанбаатар хотын төлөвлөлтийг яах вэ гэсэн. Дагуул хот байгуулах ёстой. Бусад улс орнууд ингэж шийдсэн байдаг. Куала Лампур байна. Нийслэл түгжирсэн, утаатай болсон. Тэгээд 40 км-ийн цаана засаг захиргааны шинэ хот байгуулсан. Казахстан байна. Сөүл, Турк зэрэгт бас ийм арга хэмжээ авсан. Засаг захиргааны нэгж, тодорхой хэлбэл, ЭСЯ, зарим яамд, их, дээд сургууль, дотуур байр, музей, зарим урлагийн байгууллагыг хотоос гаргая. Энэ шийдвэрийг хурдан гаргаад ирэх хавраас ажилдаа оръё.

Гэр хорооллын иргэдийг МСҮТ-тэй хамтарч насны ангиллаар нь орон сууц барих хөдөлгөөнд оруулъя. Орон сууцны зээлд хамруулъя. Нэн яаралтай 2018 онд баригдаж дуусах, 60 хувьтай байгаа 80 орчим мянган айлын орон сууц байна. Үүнээс 3680 нь дулаанаа авч, ашиглалтад орсон. Хөдөө бас 3600 орчим орон сууц байна. Бэлэн болсон орон сууцанд гэр хороололд амьдардаг төрийн үйлчилгээний ажилтан буюу тогтмол орлоготой эмч, багш, онцгойгийнхон, цагдаагийнханд цалингаар нь барьцаалаад оруулбал 10, 20, 30 мянгаар яндан багасна. Ийм шийдлүүд байгаа юм. Үүнийг сая бас амралтын өдрүүдээр Засгийн газар, яамд, сайд нар, Хэрэг эрхлэх газрынхантай ярьж хэлэлцээд ерөнхийдөө зөвшилцөлд хүрч байгаа.

Энэ шийдлүүдийг Ерөнхийлөгч болчихоод яриад байгаа юм биш, 2010 оноос надад үүрэг өгсний дагуу судалгааны нэлээд ажил хийсэн. Үүнийг ажил болгоё гэсэн саналуудыг л яриад байгаа юм.

 -Онцгой байдал зарласнаар хамгийн түрүүнд хийгдэх алхмууд юу вэ? Энэ байдал утааг эсэргүүцэж байгаа хүмүүст эерэг боловч хот, улсын нэр хүндэд сөрөг байж болох уу?

  -УИХ-д энэ эрх нь байгаа. Иргэдийнхээ хүсэлтийг сонсоод Ерөнхийлөгч УИХ-д саналаа өгч байгаа юм. УИХ хэлэлцээд онц байдалд хүрээгүй байна. Хүрсэн байна гэдгээр шийдвэр гаргана. Сая чуулган дээр УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Утаатай нам гэлгүй монголчууд бүгдээрээ тэмцэж ялъя” гэж зөв хэлж байна. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүн М.Оюунчимэг  “Утаанд зориулсан мөнгөнд эзэн байгаа. Энэ эздийг АТГ шалгаач” гэж маш тодорхой санал ярьж байна. Энэ нь эзэнтэй, шийдвэр гаргасан хүнтэй. Утаа багасаагүй юм чинь хариуцлага үүрэх ёстой. Мөнгийг нь буцааж аваад утааны эсрэг хийгдэж байгаа зүйлд зарцуулъя гэж УИХ-ын гишүүдээс эрүүл саналууд гарч байна.

 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(120.142.31.236) 2025 оны 03 сарын 13

yaduurlaa bagasgaa

1  |  0
овгор(202.9.41.133) 2025 оны 03 сарын 13

Утаагүй зуух энэ тэр гэж өчнөөн тэрбумаар нь идэж байгаа шүү дээ. Утаагүй нүүрс гэж байгаль дээр байдагагүй юм. Хэн үнэн юм ярьж байна, хэн худлаа ярьж байна гэдгийг ялангуяа сэтгүүлчид мэдэж байх хэрэгтэй юм. хэдэн тэрбум төгрөг хувааж идсэн тэр утаагүй зуух гэсэн төсөл хөтөлбөрийг санаачилсан хулгайч нар нь байж л байгаа шүү дээ. худлаа шоудахаа болих хэрэгтэй. монголд мөнгөнөөс их юм байхгүй гэдгийг хэн хүн мэдэж л байгаа. Зөв юманд зарцуулах болохоор мөнгө нь байхгүй болчихдог юм.

1  |  0
БИТГИЙ ШОУД(202.179.25.250) 2025 оны 03 сарын 13

ШАЛГАДАГ ЭРХ НЬ ОРОС ЖҮЖИГЧИНД БАЙХГҮЙ ЮМ ШИГ ШОГТООД БАЙ.

1  |  0
ub(122.201.24.138) 2025 оны 03 сарын 13

utaa ,hotiin tugjirelee nen turuun shiideechee

1  |  0
MONGOL(103.229.120.183) 2025 оны 03 сарын 13

MANAN-giin 65-iin buleg erunhiilugch Battulagiig yum hiilgehgui diildehgui bolomj olgohgui baina !!!! Elbegdorj M Enhboldiin MANAN bulegleliig ard tumen bosoj erunhuulughc demjvel yalalt baiguulj ard tumen nar harna!!!!! Ard tumen sereech buhamdal deed tsegtee hursen!!!!! Alaltsaj aav, eej, ur huuhed, ard tumen, eh oronoo avran hamgaalie!!!!!!!! ODOOL BOSOHGUI BOL OROITOH BOLNOO!!!!!!!!!!!!!!!!!!

1  |  0
уншигч(122.201.21.188) 2025 оны 03 сарын 13

Худлаа ярьж цаг нөхцөөж суухаа болиосой. Ажлын байр, ажлын байр, ажлын байр хаана байна. Уул уурхайгаа тэгж их үзэн ядаад байгаа юм бол юугаар орлуулах вэ гэдгээ хэлээд, уриалаад, ажил болгоод өгөөчээ. Хөрөнгө оруулалт татаж боловсруулах үйлдвэр барилдаа. Зэсээ хайлуулая, нүүрсээ угаая кокс хийгээд заръя, төмрөө боловсруулаяаа Баттулга минь. Төмөр замыг гацаасан шигээ Боловсруулах салбараа хөгжүүлээд өгөөч. Ард түмэн чинь Гуйя3.

1  |  0
Зочин(59.153.113.37) 2025 оны 03 сарын 13

Ерөнхийлөгчийн мэдлийн шүүх хяналт хүчний байгууллага,АТГ зэрэг нь улс төрийн нөлөө харьяалалд орж ажил нь урагшаа явахаа байсан байна.Үүнд анхааралаа хандуулж ажиллахыг түмэн олон чинь хүсч байна.

1  |  0
Зочин(59.153.113.37) 2025 оны 03 сарын 13

БАТТУЛГА ЁРӨНХИЙЛӨГЧ та авилга хээл хахуультай шийдвэртэй тэмцэнэ гэсэн энэ тал дээрээ л шуурхай ажиллахыг чинь ард нийтээрээ хүсч байна.Оффшорын асуудалаа шийдээчээ.

1  |  0
Зочин(59.153.113.37) 2025 оны 03 сарын 13

Цагаан сар дуусаад утаа шингэрч ирнэ.Одоо ганц хоёрхон сарын асуудал байна.Энэ хооронд юу ч хийж чадахгүй дээ.Энэ бол худлаа УЛС ТӨРИЙН ШОУ шүү дээ.Өмнө нь утааг арилгахаар зарцуулсан гээд байгаа 200 гаруй тэр бум төгрөгийг л шалгаж буруутай этгээдүүдийг ил гаргаж түмэн олонд мэдээлэх хэрэгтэй дээ.

1  |  0
зочин(122.201.21.65) 2025 оны 03 сарын 13

элбэгдоржийн үед улсын хөрөнгө мөнгө төгрөг идэж ууна, хүн ална, хүүхэд хүчиндэнэ,гадаад дотоод өр шир гээд аймшигт хэрэг хэрээс хэтэрсэн энийг нэг тийш нь цэгцтэй замбраатай болгоод улс орноо хөгжүүлээд өгөөчээ

1  |  0
зочин(122.201.21.65) 2025 оны 03 сарын 13

ерөнхий сайд ерөнхийлөгч 2- оо төрийн албан хаагчидыг сайн шалгаад нэг цэгцэнд оруулаад ёс зүйтэй идэж уудаггүй хариуцсан ажилдаа үнэнч шударга ажиллах хүмүүсээр төрийг хүрээлүүлээд өгөөч хаана хаана эмх цэгцтэй шударга байлдаа

1  |  0
зочин(122.201.21.65) 2025 оны 03 сарын 13

тийм шүү ерөнхийлөгчөө шалгуулах юм л бвал шалгуулаад бай улсын өмч мөнгө төгрөг идэж уух нь бүүр цадигаа алдасан гэж хэлэхэд бно тийм их мөнгөөр юу хийсэн болоод өнөөдөр утаа хэвээрээ гамшгийн хэмжээнд хүрчихвэ сайн шалгаад идэж уусаныг нь илчилээд өгөө

1  |  0
Top