Монголын улс төрд 2017 онд өрнөсөн олон үйл явдлаас тавыг нь Zindaa.mn сайт 2017оны хэмээн онцлон уншигчдадаа хүргэж байна.
Тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2017 оны зургадугаар сарын 25-ны өдөр болсон. Гурван нэр дэвшигчийн хэн нь ч 51-ээс дээш хувийн дэмжлэг аваагүй тул хоёр дахь шатны санал хураалтыг долдугаар сарын 7-ны өдөр явуулсан. Өрсөлдөөн МАН-ын нэр дэвшигч М.ЭНхболд, АН-ын нэр дэвшигч Х.Баттулгын нарын дунд өрнөж Х.Баттулга Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх

МАН-ын ХХVIII их хурлаар тус намын даргад У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа, Н.Энхболд нар өрсөлдлөө. Их хурлын төлөөлөгчдийн олонхийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ын дарга боллоо. Үүнээс өмнө Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан бөгөөд МАН-ын нэгэн үеийн шинэчлэл эхэлсэн нь энэ юм. Ийнхүү намын дарга Ерөнхий сайд байна гэсэн итгэл гольдролдоо орлоо.
С.Эрдэнэ АН-ын дарга боллоо

АН-ынхан даргаа намынхаа гишүүдийн санал асуулгаар шийдэв. Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Л.Гантөмөр, Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нар өрсөлдөж Монгол орныг тойрсон. Эцэст нь санал хураалтаар С.Эрдэнэ ялж АН-ын дарга боллоо. Тэрбээр, Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан ч хариуцлага хүлээхгүй гэсэнн болзолтой байлаа.
МАХН хуваагдав

МАХН-ын дарга Н.Энхбаярыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн ордонд шөнө дөлөөр хийсэн хурлаараа огцрууллаа. Өөрөө МАХН-ын дарга болов. Харин намын даргын тамга гарт нь байгаа Н.Энхбаяр эсэргүүцэж хууль бус үйл ажиллагаа “МАНАН-гийн явуулга” гэж уурсав. О.Баасанхүү МАХН-ын дарга мөн эсэхийг Улсын дээд шүүх шийдвэрлэнэ. Тамгатай, тамгагүй хоёр даргатай болж МАХН хуваагдав.
Б.Хурц Элчин сайд боллоо

ТЕГ-ын дарга асан хошууч генерал Б.Хурцыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, БНСУ-д суух Элчин сайдаар томилсон нь улс төрийн хүрээнд өрнөсөн дуулиан байлаа. УИХ-ын нэр бүхий гишүүд Хурцыг Элчин сайд болгохыг эсэргүүцсэн ч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хаалттай хуралдуулж, Элчин сайдаар томилогдож шууд ажилдаа орлоо.
А.Эрдэнэ
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )
idej uuhiin dontoi heden.huvalznuudiin erhee bulaaldah talbar boljee, Mongoliin tur gej
Монгол орон чинь дарга нарын тоглоомын улс болсон юм биш уу.