-Дампуурлыг зайлуулсан 2017 он-
Гадаадын хэвлэлийн агентлагууд Монгол Улсыг 2017 онд дампуурлаа зарлана гэж бүр 2015 онд бичиж байв. Ингэж бичсэн хэвлэлийн агентлагийн нэг нь Шинхуа. Одоогоос гурван жилийн өмнө энэ бичиглэлийг манай дотоодын шинжээчид ч хүлээн зөвшөөрч байсан юм. Хувийн хэвшлийн өр 2009 онд 920 сая доллар байсан бол 2010 онд ганц жилийн дотор 4.3 дахин нэмэгдэж шууд 4 тэрбум доллар болж байв. Үүний нотолгоо нь 2015 онд Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болмогцоо хувийн хэвшлийг “Бэйлаут” буюу улсаас санхүүжүүлэх замаар дампуурлаас гаргана гэж байв. Гэхдээ үүнд мөнгө хэрэгтэй гэдэг нь мэдээж. Ч.Сайханбилэгийн Засгийн газарт санаа байвч сачий байгаагүй. Сачий нь ОУВС ийн хөтөлбөрт хамрагдах гэдгийг тэд мэдэж байсан төдийгүй хүсэлт тавьсан ч энэ нь бүтэлтэй болоогүй юм. Харин 2016 онд байгуулагдсан Ж.Эрдэнэбатын Засгийн газар ОУВС-тай хэл амаа ололцож үүнийг нь У.Хүрэлсүхийн засгийн газар амжилттай үргэлжлүүлсэнээр дампуурлыг зайлуулж чадсан нь 2017 оны түүхэн үйл явдал болон үлдлээ. Гэхдээ ОУВС татвар нэмэх алхмыг хөтөлбөрт хамруулах болзол болгон тавьсан. Дампуурах уу, эсвэл зарим татвараа нэмээд ч гэсэн дампуурлыг зайлуулах уу? Энэ хоёр замын хоёр дахь замаар нь одоо Монгол Улс явж байна.
-Дампуурсан улсад юу болдог вэ?-
ОУВС-ийн судалгаагаар сүүлийн 200 жилд 84 улс орон дампуурч байжээ. Үүн дотор Грек улс зургаан удаа дампуурч байсан бол өнөөгийн хүчирхэг гүрэн АНУ таван удаа дампуурч байсан байх юм. Цаашлаад Япон, Их Британи, Герман, Хятад гээд хүчирхэг улс орнууд өрийн дампууралд орж байсан байдаг.
Дампуурсан орон ямар болдгийг бид сайн мэдэхгүй. Яагаад гэвэл бид тийм зүйл үзэж байгаагүй. Хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан гэж үнэн ажгуу. Дампуурал зарласан компанийн өмч хөрөнгийг зараад зээлдүүлэгчдэд нь хувааж өгдөг. Товчоор хэлэхэд хоёр чихийг нь огтолж авч байна гэсэн үг. Харин дампуурсан улсыг яадаг вэ? Хамгийн түрүүнд олон улсын шүүхэд дуудагдана. Энэ бол нүдний булайгаа дэлхий даяар чирж байна гэсэн үг. Ингэж шившигтэйгээ хутгалдсан оронд итгэх гадаадын хөрөнгө оруулагч байдаггүй. Тэд бүгд хөрөнгөө аваад зугтаахаас гадна танил найз нөхөддөө тэр улс руу зүглээд хэрэггүй гэдэг зөвлөгөө өгнө. Ингээд үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш суларч дампуурал нь нийтийн санхүүгийн хямрал болон хувирдаг. Санхүүгийн хямрал нь араасаа ажилгүйчүүдийн өргөн фронтыг дагуулна, ажилгүйдлээс үүдсэн ядуурал эрчээ аваад эхлэхээр ходоод хоосон хүн төр засагруугаа мод чулуу барин давшилдаг нь зүй тогтол болон түүхэнд бичигджээ. Үнэндээ дефолт буюу дампууралын хор хохиролыг жирийн ард иргэд нус нулимс, эрүүл мэнд, амь насаараа төлж харин буруу шийдвэр гаргасан эрх мэдэлтнүүд хариуцлагаас зугтан алга болдог жишиг тогтжээ. Дампуурсан улсуудын ойрын жишээ болох Грек, Венесуэл зэрэг орнуудад ийм л юм болж байна. Дөнгөж хоёр сарын өмнө дампуурал зарласан Венесуэл улсын иргэд хүнс тэжээлийн хомсдолоос болж жилд есөн кг турсан гэх мэдээ байна.

Сэтгэгдэл ( 12 )
NUURS ZESIIN UNE NEMEGDEED MONGOL DAMPUURAAGUI UM IRGEDEE TATVARAAR DARAMTLAH HEREG BHGUI BSAN TAMHI SO HYTADIIN TAMHINI UILDVEREES 30%TATVAR AVHAD BOLOH BSAN
БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээл дээр хамгийн бага үнийг тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Өөрийн моргейжийн барааг зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: 33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com
Irgedni dampuuraad.us hugjih vv.MAN sunuusei.zailaasai
Шинхуа тэгэж мэдээлэх нь аргагуй лдээ энэ улсыг дампуураасай гэж хусэж хамгийн ихээр хусэмжилж бгаа биз
Эрх мэдэлтнүүд ээ. Монголоо дампууруулчаад гадаадад очоод бүгчихнэ гэж андууравзай. Одоо монголгүй газар бий юу . Та нар , та нарын үр хүүхдүүд гудамжаар тайван алхана гэж байхгүй шүү. Та нараас өмнө та нарын үр хүүхдүүд л хэцүүднэ дээ
CHADALTAI HUMUUS L BOLOMJIIN TSALIN AVCH AJILLADAG , TATVARAAR DEEREMDEED EHELVEL GADAGSHAA GARCH AJILLAH HUN L OLON BOLOH BAIHDAA
Социализмын үед ЗХУ-ын халамжинд жаргаж байсан Монгол өнөөдөр Америкийн нөлөөнд орж алуулж байна. Хүний эрхэнд орсон 25 жил хөөрхий. Ардчилал нэрээр хүний эрх нэрээр цэвэр луйвар хийж улсаа худалдсан АН-ын аалзнуудаас болж дампуурах шахжээ.
hunii erheer jargahaar uuriin erheer zov gedeg ugtei yum daa.tusgaar uls shig uuriin medeltei baigaasai
hunii erheer jargahaar uuriin erheer zov gedeg ugtei yum daa.tusgaar uls shig uuriin medeltei baigaasai
mongol mongolooroo baij chadahaa boliod hunii erhend orsnoo sain zuil gej baigaa bol .sunuj muhuh chini ter dee.
Данхайсан төрийг цомхон болговол дампуурах гэсэн ойлголт байхгүй болно
Олон улсын валютын сангийн айлгадаг зүйл нь дефолт гэхдээ дампуурах гэдэг ойлголт нэг талдаа ашигтай.Айдас дунд байлгаж мөнгө саадаг ОУВС-н шилдэг арга, улс орон өөрийгөө тэжээх боломжийг хязгаарлаж төрийн удирдлагыг саармагуулдаг гэхэд болно. Үндэстэн дамнасан корпорацууд чинь ОУВС шүү дээ.