Агаарын бохирдол, утааны асуудлаар НИТХ-ыг хуралдуулахыг шаардлаа

2018 оны 01 сарын 04

 

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Н.Батсүмбэрэл агаарын бохирдол, утааны асуудлаар НИТХ-ын ээлжит бус хуралдааныг яаралтай хуралдуулахыг шаардлаа. Энэхүү шаардлагаа өнгөрсөн сарын 28-нд НИТХ-ын дарга С.Амарсайханд хүргүүлжээ.

Уг шаардлагад Улаанбаатар хотынх агаарын бохирдол ДЭМБ-ын олон улсын болон Монгол Улсын үндэсний стандарт, холбогдох үзүүлэлтэд заасан зөвшөөрөгдөх дээд  түвшингээс хэд дахин өндөр байгаа нь иргэдийн эрүүл мэнд, цаашлаад амь насанд хортой нөлөө үзүүлж байна. Энэ талаар олон тоон мэдээлэл байгаагаас жишээлэхэд зөвхөн зүрх судасны өвчлөлийн 20 хувь, уушгины хорт хавдрын 40 хувь нь агаарын бохирдлоос шалтгаалж, жилд дунджаар 400 гаруй хүүхэд амь насаа алдаж байгаа эмгэнэлт мэдээллүүд  нийгмийг цочроож байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “Монгол хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан байдаг. Агаар болон орчны бохирдлын асуудал нь НИТХ-аас баталсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүрээлэн буй орчин, ногоон хөгжил, эрүүл мэнд зэрэг бие даасан бүлэг, зүйлүүд болж батлагдсан Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн томоохон зорилт нь болж тусгагдсан.

Иймд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйл, НИТХ-ын баталсан дэгийн 4 дүгээр зүйлийг үндэслэн НИТХ-ын ээлжит бус хуралдааныг зарлаж “Агаар орчны бохирдол ба Иргэдийн эрүүл мэнд, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ” асуудлаар хэлэлцэж, мэдээллийг сонсож,  авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний чиглэл гаргах нь зүйтэй гэж үзэж байна. Шаардлагатай гэж үзвэл уг асуудлаар “хаалттай” хуралдаж болох юм.

Хурлын дарга С.Амарсайхан та НИТХ-ын ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэл ажлыг хангах саналыг НИТХ-ын Тэргүүлэгчийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг хүсье гэжээ.


Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
damba (103.212.119.202) 2025 оны 03 сарын 13

utaag 2 jiliin dotor ugui xiij chadna.96880469

1  |  0
MGL(202.131.249.2) 2025 оны 03 сарын 13

NAAD UTAA CHINI HAVAR L UURUU ARILNA ,BITGII HUDLAA SHOUDAAD BAI BANDIA

1  |  0
Top