Засгийн газраас “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг дэмжиж УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр болов. Хэлэлцээрт гарын үсэг зурвал иргэд хоёр оронд давхар нийгмийн даатгалд хамрагдахгүй болж, тэтгэвэрт гарсан үедээ шимтгэл төлсөн хугацаагаа нэгтгэн тооцуулж, ногдох тэтгэврээ авах боломжтой болно. Одоогоор манай улсын 7400 орчим иргэн БНЧУ-д ажиллаж, амьдарч байна.

Сэтгэгдэл ( 1 )
yamarch oilgomjgui negtgeed ali ulsaas ni avah um be