Монгол Улсын Засгийн газар нь нийт 1.5 тэрбум ам.долларын бондыг олон улсын зах зээлд арилжаалсан. Энэхүү “Чингис” бонд 2018 онд төлөгдөх 500,0 сая ам.доллар, 2022 онд төлөгдөх 1,0 тэрбум ам.доллараас бүрдсэн. Үүнээс Чингис бондын 500 сая ам.долларын үндсэн төлбөр 2018 оны 1-р сарын 5-ны өдөр эргэн төлөгдөх нөхцөлтэй юм.
|
|
Үнэт цаас |
Хэмжээ |
Хүү |
Гаргасан огноо |
Эргэн төлөгдөх огноо |
|
|
Чингис бонд
|
500 сая ам.доллар |
4,125% |
2012.12.05 |
2018.01.05 |
"Монгол Улсын Засгийн газар нь өрийг ийнхүү барагдуулж байгаа нь олон улсын хөрөнгө оруулагчид болон гадаад зах зээлийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж буйн илрэл юм" гэдгийг Сангийн сайд онцолсон юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх "2012 онд Чингис бондыг гаргасан. Үүний 500 сая ам.долларын өрийг бонд гаргаж барагдууллаа. 2016 онд МАН сонгуульд ялснаар Засгийн газраа байгуулагдсан. Энэ үед эдийн засаг маш хүнд байсан. Тэр үед би Засгийн газарт Шадар сайдаар ажиллаж байсан Монгол Улс дампуурах уу, Олон улсын валютын сантай хамтарч ажиллаж хямралаас гарах уу гэдэг сонголттой Монгол Улсын Засгийн газар тулсан. Ингээд Олон зуун жилийн түүхтэй Монгол Улс дампуурч болохгүй гэж үзэн, төвшин, төвшиндөө ярьж, Грек шиг болж болохгүй гэж үзсэн.
Тийм учраас Олон улсын валютын сантай хамтарч ажиллах хоёр дахь замыг сонгосон. Энэ сонголт зөв байжээ гэдэг нь өнөөдөр батлагдаж байна. Зарим нөхөд Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан нь эдийн засгийн өсөлтийг хангахгүй байна гэж ярьж байгаа, энэ нөхөд эдийн засгийг дампууруулсан гэдгийг хэлье. Тэд энэ улсыг өрөнд оруулсан. Ямар ч тооцоо судалгаагүй өндөр үнэтэй өр зээл, бонд авсан.Мөн Хөгжлийн банкнаас зээл авсан нөхдүүдэд хариуцлага тооцож ард түмний халааснаас авсан мөнгийг эгүүлэн төлүүлэх арга хэмжээг зохион байгуулна. Мөн дундаас нь хулгай хийсэн хүмүүстэй нь хариуцлага тооцно. Үүний дагуу шалгалт явуулна.

Татвар нэмсэн асуудал яригдаж байна. Үүн дээр ард иргэд их бухимдаж байна.
Сангийн сайдтай энэ асуудлаар ярилцаж байгаа. Нэгдүгээр сарын 25-нд ОУВС-ийнхан ирнэ. Энэ талаар ярилцана. У.Хүрэлсүхийн Засгийн газар гарч ирээд долоон татвар нэмээгүй. Нефтийн үнэ цаашид өсөх хандлагатай байна. Засгийн газар нефтийн үнийг барих тал дээр аравдугаар сараас хойш ажилласан.
Харамсалтай нь дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ нэмэгдсэн. Нефть импортлогч компаниуд алдагдалтай ажилласан. Цалин, татварын асуудлыг эргэн ярилцана. Өнгөрсөн жилээс эдийн засаг сайжирч байна. Хүнд нөхцөл байдлаас гарч байгаа. Төсвийн алдагдал өнөөдөр есөн хувьтай тэнцэж байна.
2018 он бол гадаад болон дотоод өр төлбөр төлөх он юм. Ямар ч байсан улсын өмнө тулгамдаад байсан нэг өрийг барагдууллаа. Энэ бол тодорхой хэмжээний амжилт гэдгийг тодотгон хэлмээр байна" гэлээ.
Ш.АДЪЯАМАА

Сэтгэгдэл ( 20 )
Ерөнхий сайдын ажил ийм амархан байсан бол би ч хийж чадна. жирийн иргэдийг болохоор залилан хй сэн гээд шийтгэчихдэг юм билээ. хүрэлсүхийг бусдад дууриал болгож, залилангийн хэргээр шийтгэвэл энэ төрд гарчихаад улсын хөрөнгө луйварддаг новшнуудад цохилт болох байх.
Өрийг өрөөр дарчихаад түүнийггээ амжилт хэмээн солиорч байгаа ерөнхий сайдтай улс орон нэн өрөвдөлтэй ее. Оюу толгой таван толгой болон оффшорчидоосоо авах ёстой авалгаа авчихаад баярлаж байвал арай өөрдөө.
BANDAASH BOOJGOOGOO SHIIDEJ CHADAHGUI BAIJ UR , UTAA 2 OO YAJ SHIIDEH VE ? TAR TAR
URUUR UR DARCHIHAAD ,URUU ARD TUMNIIHII TATVARAAR DARDAG FEODALIIN HOTSROGDSON ARGA BAINA SHUU!!!!
Энэ өрийг АН хан тавьсан одоо тэд нараар төлүүл тэгээд л болоо
Хувь хүн Сайн байна уу Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Санхүүгийн асуудалтай байгаа, Банкинд хориг тавьдаг, Файлууд, эсвэл танай төслүүдийг холбох санхүүгийн хэрэгцээ байгаа бол, гэрийн зээл. Бид хувь хүн, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081
Өрийг өрөөр л. Өөр тактик эдэнд байхгүй. Тэгээд л биднийг мөлжинэ
Za yamarch bsn xarj bj itgex bx
Хүрэлсүх өр дарсан нь буруу юм уу. Юу яриад байгаа юм бэ. Хүрэлсүхд баяр хүргэе.
Үүсгэсэн өрийг барагдуулж байгаа нь сайн хэрэг. Улам шамдангуй ажиллаарай.
Өнднр хүүтэй өрийг бага хүүтэй өөрөөр шинэчлэх чинь бас ч гэж амжилт шүү. Өөрийн бодож төлөвлөсөн ажилдаа тууштай зүтгээрэй. Амжилт хүсье.
Уучлаарай хүрэлсүхээ өрийг өрөөр дарчихаад өр барагдуулаа гэдэг үг чинь муухай сонсогдож байна. Нефьт импорлагч нар хэзээ ч алдагдалтай ажиладагүй юм.Ард түмнийг тэнэг боддог цаг үеэсээ сал
Битгий ард иргэдээ хуур. Өр хойшлуулж өр тавьдаг юу вэ. Хэдэн жилийн дараа өрөндөө Өмнөговь аймгаа 99 жилээр өгье гэх үү. Тэр цагт хэн хариуцлага хүлээх юм. Ард иргэд л байдаг шүү дээ. Үхэрнүүдийг яаж ч хуурсан амар болж дээ. Сайхан нийгэм болж.
Novshoo avilgachdaa yahvee Chi uuruu uom bidjuu.
Өөрсдөө нефтээ боловсруулбол маш сайхнаа. ТИйм бодлого хэрэгжүүлбэл бензины үнэ багасна.
Uriig uruur tulsun gehdee hiu u dur. Amjolt.
Zailaasai
ХӨГЖЛИЙН БАНКНААС ЗЭЭЛ АВААД ОДОО ХҮРТЭЛ ТӨЛӨГДӨӨГҮЙ ӨРИЙГ ЯАГААД БАРАГДУУЛАХГҮЙ БАЙДАГ БАЙНАА.ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛЭЭЧЭЭ.ЯМАР УЧИРТАЙ ЮМ БЭ.