Манай улсын Засгийн газарт ОУВС 440 сая ам.долларын зээл олгохоор болсон. Үүний хүрээнд ОУВС хэд хэдэн хатуу нөхцлийг манайд тавьсан юм. Иймд Засгийн газар төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох бүхий л боломжийг дайчлах үүднээс хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах, хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох, зарим бараа бүтээгдэхүүний онцгой албан татварыг нэмэх, импортын тамхинд ногдох гаалийн албан татварыг нэмэх зэрэг нийт долоон төрлийн татвар нэмэх бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлээд байгаа юм. Тухайлбал, 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс
Тамхи согтууруулах ундааны онцгой албан татварыг 2018 оноос 10 хувиар, 2019 оноос 5 хувиар, 2020 оноос эхлэн 5 хувиар тус тус нэмэгдүүлэхээр,
Хувь хүний орлогын албан татварыг 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 10-25 хувиар хувиар 4 шатлал бүхий татвар ноогдуулахаар болжээ.Өөрөөр хэлбэл таны цалингийн хэмжээ хэдэн төгрөгөөс хамаарч татварын хувь хэмжээ өөр өөр байх юм. Таны сарын цалин:
1.5 сая төгрөг эсвэл түүнээс бага бол 10%
1.5-2.5 сая төгрөгийн хооронд бол 15%
2.5-3.5 сая төгрөгийн хооронд бол 20%
3.5 сая төгрөг эсвэл түүнээс дээш бол 25%-ийн татвар төлнө.
Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс тус бүр 8 хувь, 2019 онд тус бүр 8,5 хувь, 2020 онд тус бүр 9,5 хувьтай байлгахаар тооцсон. Харин сайн дурын даатгуулагчийн тэтгэврийн даатгалд сард төлвөл зохих шимтгэлийн доод хэмжээ нь 2017 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиас, 2018 онд 11 хувиас 2019 онд 11,5 хувиас 2020 онд 12,5 хувиас багагүй байх өөрчлөлт оруулахаар тусгасан.
Татварыг ийн нэмсэнд ард иргэд их бухимдаж байгаа юм. Тиймээс энэ сарын 25-нд ОУВС-ийнхан манай улсад ирэх тул "Засгийн газар татварын нэмэгдлийн талаар эргэж ярилцана" гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр онцлон хэллээ.
Ш.АДЪЯАМАА

Сэтгэгдэл ( 6 )
Tatvar Buged Dald baidald shiljin 2 jiliin daraa yul bolh bol ????
Бүхэл бүтэн Улс орны дотоод асуудлыг зөвхөн ОУВС л зохицуулдаг гэх үү дээ. Үндсэндээ Өнөөгийн ГАдаад Монгол Цагчаачдын орон гэх дэх СЭМ АВГЫН КОЛОНИ болсон
Америкийн бодлого хөгжиж буй буурай орныг ОУВС- гэх Мөнгө хүүлэгчдээр түрий барин тухайн орны цөөнх олгиарх үгсэн хуйвалдаж дампууруулах бодлого ингээд өөр хооронд хагралтуулж дундаас нь мөнгө цавчидаг .
Хувь хүн Сайн байна уу Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Санхүүгийн асуудалтай байгаа, Банкинд хориг тавьдаг, Файлууд, эсвэл танай төслүүдийг холбох санхүүгийн хэрэгцээ байгаа бол, гэрийн зээл. Бид хувь хүн, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081
ОУВС ард иргэдийн татварыг нэм гэсэн гэж үү.Манай ард иргэдийн яаж амьдрах,татварыг нэмэх хасахыг ОУВС -зохицуулна гэхээр Монгол улс гадны орны барьцаанд орсон байна гэж үзэхээс өөр аргагүй.Ямар ч эрх мэдэлгүй Засгийн газар болсон юм биш үү.
ОУВС-н төлөөлөгчидийг ирхийг хүлээх үү. аль эсвэл ирэхээс нь өмнө эдийн засгийн боломж бололцоо, ард иргэдийн шахалт шаардлагыг урьдчилан танилцуулах уу. Ямарч байсан эерэг тохиролцоонд хүрхийн тулд сангийн яам маш сайн ажиллах хэрэгтэй. Ард түмэнээ баярлуусан шийдвэрт хүрэх хэрэгтэй шүү. Яагаад төрийн нүсэр хүнд механизмыг хөнгөлж орон тоог эргэн харж болохгүй байнаа. Энэ л олн нийтийн дургүйг хүргэж байсан. Та нөхдөөс хүсч хүлээж байсан. Харамсалтай нь халгаад нэг л их айдастай байна л гэж олон нийт ойлгох болждээ.