О.Магнай: МАН татвар нэмж бүх давхаргыг ядууруулах бодлого барьж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 05

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, нарийн бичгийн дарга О.Магнай, Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн С.Эрдэнэболд нар татварын нэмэгдэл, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтэй холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

АН-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ц.ТУВААН:МАН-ынхан  татвар нэмэхдээ  ямар ч тооцоо судалгаа хийгээгүй

"МАН мөрийн хөтөлбөртөө  шинэ төрлийн татвар нэмэхгүй гэдэг амлалт өгч ялалт байгуулсан. Гэвч сонгуулийн дараа  мөрийн хөтөлбөрийн энэ заалтаа зөрчиж нийт есөн төрлийн татвар нэмэгдүүлэхээр боллоо. Гэвч үүнийгээ ОУВС-гийн шаардлага гэж хэлж  халхавчилж байгаа. Энэ нь иргэдийн амьдралд хүндээр тусах нөхцөл бүрдэж байгаа учраас энэхүү мэдээллийг хийж байна. Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлэг У.Хүрэлсүхэд татварын нэмэгдлээ эргэж харах шаардлага хүргүүлсэн. 2011-2012 онд гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 11 тэрбум ам.доллар байсан.  2014 онд энэ хэмжээ  нэг тэрбум ам.доллараас доош орсон. Эдийн засгийн хүндрэлийн үед ч Ардчилсан нам татвар нэмж ард түмэнд ачаа үүрүүлээгүй. Бид хэмнэлтийг өөрсдөөсөө эхлүүлж дотоод зардлаа танах замаар асуудлаа шийдэж байсан.

 МАН-ынхан  татвар нэмэхдээ  ямар ч тооцоо судалгаа хийгээгүй. 2017 оны дөрөвдүгээр сараас хэрэгжсэн иргэдийн хадгаламжийн хүүгээс  татвар авах болсон нь ч маш буруу шийдвэр. Мөн “Приус” машины татварыг нэмэгдүүлснээр нэг машины үнэ 5 сая төгрөгөөр нэмэгдсэн. Ардчилсан нам ниргэсэн хойно нь хашхираагүй. Тухайн үед нь шат дараатай эсэргүүцлээ илэрхийлж ирсэн".

АН-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА О.МАГНАЙ: Ман-ын манарсан 500 хоног гэж дүгнэлээ

"МАН-ын 2016 оны сонгуульд ялж Засгийн газар байгуулснаас хойш  500 гаруй хоног өнгөрсөн  байна.  УИХ дахь Ардчилсан намын бүлэг дүгнэж, “манарсан 500 хоног” гэдэг тайлангаа гаргасан. МАН-ын Засгийн газар өнгөрсөн 20 гаруй жилийн турш арай хийн бий болсон дундаж давхарга руу дайралт хийсэн. Өнөөдөр  хамгийн сүүлийн статистикаар нийт иргэдийн 900 мянга орчим нь ядуу амьдарч байгааг гаргасан. Өнөөдөр хэрэгжиж байгаа татварын нэмэгдлүүд агуулгаараа дундаж давхаргыг байхгүй болгох, бүгдийг нь ядууруулах л бодлого явж байна.  Өндөр орлого, цалин авдагийнхаа төлөө өндөр татвар төлж хэрхэвч болохгүй".

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.21.154) 2025 оны 03 сарын 13

Hkeden 10 jil magnai hkeruul uusgeed l yblaa ulsaa unagchikhaad nam soliod l Magnai, Ganbaatar nar hken ch tookhgyi odoo bas Enhkbayariig ..

1  |  0
zochin(122.201.21.154) 2025 оны 03 сарын 13

Hkasakh bolgoson ni hken be, AN odoo Erdenebat Narantuya, Purebdorj 3 hkudal eserguutsekhee bolij ajil hkii, ul.saa yaj eed gargakh be, Erdeneb at ergeed said bolgoogyi, yam ni hkereggyi uchir taraasand l hkorsood yakh be, Ulsaa l arai deerduulj baigaad bayarlaj bna, AN hkeruul hkiikhiig boliulaachee

1  |  0
jui(41.85.161.171) 2025 оны 03 сарын 13

Хувь хүн Сайн байна уу Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Санхүүгийн асуудалтай байгаа, Банкинд хориг тавьдаг, Файлууд, эсвэл танай төслүүдийг холбох санхүүгийн хэрэгцээ байгаа бол,  гэрийн зээл. Бид хувь хүн, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

1  |  0
зочин(66.181.161.96) 2025 оны 03 сарын 13

Магнай тэмцээчээ зөөлөнсандалд сууж аваад ү е үе бүлтэрч яанаа.Энэ УИХгтарааяа ээд зогсохёстойбиздээ чадаюм бол энэ 76г онхолдуулаач чадахгйй лдээ

1  |  0
mm(202.9.40.162) 2025 оны 03 сарын 13

Demjij b aaa

1  |  0
Зочин(202.9.43.44) 2025 оны 03 сарын 13

МАН-ынхан бол цагаандаа гарсан луйварчид. Зарим татварыг тэглэнэ, шинээр тавар нэмэхгүй гэж амлаж гарч ирчихээд одоо ард түмнийг татвараар зодож байна шүүдээ. Эдэнд итгэх арга байна уу? 2020 оны сонгуулиар жинхэнэ шангаа хүртэх байлгүйдээ. Ичихгүй сонгууль дөхөөд ирэхээр юу гэж уран донгодох бол? Одоо ганц Хүрэлсүхэд л найдаж байна даа.

1  |  0
хөдөөнийх(66.181.160.7) 2025 оны 03 сарын 13

өмөөрч байгаа юм биш шүү миний бодол.татвар нэмэхэд хүргэсэн нь хэнүүс билээ Монгол улсаар тоглож дуусаа биздээ ардчилсан гээд байгаа намынхан. жич нам бус

1  |  0
Би(59.153.112.84) 2025 оны 03 сарын 13

Алдсан дутсан мөнгө амьд гэрч эзэнтэй тул шуурхай эргүүлэн авахын оронд татвар нэмэх нь нуухаа авах гээд ийн үлгэр болох нь:(

1  |  0
Enkule(27.123.212.140) 2025 оны 03 сарын 13

Erunxiilugchiin songuulid yalagdsnixaa xariug avch bga bx l daa

1  |  0
май(203.91.112.198) 2025 оны 03 сарын 13

монгол хүн ямарч зовлон хүндрэл бэрхшээлийг давахдаал давна харин удирдаж байгаа нөхөд давж гарч улсаа улс шиг авч явж чадахуу гэдэгт л байнадаа эрхэм дарга нараа улсаа битгийл худалдчихаарайдаа

1  |  0
данжаад(43.228.131.229) 2025 оны 03 сарын 13

Татварын шинэ хуулийн хамгийн аймшигтай нь монголчуудыг ялангуяа залуучуудыг мохоох зорилго эрмэлзэлгүй болгох ирээдүйдээ итгэх итгэлгүй болгох аюултай байна.Энэ хэний санаа хэний зорилго вэ ми.энхболдоо энхболдооооооооооооооооооооооооооооо

1  |  0
уншигч(122.201.21.188) 2025 оны 03 сарын 13

mal Magnai.

1  |  0
ЗОЧИН (183.177.100.3) 2025 оны 03 сарын 13

ЭНЭ ХҮНИЙ НАМЫНХАН 2012-2016 ОНД 2 БОНДЫН ӨР ТАВЬЖ ОДОО ТАТВАР НЭМЭХ БОЛЖ АРД ТҮМЭН БИД ТӨЛӨЛЦӨХ БОЛООД БАЙГАА НЬ АРИУН ЯВДАЛ УУ ЭНЭ ХҮНИЙ СЭРҮҮН ЯВДАЛ БИЗ ДЭЭ АРГАА ЯДАХДАА Л ТАТВАР НЭМЖ БАЙГАА БАЙХ ЭНЭ ХҮНИЙ НАМЫНХАН ӨРӨӨ ТӨЛӨӨ ӨРГҮЙ БОЛГОНО ГЭСЭН 1-Р ХҮН Ч БАС БАЙГАА БИЗ ТӨЛЦГӨӨ

1  |  0
Иргэн(126.34.74.245) 2025 оны 03 сарын 13

АН улс орноо ийм дорой байдалд оруулчихаад одоо араас нь улс тор хийгээд яахавдээ?! та нарын тарьсан лайг бид уурдэг болоод удаю байнаа?! АН-ыг л дахин толгойг нь ондийлгож болохгуй юм байна гэдгийг хатуу ойлгосоон?! Та нар юу гэж ч молиороод нэмэргуйшдээ?!

1  |  0
Монгол улсын иргэн(202.179.27.213) 2025 оны 03 сарын 13

Одоо ХАОТ нэмбэл түүнээс төсөвт орох орлого буурна гэдгийг энэ сангийн сайд гэх дүнхүү мэддэггүй юм байхдаа. 10 хувийн татвар чинь төсвийн орлогын муруйн яг орой дээр нь байгаа юм шүү дээ. Цааш нэмэгдвэл төсвийн орлого буурна. Энэ бол шинжлэх ухаан. Ийм дүнхүүнүүдэд шинжлэх ухаан яриад ч нэмэргүй биздээ. Иргэнд ч ашиггүй, төрд ч ашиггүй алхам хийдэг дуракууд юм даа. Ийм л юм сайд болоод бөайхаар яаж өөдлөх вэ дээ. Харин Нямка Эрдэнэтийн 49 хувийг хулгайч нараас авч ард иргэддээ хувьцаагаар олгоход гавьяа байгуулсанд нь баяр хүргэе. Наад Хүрэлбаатар чинь буцаагаад өгчихөж мэдэх нөхөр шүү.

1  |  0
Top