Манай улсын иргэдийн бараг 80 хувь нь арилжааны банкинд урт болон богино хугацааны зээлийн дарамтанд байгаа нь өнөөдрийн нийгмийн үнэн дүр төрх. Эдийн засаг хүндэрч, ажилгүйдэл газар авч, бизнес эрхлэгчид дампуурч зээлийн эргэн төлөлт өдрөөс өдөрт муудаж байгаа энэ үед иргэд барьцаанд тавьсан эд хөрөнгөө хураалгах дээрээ тулж үүнээс үүдэлтэй стресст орж байна. Хүн амын дунд сэтгэц мэдрэлийн гаралтай, дарамтлалын шинжтэй өөрчлөлтүүд ихэссэн гол шалтгаан нь банкны зээлээ төлж чадаагүйгээс үүдэлтэй гэдгийг сэтгэл зүйчид хэлж байгаа юм.
Зээлээ цагт нь төлж чадаагүйгээс Төв банкны мэдээллийн сан буюу бидний хэлж заншсанаар хар жагсаалтад нэр нь орсноор дахин зээл явах боломж нөхцөл нь хязгаарлагддаг. Өөрөөр хэлбэл, байрны зээлэнд хамрагдъя гэтэл өмнө нь авч байсан зээлээ хугацаанд төлөөгүйн улмаас найдваргүй зээлдэгч хэмээн үзэж зээл олгодоггүй. Тиймээс хар жагсаалтад багтсан хүмүүсийг нэг удаад өршөөе гэдэг саналыг УИХ-ын зарим гишүүд Төв банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр гаргаад байгаа юм.
Монголбанк өнгөрсөн онд нэг жилээс илүүгүй хугацаатай, анх олгосон зээлийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлснээс ихгүй, нэг удаагийн зээлийн эргэн төлөлтийн зөрчил гаргасан зэрэг нийт 25 мянга гаруй иргэний мэдээллийг нь цэвэрлэсэн байдаг. Тэгвэл магадгүй гишүүдийн дээрх санал дэмжигдвэл хар жагсаалтад орсон иргэдийн мэдээллийн санг дахин шүүж үзэх юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн Я.Санжмятаваас тодруулахад, тэрбээр "Төв банкны тухай хууль хэлэлцэж байгаа энэ үед залуучууд болон гарааны бизнес эрхэлж байгаа хүмүүст холбоотой зээлийн асуудлаар Монгол банкины Ерөнхийлөгчид уламжилсан. Гарааны бизнес эрхлэгчид 50-100 саяын жижиг зээл авч бизнесээ эрхэлж байтал валютын ханшийн өсөлт болон үнийн хөөрөгдөл бусад хүчин зүйлээс шалтгаалж хар жагсаалтад нэр нь орсон залуус маш их байна. Гэр бүлээрээ бизнес эрхэлдэг хүмүүсийн хувьд бүр хүндрэлтэй болж байгаа юм. Дахин арилжааны банкнаас зээл авъя гэтэл өрөө төлж барагдуулсан ч бүртгэл дээр хугацаа хожимдуулсан мэдээлэл нь хар жагсаалтад орсон гээд зээл олгодоггүй. Ингээд тэд хадгаламж зээлийн хоршоонуудаас өндөр хүүтэй зээл авдаг. Зээлийн хүүгээ төлөхийн төлөө өдөр, шөнөгүй ажиллаж хадгаламж зээлийн хоршоодыг тэжээж байгаа бизнес эрхлэгчид олон байна. Татвараа төлөөгүй томоохон компаниудын татварыг цайруулж өршөөлийн хууль баталж байсан шигээ дөнгөж бизнес эрхлэж байгаа залуучуудад ч бид боломж олгох хэрэгтэй. Хуулийн үр дүнгээр арилжааны банкуудын зээлийн хүү тодорхой хэмжээгээр буурах хандлага гарна. Иймд мэдээллийн санг шүүж жагсаалтыг гарган банкин дээр эсвэл Засгийн газар шаардлагтай бол УИХ-д оруулж гишүүдтэй хамтран хууль санаачлан нэг удаагийн арга хэмжээг авч залуучуудынхаа нэрсийг хар жагсаалтаас чөлөөлөх энэ ажлыг ойрын хугацаанд зохион байгуулмаар байна" гэлээ.
Ш.АДЪЯАМАА
Сэтгэгдэл ( 15 )
CtaLin tetegweriin zeeliig hayj bga yum uu
Зөв маш зөв ярьж бн Залууст боломж олгож бгад баярлаж бн хүнд хэцүү үед
Za ene bol hudlaa tor zasag n olon ulsad orond barigdaad hvvhdin mongo tabij chadahgvi baij wun orin tegleh vneheer chihen deer checheg urguulna gej ene dee
Ergii lalruud yamar jishig togtooh geed bgaa yum be hulgaich orshoono. Luivarching orshoono . Odoo yavj yavj hulgai luivar zeel hiigeegui minii buruu boloh nee . Esvel uugeer damjuulj oorsdoo neg hulgaigaa hiihne uu muu novshiinn erguu piz..d
манан татуулаад шоу шаагаад байлгүй зээлийн хүүгийн хэмжээг бууруулаач олигтой үр дүнтэй дорвитой ажил хий л дээ лагаануудаа. ипотекийн зээлийг 4 хувь болго
Bi barilgin kompanid ajildag. Tsalin tsagta buhgv 3,4 sar heterj bj budag.iim bdlas bolj tsalingin zele hugatsanda tolj chadahgv bdald hvrsen. Inged ondor hvte mongo zelj avah bdald hvrdeg. Batlagdval mash olon hvnd buyan bolndoo
Vneher heregte medeelel bna. Olon hvmvsin amidrald hereg bolno shv.hurdan batlagdasa da.
Тэгвэл маш олон жил тэтгэврийн зээлтэй Байгаа хөгшдийг нэг удаа өршөөгөөч. Энэ хүмүүс бүр хэцүү байна шүү дээ.Ёрөнхийлөгч бас хэлсэнээ огт хэрэгжүүлдэггүй л юм байна.
АН-ынхан өршөөлгөж ханаагүй юү?!?!?! Одоо болоо ш дээ?!?!?!Дахиж сонгогдоод дахиад өршөөгдөнө гэж горьдож байна уу
Жирийн иргэд байраа барьцаалан зээлээ цаг хугацаанд нь төлж хариуцлагаа ухамсарлаж байхад...
zeel tolj chadahgui baigaa gol shaltgaan dendyy ondor hoorogdson baij bolshgui hyy shyydee, delhiin byh orond jiliin hyy 2-8,,,yaduu ornuud ih bailaa gehed 9-10 jildee baihad Mongol ulsad oron suuznii geed baigaa bag huvitai ni sariin 8 huvi baigaa bizdee,,,zugeer gemt hereg shyydee irgedee shulj baina
Хаанбанкнаас лизингээр хашаа байшин аваад, хугацаанд нь төлдөг байж байгаад нэг удаа 20 хоног хэтрүүлээд хийсэн чинь найдваргүй зээлдэгч боляихсоон явж байна лээ. АРАЙ ДЭНДҮҮ ШҮҮ. 15 өдөр хэтэрвэл автоматаар найдваргүй зээлдэгчээр бүртгэдэг гэсэн. ХАТУУ ХАТУУ
Ene uneheer heregtei bodlogo bna shuu heregjuuleerei zaluu humuusd bolomj olgooch
Neeree gants udaa urshuuguuch aluurchin luivarchdig urshuudug baij amidralin tuluu yvsan irgedee gants udaa tur zasag min urshuuj hairla
ard irgediin ner barij baigaad zeel awsanch iguulj tuldgui erh medeltei luiwarchidiig hamgaalj zeelees chuluuluh gej bgaa ym bishuu jiriin zeel awsan humuus ed hurunguu bankind aldahguin tuld hooson honood ch bolow zeelee tulsuur l bgaa shuu