ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
4 цагийн өмнө

Өнөөдөр 2025.01.09. Энэ оны 13 дахь өдөр бөгөөд он дуусахад 352 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 38 минутад мандаж, 17 цаг 24 минутад жаргана.

Улаанбаатарт үүлэрхэг. Өдөртөө 14 хэм, шөнөдөө 26 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Монгол Улсад Үндсэн хуулийн өдөр бол Того улсад Эрх чөлөөний, Кабо Вердед Ардчиллын өдөр, Тайландад Нисэх хүчний баяр, ОХУ-д Хэвлэлийн өдөр тохиож байна.

Энэ өдөр Энэтхэгийн анхны сансрын нисэгч Ракеш Шарма, Английн дуучин, жүжигчин Грэм Макферсон буюу Саггс, Америкийн жүжигчин, найруулагч Патрик Демпси, Английн жүжигчин Орландо Блум, Рут Уилсон, Австралийн жүжигчин Лиам Хемсворт, Канадын уран гулгагч, олимпын аварга Габриэль Дэйлман зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1992 оны энэ өдөр Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталжээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1957 оны энэ өдөр “Wham-O” компани тоглоомон нисдэг таваг гаргаж эхэлжээ.

1967 оны энэ өдөр Того улсад төрийн эргэлт болов.

1970 оны энэ өдөр Биафра бууж өгснөөр Нигерийн иргэний дайн дуусжээ.

1988 оны энэ өдөр Тайванийн уугуул Ли Тэн Хуй Тайвань улсаас гаралтай анхны Ерөнхийлөгч болов.

1993 оны энэ өдөр Химийн зэвсгийн конвенцод гарын үсэг зуржээ.

Билгийн тооллын 15. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал өлзийтэй сайн.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top