Ерөнхийлөгчийн хэлсэн утааны эсрэг онцлох эшлэлүүд

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 06

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга агаарын бохирдолтой “Онц байдал” зарлан тэмцэх асуудлаар өнгөрсөн оны сүүлээр буюу 12-р дугаар сарын 28-нд УИХ-ын даргад албан бичгээр санал хүргүүлсэн билээ. УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн юм. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын утааны эсрэг хэлсэн онцлох эшлэлүүдийг  хүргэж байна. 

  • Сонгогдсон гишүүд гэж иргэдийнхээ итгэлийг авсан хүмүүсийг хэлдэг. Харамсалтай нь бид жил бүр утааны тухай ярьж байна.
  • Утаа бол Монгол оронд, бидэнд тулгараад байгаа гай, гамшиг. Үүнээс өөр гай, гамшиг бидэнд байхгүй. Үүнийгээ л шийдэх хэрэгтэй. Намайг 2004 онд анх УИХ-ын гишүүн болоход энэ тухай ярьж  л байсан. Өнөөдөр 2018 онд бид утааны асуудлаа яриад л сууж байна.
  • Яагаад бид үүнийг шийдэж чадахгүй байна гэхээр, нэгдүгээрт сэтгэл зүрх байхгүй байна. Сэтгэл зүрх байхгүй учраас өнөөдөр бид ийм хэмжээнд хүрлээ.
  • Ийм байдлаар бид цаашаа явах юм бол УИХ-ыг тараах тал дээр санаачилгатай ажиллахаас өөр арга алга. Бид сонгогдсон хүмүүс. Шийдэл гэдэг бол тодорхой. Өнөөдөр хот, хөдөөгийн амьдрал гэж хоёр хуваагдсан. Улаанбаатар хотыг хөгжүүлэх гээд ажиллахаар хөдөөгөөс наашаа нүүдэл эрс нэмэгддэг. Арга ядаад хотын захирагч нь журам гаргаж байна. Тэглээ гээд энэ нүүдэл зогсохгүй. Яах ёстой юм?
  • Өнөөдөр хөдөөнөөс сонгогдсон, бүр хэд хэдэн удаа сонгогдсон зөндөө гишүүн бий. Бүс нутгийн зах зээлийн орчныг сайжруулъя гэж нөгөө л ярьдаг юмаа ярьдаг. Бүс нутгийн зах зээлийг яаж сайжруулдаг юм? Яагаад үүнийг тодорхой зааж болдоггүй юм бэ.


  •  Төрийн ордонд гаргасан үзэсгэлэн худлаа шүү, тэндээс авах юм юу ч байхгүй. Дахиад л нөгөө шахаа орж ирж байгаа. Өнөөдөр бид утаагүй зуух, янз бүрийн шахаа, 147 тэрбум төгрөг, 100-гаад сая ам.долларын эзнийг хариуцлагатайгаар олж гаргаж ирээд, тодорхой шийтгэл өгөх хэрэгтэй.
  • Намайг 2008 онд Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд болоход ҮАБЗ хуралдаад, утаанаас яаж салгах вэ гэдэг асуудлаар санал гаргаад ир гэдэг үүрэг өгсөн. Яамныхаа ажилтнуудтай нийлж байгаад дагуул хотуудыг бий болгох юм байна, хөдөөг хөгжүүлэх юм байна гэдэг санал гаргасан.
  • Их сургуулиудаа, дотуур байраа, оюутнуудаа хотоос гаргая аа. Зарим яамдыг гаргая, Засаг захиргааны нэгжүүдээ гаргая, зарим урлаг, соёлын байгууллага,  музей, бусад газруудаа гаргая. Ингээд шийдчих юм бол хөдөлгөөн хийгдэнэ. 
  • Энэ шийдлийг одоо хийхгүй юм бол дөрөвдүгээр сард газар гэснэ. Газар гэсэхэд олон хөдөлгүүрүүдээ хөдөлгөөнд оруулъя. Газар шорооны ажил эхэлье. Ажилгүй байгаа иргэдээ ажилд оруулахын тулд сонирхлыг хөдөлгөе.
  • Түүнээс биш дулаалга, дулаан алддаггүй материал чинь орлоготой холбоотой. Дээр үед яагаад болоод байдаг байсан юм бэ гэхээр айлууд гэрээ дулаалчихдаг байсан юм.  Ажилгүй иргэд байгаагүй.
  • Би Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайд байхдаа Яармаг хорооллыг Яармагийн ажилчдаар нь өөрсдөөр нь бариулаад, замынх нь урд Яармагийн хорооллыг цогцоор нь эхлүүлсэн. Тэнд орон сууц, сургууль, соёлын төв, цэцэрлэг, супермаркет байна. Гэвч, энэ төслийг эхлүүлсэн цагаас нь эхлээд зогсоосон.
  • Энэ Засгийн газарт маш их итгэл хүлээлгэж байгаа. Энэ итгэлийг биелүүлж, утааны асуудал, ажилгүйдэл ядуурлаа эрс шийдэмгий шийдээч ээ. Миний яриад байгаа зүйлс бүгд судлагдчихсан, цаасан дээр байгаа.
  • Өнөөдөр гэр хорооллын утаа 80 хувийг эзэлдэг гээд байхад л автомашины утааны хувь яриад яваад байх юм. Үнэхээр утааны асуудлаа шийдэж чадахгүй юм бол УИХ гэж байгаад ч хэрэггүй. УИХ өөрөө тараад дахин сонгууль явуулдаг юм уу, яадаг юм.
  • Хэрвээ, өнөөдөр утааны асуудлыг шийдэж чадахгүй бол цагаан сар болон цагаан сарын дараа асуудал хүндэрнэ.  Их Хурлыг тараах тал дээр санаачилгатай ажиллахаас өөр арга алга.

 Б.Алтжин

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gaz(66.181.180.36) 2025 оны 03 сарын 13

UURHAIN NOOTSIIG YAG ONOJ TOGTOOJ CHADDAGGUI TAAJ TOGTOODOGIIG SAIHANBILEG ARD TUMENDEE HELEHGUI BAIHAAR AVLIGA AVSAN GEJ HARDANA SHUUDEE

1  |  0
Сүхээ(150.129.143.14) 2025 оны 03 сарын 13

Хүн ард нь харанхуй бүдүүлэг байх тусам төр нь дураараа аашилдаг гэж Л.Толостой хэлсэн байдаг Төр ч дэндүү дураараа байна даа. Бид хурдан гэгээрэх юмсан........

1  |  0
zochin(202.21.106.151) 2025 оны 03 сарын 13

ooroo idsen uusan mongoo ogoosei kkk

1  |  0
Зочин(66.181.161.42) 2025 оны 03 сарын 13

Утааг арилгах бололцоо хангалттай байсан.Одоо утаатай тэмцэх биш,Утааг бий болгосон Улс төрчидтэй тэмцэх цаг иржээ.

1  |  0
Zohcin (203.91.115.42) 2025 оны 03 сарын 13

Дэмжиж байна маш зөв

1  |  0
олз,мн(150.129.141.76) 2025 оны 03 сарын 13

олз,мн сайт утааны эсрэг хамтдаа гэсэн арга хэмжээг 17 дугаар сургууль дээр хийлээ, Гэвч сайн нэр сонсоогуйгээр барахгуй тв9 ард тумний халаасруу онгийсон хэсэг булэг хумуус гэж зарлав, Бид дулааны тохооромж борлуулдаг 30 гаруй компаныг судлан цуглуулж тэдгээрийг Хаан банкны лизингийн уйлчилгээнд хамруулан утааны голомтонд энэхуу арга хэмжээг зохиосон юм уул нь, Гэтэл хамтран ажиллахаа амласан торийн байгууллагын хумуус нь эхний одор тв д гое гое юм ярьчихаад узэгдхээ болив,хорооны засаг даргаас огсуулээд нэг ч хун узэгдсэнгуй утаатай тэмцэх сониролтой дарга нар бий юм уу ер нь

1  |  0
od(139.5.218.33) 2025 оны 03 сарын 13

Их Хурлыг тараагаад дахин сонгууль явуулаад АН- хэдэн хулгайч нарыг гаргаж ирээд улсын хэдэн төгрөгийг нөгөө АН- н мэрэгжсэн хулгайч нар хувааж идээд утааны асуудал 2050 оноос шийдвэрлэх болох биз.

1  |  0
zochin(103.212.117.53) 2025 оны 03 сарын 13

shal demii utaand mongo zarahaar hotoo oor tiish ni nuulgeech eee

1  |  0
irgen(62.167.114.16) 2025 оны 03 сарын 13

helsen yarisan byhentei sanal niilj baina…. Hodoonoos songogdson gishyyd gishyyn baihaa l bodohoos uls hotiig bodohgui bodoj medeh ch ugui , ted nar chin daraagiin songuuliar dahiad yaj hodooniihniig huurch garah ve gej l bodoj baigaa ni oilgomjtoi, tegeed hotod tord suuchihaad yuch oilgohgui, um hiih chadvargui 76 gishyyn byrdeed baidag hamgiin ih ayul gai bolj baina,,,,Hamgiin engiin shiidver zugeer l ajlaa ehnees shuud bariad hiihgui baigaad baina. Hotiin zahaas ehleed hashaagui bolj shuud oron suuzjuulaad baij yagaad boldoggui um be??!!! Heleh um ih baivch net-eer yuch bichih ve dee

1  |  0
Зочин(66.181.161.42) 2025 оны 03 сарын 13

Наад улстөрчид чинь толгойгоо ажиллуулахыг хүсэхгүй байна.Яавал нэг орд газрыг эрхэндээ оруулж авч яаж баяжих вэ ,яаж ЭБИ Баяр нар шиг гадны улс оронд том том хаустай болох вэ,яавал 2 иргэншилтэй болох вэ гэж боддог хүмүүсийн толгой ажиллахгүй шүү дээ

1  |  0
Top