Хурлынхаа даргыг хайсаар

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 08

 

Юань гүрний сүүлчийн хаан Тогоонтөмөр энэ улсынхаа бүрэн эрхийн төлөө тамгаа өвөртлөөд зугтаж байсан түүх бий. Харин өдгөө цагийн эрхтэн дархатнууд өөрийнхөө эрх ашгийн төлөө тамгаа цүнхлэн зугтааж байгаа нь төрийн ажлыг гацаах нэгэн шалтгаан болж байна. Ардчиллын нэн шинэ үеийн түүхэнд тамгаа өгөхгүй гүрийх явдал нь улстөрийн жижиг намуудын дунд анхлан үүсээд сүүлдээ аймаг сумын ИТХ, Засаг дарга нар хүртэл үргэлжилсээр буй.

 

Тэгвэл Ховд аймгийн ИТХ өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхээр хуралдаж ИТХ-ын даргаа огцруулжээ. Энэ шийдвэрээ арванхоёрдугаар сарын 22-нд дахин баталгаажуулж, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандийн оронд Б.Амгаланбадрахыг олонхийн саналаар сонгосон юм байна. Гэвч огцорсон ИТХ-ын дарга нь тамгаа өгөлгүй зугтаж, өнөөг болтол эрх ямбаа эдэлж, албаны унаа хэрэглэсээр яваа гэнэ. Үүнээс үүдсэн гацаа Ховд аймагт үүсч, нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа сүүлийн сар хэртэй хугацаанд бүрэн зогсчээ.

Аймгийн хэмжээнд бодлогын чанартай тодорхой шийдвэр гаргах, албан бичиг илгээх зэрэгт ИТХ-ын даргын тамга, албан баланк шаардлагатай болж байгаа аж. Үүнээс үүдсэн ажлын гацаа үүссэн төдийгүй орон нутгийн аж ахуйн нэгж, төрийн байгууллагын алба хаагчид хурлынхаа даргын эрэлд битүүхэн мордсон сураг гаргаж чадахгүй суугаа аж.

Одоогоор цаг үеийн байдалтай уяалдуулан орон нутагт яаралтай шийдэх асуудал үүссэн ч ИТХ-ын даргын тамга тэмдэг албан бланк байхгүй гэх шалтгаанаар асуудлыг шийдэж чадахгүй гацаж байгаа аж. Хөндлөнгийн эх сурвалжийн хэлж байгаагаар бол Г.Пүрэвганди нь УИХ-ын гишүүн С.Бямбацогтын гарын хүн бололтой. Тэгэхээр энэхүү эх сурвалжийн мэдээлэл үнэн бол эрхэм түшээ сонгогдсон нутаг усныхаа ажлыг гацаахгүйн тулд тамгаа өвөртлөөд зугтаасан ИТХ-ын даргаа олж ирэх шаардлага зүй ёсоор тулгарч байна.

 

А.Толбо

www.zindaa.mn

 

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jui(41.85.161.169) 2018 оны 01 сарын 09

Зээлийн Тойм, бага хүүтэй санхүүжилт олгодог. Олон банкуудаас татгалзсан уу? Хэрэв та өөрийн өрийг нэгтгэх санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид нэмэлт и-мэйл намайг хүрэхийг оролдож .Дэлгэрэнгүй мэдээллийг орд ямар та хүсэж хугацаанд 3.5% 3% -ийн бага хүүтэй сонирхсон хүмүүст зээл санал болгож байна: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com WhatsApp: 0033644664081

0  |  0
ЗА(49.0.147.28) 2018 оны 01 сарын 08

ЗА ХУРАЛ НЬ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БУС АЛБАН ТУШААЛД ДУРТАЙ. АМГАЛАНБАДРАХ ХҮҮГИЙН АЖИЛ ШҮҮ ДЭЭ.

0  |  0
Ховд(183.177.97.14) 2018 оны 01 сарын 08

Галсандондог Ховд аймгийг самарч үхэхдээ үхэр буугаа гэгчээр засаг даргаасаа огцрох болохоороо Б.Амгаланбадрах гэж ичих нүүргүй албан тушаалын хэнээтэй нөхрийг турхирсан үйлдэл шүүдээ

0  |  0
Zohcin (203.91.117.8) 2018 оны 01 сарын 08

Bymba tsogtiin hun bol medeej uutuu yum baihguu

0  |  0
zochin(120.142.31.236) 2018 оны 01 сарын 08

arhangain sumiin orlogch geluu sod haralaad ajillaj bna gesen

0  |  0
Top