Ц.Цолмон: Гишүүд 34 тэрбумаар утсаар ярина гэж юу байх вэ, энэ бол цуурхал

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 08

УИХ-ын гишүүд тогтоож өгсөн утас, унааны  зардлыг гурав дахин хэтрүүлэн хэрэглэдэг. Сард   нэг гишүүнд улсын төсвөөс дунджаар 450 мянган төгрөг буюу 76 гишүүнд нийт 34 сая орчим төгрөгийг зарцуулдаг тухай баримтыг манай сайт анх дэлгэн тавьсан билээ.

Тэгвэл энэ тухай УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хэвлэлд ийн тодруулга өгчээ. Тэрбээр "76 гишүүн 34 тэрбумаар утсаар ярина гэж юу байх вэ. Нэг гишүүнд  жилд 447.0 сая төгрөг ногдох нь. Сард 37.0 сая төгрөгөөр утсаар ярьдаг хүн гэж яаж ч бодсон байхгүй. УИХ-ын гишүүд ийм их мөнгөөр утсаар ярьдаг юм байна шүү гэж худал цуурхал зохион байгуулалттай тарааж байна гэж ойлгож байна. УИХ-ын бүтэн жилийн төсөв,  тэдний зөвлөх туслах, намын бүлгийн ажилтан, УИХ-ын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын 2017 оны бүтэн жилийн цалин, хөрөнгө оруулалт, орон нутгийн томилолт, УИХ дээр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн зардлын нийлбэр л 34 орчим тэрбум төгрөг байсан юм" хэмээн ярьжээ.

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХУЦ(103.26.195.206) 2025 оны 03 сарын 13

УИХ-н гишууд еерийнхее менгеер л ярьдаг баймаар байнашуу! Ямарч орлогогуй шахам иргэн еерее л утсаар яриа менге олдог байхад, УИХ-д сонгогдчихоод татвар телегчдийн менгеер ярьдаг нь АРИУН ЯВДАЛ УУ? ШУДАРГА Л БАЙЛДАА!?!!

1  |  0
Top