“Тэнэмэл жаал” цалингаа голов

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 10

 

Өдгөөгөөс арван жилийн өмнө Баянгол дүүрэгт МАН-ын нэр дээрээс өрсөлдөж ялагдал хүлээсэн ч өөрийгөө ялчихаад байхад намынхан харж үзсэнгүй хэмээн гомдоод тэнэж одсон Н.Баяртсайхан 2016 онд үнэмлэхүй ялалтын хундагыг намынхантайгаа хамт тулгаад эвлэрэл тогтоосон билээ. Тиймдээ ч Монгол банк хэмээх асар том мөнгөний авдарны түлхүүрийг атган сууна. Үүнээс үүдэн МАН дотор түүнийг “тэнэмэл жаал эргэж ирсэн нь” хэмээн хошигнох болсон билээ.

“Тэнэмэл жаал” маань Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төв банкны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр "Манай банкны Ерөнхийлөгчийн цалин энгийн ажилтны цалингаас 2-3 дахин зөрүү гарчихаад байгаа юм. Энэ зөрүүг арилгахыг л зорьсон юм шүү. Олон Улстай харьцуулахад асар бага цалин авдаг. Түүнээс биш арилжааны банкны захирлуудтай адилхан 200 сая төгрөгийн цалин авах гээд байгаа юм биш. Анхнаасаа ийм маргаан үүснэ гэдгийг мэдсэн бол бид энэ саналыг оруулж ирэхгүй байсан" гэж тодотгож байсан нь цалингаа голсон хэрэг болов уу.

Дашрамад дурдахад, 2008 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Баянгол дүүрэгт маргаан дэгдэж С.Эрдэнэ, Х.Тэмүүжин нар 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Ц.Элбэгдоржийг түшиглэн нэлээд хожуу УИХ-ын гишүүний тангараг өргөснийг уншигч та санаж байгаа байх. Энэ маргааны үеэр ялагдал хүлээсэн хүн бол Н.Баяртсайхан билээ.

А.Толбо

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ENE (139.5.217.189) 2018 оны 01 сарын 20

ENE HUNEES BOLJ DOLLOR 500 TUGRIGUUR NEMEGDSEN GESEN SHU

0  |  0
Zochin(66.181.161.68) 2018 оны 01 сарын 13

Yag unen hellee ichdegui novshnuud yana daa

0  |  0
Зочин(103.212.116.172) 2018 оны 01 сарын 10

Баяртсайхан гуай хусмаа чамлаа юу.Ард иргэд нь 200.0-300.0 мянгаар амьдарч байхад ичиж амьдар

0  |  0
ЗОЧИН(202.9.44.77) 2018 оны 01 сарын 10

ИЙМ ШУНАЛДАА ХӨТЛӨГДӨН ТӨРИЙН СУУДАЛД ШИГДЭГЧДИЙГ ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ ИЙМ ХҮМҮҮС ОЛИГТОЙ ЮМ ХИЙДГҮЙГ ТҮРҮҮ ТҮРҮҮЧИЙН МБ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧДИЙГ ХАРАЛ ДАА ЯАГААД СУРГАМЖ АВАХГҮЙ БНА ХЭРЭВ АЖИЛЛАХ СОНИРХОЛГҮЙ ХУВИЙН СОНИРХОЛ НЬ ДАВАМГАЙЛААД БАЙГАА БОЛ ХУРДАН СОЛЬЖ ЧАДДАГ БОЛОВСОН ХҮЧНИЙГ НЬ ТАВИХ ХЭРЭГТЭЙ ГЭХ ДЭЭ НАМЫН ДОТОР НЭГ СУУДАЛ ШАГНАЖ БАЙГАА Ч ЮМ ШИГ ТОХИРОЛЦОЖ БАЙГАА Ч ЮМ ШИГ ЮМ БИТГИЙ ХИЙГЭЭЧ ЭНЭ ХҮМҮҮС ТӨРИЙН СУУДЛААР ДАМЖИЖ ХОЛЬЖ СОЛЬЖ ТОГЛООД ОДОО ХАР ДАА ДОГШИРЧИХСОН ТӨР НЬ ЦАЛИНГ НЬ ТОГТООДОГ БИШ ӨӨРСДӨӨ ӨРСӨДДӨӨ ЦАЛИНГАА ТОГТООДОГ БОЛОХ ЮМ БАЙНА Л ДАА ИЙМ ТӨР БАЙВАЛ МОНГОЛ ХӨГЖИХГҮЙ...

0  |  0
Top