Ардчилсан намын дарга С.Эрдэнэ болон УИХ дахь намын бүлгийн гишүүд Ерөнхий сайдад болон УИХ-ын даргад татварын нэмэгдэл, агаарын бохирдол, Үндсэн хуулийн асуудлаар хугацаатай албан шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.
Мэдэгдэлд: "МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт “Таны амьдралын үе шат бүрд зориулсан бодлогыг хэрэгжүүлж, татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй, цалин, тэтгэврийг нэмэгдүүлнэ хэмээн” тунхаглажээ. “Бид чадна” хэмээн амлаж байсан МАН-ын Засгийн газар Олон Улсын Валютын Сангаар халхавч хийн тооцоо судалгаагүй 9 төрлийн татвар нэмсэн бодлогогүй шийдвэрээ цуцлахыг Ардчилсан нам шаардаж байна.
"Мэргэжлийн", "Ардын" гэх нэршилтэй Засгийн газрууд манай улсын эдийн засаг сэргэж, экспортын орлого нэмэгдлээ гэж удаа дараа мэдэгдсэн атлаа аж ахуй нэгжийн үйл ажиллагааг боомилсон, иргэдийн бүсийг чангалсан шийдвэрүүдийг удаа дараа гаргалаа.
Эрх баригчид өөрсдийн тансаг зардлаа хумихын оронд хялбар зам сонгон, олон төрлийн татвараар дамжуулан ард иргэдийн халаасыг ухах харгис бодлого хэрэгжүүлснээр дараах хүндрэлүүд үүсч эхэллээ.
Ардчилсан нам эдийн засгийн хүндрэлтэй жилүүдэд ард түмний нуруунд ачааны хүндийг үүрүүлэх бус, албан тушаалтнуудынхаа зардлыг танах, бонд босгож ажлын байрыг нэмэгдүүлж ажилласныг Монголын ард түмэн мартаагүй.
2. Агаарын бохирдлын асуудлаар:
Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн талаар МАН-ын удирдлага “бид дорвитой ажил хийж чадахгүй”, Танай Засгийн газрын гишүүн "утаа ихэссэн нь үнэн ч хортой нөлөө нь багассан” зэргээр мэдэгдэж, ард түмнийг илтэд доромжилж байна.
Агаарын бохирдлын улмаас нэмэгдэж буй өвчлөлүүд, жирэмсний хүндрэлүүд, амьгүй ураг, өндөр настан, хүүхдийн өвчлөлүүд иргэдийг улам туйлдуулж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлын чуулганы индэр дээрээс та бүхэнд анхааруулж, “онц байдал” зарлахыг уриалсан. Гэвч эрх баригчид өнөөдрийг хүртэл шийдвэртэй арга хэмжээ авахгүй гэдийсээр байна.
3.Үндсэн хуулийн асуудлаар:
Үндсэн хууль нь засаглал, төрийн эрх мэдлийн хуваарилалтын тэнцвэрийг зохист харьцаанд хадгалсан, хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгмээ цогцлоох, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, иргэдийн эрх, эрх чөлөөг баталгаажуулан Монгол Улсын оршин тогтнохын үндсийг бүрдүүлсэн эрх зүйн суурь баримт бичиг билээ. Харамсалтай нь МАН хэт олонхдоо эрдэн өөрсдийн эрх ашгийг хамгаалж баталгаажуулахаар улайран Төрийн эрх мэдлийн тэнцвэрт байдал, Үндсэн хуулийн суурь бүтэц, үзэл баримтлалыг эвдсэн төсөл хэлэлцүүлж байгааг доорх шалтгаануудын улмаас эсэргүүцэж байна" гэж дурджээ.
Улсын Их Хурлын чуулган завсарлахаас өмнө, 2018 оны 2 дугаар сарын 1-ний дотор энэхүү шаардлагын дагуу зохих арга хэмжээ аваагүй тохиолдолд Ардчилсан нам амлалтаасаа ухарсан Засгийн газрыг огцруулж, Улсын Их Хурлыг тараах, хариуцлагагүй улс төрчдөд улс төрийн хариуцлага хүлээлгэх тэмцэл өрнүүлэхээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Ард түмнийхээ халаасыг гөвж Төр нь “амь зууна” гэдэг гутамшиг. Ардчилсан нам үндэсний болоод ард түмнийхээ эрх ашгийг хамгаалж, ард түмний оролцоотойгоор хяналтаа хэрэгжүүлнэ" хэмээн АН-ын дарга С.Эрдэнэ мэдэгдлээ.
Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 28 )
yag zov
АН НАМЫН ТАВЬСАН БОНДЫН ӨРИЙГ Л ДАРАХ Л ГЭЖ ТЭР ШҮҮ ДЭЭ ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА ШИГ ЮМ БҮҮ ЯРИАД БАЙГААЧ ЭЭ УТАА АН-ЫГ ЗАСГИЙН ЭРХ БАРЬЖ БАЙХАД Ч БАЙСАН ТЭР ҮЕД ОГЦРУУЛАХГҮЙ ЯАСАН ЮМ БЭ ЭНЭ ӨВӨЛ ХАРЬЦАНГУЙ ДУЛААН ӨВӨЛ БОЛООД Л УТАА ИХ ЮМ ШИГ САНАГДААД БАЙНА САЛХИТАЙ ӨДӨР МАШ ЦӨӨН
АН одоохон задарч хуучин МҮДН, МоАН, Гэр хорооллын ...нам гээд 2-3 нам гарч ирэх гээд байгаа тур ард түмний анхаарлыг өөр зүйл рүү хандуулж сарниулах л гэж попдож байна гэж ойлгогдоод байна даа
Ард тумнээ дарсан,дээрэлхсэн атлаа дарга нараа,намаа тэтгэсэн 4жил болоод ядуурал нэмэгдэх нь лавтай боллоо доо.
Элбэгдорж Эрдэнэтээ МАН-д алдчихаад АН-ын нөхдүүдийг Их хурлыг тараа гээд нууц ноёнтон болоод сууж байгаа даа
ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ,
2012-s 2016 onii hoorond ed nariin tur zasgiig tolgoilj baih ueiin tarisan balgiig ard tumend todorhoi barimttaigaar oilguulaad uguuch ard tumen bid tuurulduj guitslee. henii balagaar uls oron iim baidald hurchihbee
Огцруулах тараах амархан. Дахиад мөнгөний сонгууль болно. АН-ынхан бондын мөнгөөр баяжчихсан тул ялж таарна. Тэгээд З.Энхболдоо УИХ дарга Эрдэнэ өөрөө Ерөнхий сайд болохоор мөрөөдөж байгаа юм шиг байна. Та нарын гайг засч дуусаагүй байна.
bitgii ineed xurgeed baigaach. ard tumen bid ch gesen iim noxtsold UIX tarax bolomjgui gedgiig bas meddeg yum shuu dee. luivarchin mini bitgii balair.
ШИВЭГЧИН ОДОНТУЯАГИЙНХАА НӨХРИЙН НАМЫГ ОГЦРУУЛЖ БОЛОХ ЮМ УУ?
cham shig luivarchin ingej yaridaggui yum
аль аль нь ард түмний итгэл даасангүй
аль аль нь ард түмний итгэл даасангүй
Дэмжиж байноо.
Уг нь аль эртний л ингэх байсан юм Иим Харгис НАМ , ТӨР гэж юу байхав дээ, Ард иргэдийнхээ Итгэлийг олж Ялж гарчихаад эргээд тэдэнлүүгээ Нулмиж л байдаг, Дэмжиж байна өө
Үнэхээр шударга ёс гэж юм алга ард түмэн төрд итгэх итгэлээ бүр мөсөн алдаж байна.УИХ ЗГ аас ямар ч шийдвэр гарсан итгэхгүй.Арай хэтэрч байна.УБ хот утаанд хордсон айдаст автагдсан хальтарч гулгаж унаж гэмтсэн хулгайд юм алдаж цүнх кармаагаа буудуулсан ийм л дүр төрхтэй амьдрахад хамгийн тохиромжгүй хотоор шалгарах болсон байна
Urdaar ter erunhiilugchiin naizuudiin sadar samuunii uchriig oloochee herees heterlee
АН-ын луйварчид дуугүй л байсан нь дээр шүү, АН-ын гайгаар энэ бүх татвар, тэтгэвэрийн нас, валютийн сан гэсэн асуудлууд чинь гарсан шүү,, өмхий луйварчид аааааа
Амлалтаасаа хэдэн ЗУУ, МЯНГА дахин бултаж урвасан МАН Улс төрөөс үүрт баяртай
Хуцваа. Ардчлал ярьсан лаларуудын баасан баасыг цэвэрлэх гээд ядаж байхад их юм донгосох юмаа. Ард түмэн та нарын худлаа ярихад хууртахгүй шүү
Ali ali ni hetsuu nuhduud bugd ogtsor bugd toglolt hiine itgehed berh . Ard tumen meddeg bolloo shdee odoo yls oron suhurch guitslee uursdiihuu idej yysan mungiig ard tumneer tuluuleh gej tatbar, tetgeberiin nas nemsen hariytslaga bhgui iim nuhduur ydirdyylmaarguI bna.
ГАЛЗУУ ХҮНИЙ ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ ШИГ ХАГАС ДУТУУ ЮМ БИЧИЖ ХУДЛАА ШОУДАЖ БАЙХААР ГАРААД ЖАГСААЧ. ХАА БАЙСАН 2 САРЫН 1 БЭ? ЦАГААН САР ГЭЭД Л ЗАМХАРДАГ ЮМ БАЙГАА БИЗ ДЭЭ
Oorsdoo zasgiin tolgoid baihdaa ulsaa sohruulj unagachihaad