З.Энхболдын албан тушаалыг тодруулъя !!!

2018 оны 01 сарын 12

  Нэгэнтээ Ардчилсан намын тугийг бөхийлгөж одсон УИХ-ын дарга асан З.Энхболдыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилсон нь нүдээ олжээ гэх хүмүүс байдаг. Гэвч З.Энхболд эв нэгдлийг ханган ажиллаж байх ёстой Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байж улстөрийн намуудын дунд яс хаях замаар аливаа асуудалд хандаж байгааг буруутгах нь бас элбэг. Урьд өмнө Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргыг Улсын баяр наадмаар бөхчүүдэд олгох цолны зарлиг дуудах үүрэг хүлээсэн алба гэж ойлгодог хүн цөөнгүй байсныг нуугаад яахав. Гэтэл З.Энхболд Тамгын газрын даргын утга учрыг давуулан ойлгуулсан анхны хүнээр тодорч байна. Хамгийн наад зах нь УИХ-ын чуулганы хуралдаанд орж гишүүдийг загнаж болдог төдийгүй тэднийг доромжилж, бас гүтгэж болдог мундаг албан тушаал байжээ. Үүнээс нь харвал тэр сөрөг хүчний намын даргын ажлыг хавсран гүйцэтгээд байгаа ч юм шиг. Будилуухан нэг нь сөрөг хүчний намын дарга уу, Тамгын газрын дарга уу гэж хольж хутгамаар аашилах нь АН-ын дарга С.Эрдэнийн дүрийг бүдгэрүүлэх үе олонтаа.  

Сүүлдээ УИХ-ын чуулганы хуралдаанд Монгол Улсын баялагийг 30-хан гэр бүл эзэмшиж байгаа. Бид үүнийг шалгаж зарлах ёстой гэх таамаг дэвшүүлэн давшилж тагнуулын ажиллагаа явуулаад ч байх шиг. Ингэхээр Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийн Төрийн ордон дахь орлогч гэж андуурахаар. Мөрдөсгүй л болохоос биш ерөөсөө ТЕГ-ын дарга. Гэтэл чуулганы индэр дээрээс УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланд хандаж “Та бол 30 гэр бүлийн нэг гэдгийг юуны өмнө хэлье. Өөрийн чинь хувьцаа эзэмшиж байгаа “Энержи Ресурс” гэдэг компани Тавантолгойг үнэгүй авсан. Түүнийгээ буцаагаад өгчих” эсвэл хариуцлага тооцох шахуу зүйл ярьснаас үзвэл Цагдаагийн Ерөнхий газрын дарга С.Баатаржавын УИХ дахь орлогч баймаар. Гав зүүлгэчихвэл эргүүлийн цагдаа ч юм шиг дүрд бас хувирна.

Намаа самарчихсан З.Энхболд нэгэнтээ чуулганы хуралдааны индэр дээрээс багш нарт нэг удаа олгох 300 мянган төгрөгийн асуудлыг хөндлөө. Тэрбээр “300 мянган төгрөгөөр асуудлыг шийдэхгүй. Төсвийн ерөнхийлөн захирагч нарыг их эвгүй байдалд оруулсан, ойлгомжгүй УИХ-ын тогтоол гаргасан. Жишээ нь Ерөнхийлөгчийн тамгын газар 54 ажилтантай. Гэтэл бүгдэнд нь 300 мянган олгох уу эсвэл сайн ажилсанд нь  өгөх үү, муу ажилсанд огт өгөхгүй юу, хэмнэгдсэн мөнгийг яах вэ гэдэгт 2017 оны Төсвийн тодотгол хариу өгч чадахгүй юм билээ. Засгийн газраас 300 мянган төгрөг олгох тухай заавар одоогоор ирээгүй байна”  гэх зэргээр гишүүдийг бүгдийг нь загнаад эхлэхээр УИХ-ын дарга ч юм шиг. Ийн аашлахаар суудалдаа залран суугаа М.Энхболдын дүр аяндаа бүдгэрнэ. “Нэр нэгтийн чих нэг” гэгчээр будилуухан хүн бол хоёр Энхболдоо хольж хутгамаар. Алх бариулчихвал тэр чигээрээ УИХ-ын дарга.

Сүүлдээ УИХ, Байнгын хороо гээд бусад хуралдаанд оролцохдоо Тамгын газрын байр сууринаас бус Ерөнхийлөгчийн байр сууринаас хандах болоод удлаа. Сүүлийн үед утаагаар амьсгалаад байгаа болохоос биш нэг хэсэгтээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уу, З.Энхболд уу хэмээн өөрөө өөрөөсөө асуухад хүргэж байлаа. Ц.Нямдорж сайд нэгэнтээ “Монгол Улс хоёр Ерөнхийлөгчтэй боллоо. Тангараг өргөсөн нэг, тангараг өргөөгүй нэг гээд хоёр Ерөнхийлөгч байна” хэмээн мэдэгдэж байсан. Хойшид ч Х.Баттулгын дүрийг бүдгэрүүлэх үе бишгүй гарч таарна.  

Тэгээд ч З.Энхболд монголын улстөрд албан тушаалын гаж тогтолцоо оруулж ирсэн хүн. 2014 оны эцсээр АН-ынхан дундаа зодолдож Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаад авсан. Иймээс АН-ын Их хурал хуралдан З.Энхболд дарга болсон ч дүрэм ёсоор Засгийн газраа авалгүй Ч.Сайханбилэгт өгчихөөд УИХ-ын дарга болчихсон саяхны түүхтэй. Энэ нь улстөрд анх удаа намын дарга УИХ-ын дарга байж болох гаж зүйлийг бий болгочихсон. Түүний тогтоосон гаж жишгээр МАН-ын дарга М.Энхболд Гүйцэтгэх засаглалаа авалгүй УИХ-ын дарга болж байсан нь өчигдөрхөн. Уг нь дүрэм ёсоор бол ялсан нам нь Засгийн газраа байгуулж намын дарга нь Ерөнхий сайд байна гэсэн заалт бий.

Энэ дүрмийг зөрчсөн анхны хүн бол З.Энхболд. Магадгүй энэ дүрэм журам зөрчсөн явдал нь Гүйцэтгэх засаглал тэргүүлж хариуцлагад унахгүйн тулд Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат гэх мэт залуусаа Ерөнхий сайдын суудалд залчихаад өөрсдөө УИХ-ын даргын индэр дээрээс засгийг удирддаг ийм жишиг юм. Өнөөдөр ч Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албыг олон албан тушаалд хувиргаж чадаж байна. Тэгэхээр З.Энхболдын албан тушаалыг тодруулж хийх ёстой ажлыг нь хийлгэмээр байна.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
aaa (139.5.217.189) 2018 оны 01 сарын 20

5 TOLGOIG AVCH ULDSEN HUN

0  |  0
Илд(27.123.214.103) 2018 оны 01 сарын 13

Чадаж байгаа юманд арга байхгүй...чадуулаж байгаа нөхдүүд гонгиноод яах вэ...

0  |  0
Илд(27.123.214.103) 2018 оны 01 сарын 13

Чадаж байгаа юманд арга байхгүй...чадуулаж байгаа нөхдүүд гонгиноод яах вэ...

0  |  0
zochin(202.9.40.165) 2018 оны 01 сарын 13

Ene turd chin setgeltei hun bgaa yumuu bugd hog bolson

0  |  0
zochin(202.9.40.165) 2018 оны 01 сарын 13

yu muu gej muugiin esreg muugaa tabisan bn

0  |  0
Сэт(43.242.243.134) 2018 оны 01 сарын 12

З.Энхболдын Албан тушаал бол тууний хамгийн сайн хийж чаддаг”Хор найруулах, хагалан бутаргах,шантажлах хуний бега ухах ” Ийм ажлын бусдаас илу хийж харагдаад байгаа юмдаа... кккк

0  |  0
Иргэн(66.181.183.13) 2018 оны 01 сарын 12

Би анх Бат-Үүлд хэлж байсан юм. Дэлхийн түүхэнд соцдекүүдээс фашист төрдөг. Коммунист ч төрдөг гэж. Жишэн

0  |  0
Зочин(202.21.99.226) 2018 оны 01 сарын 12

Хорвоогийн хамгийн новшийн хэрүүлч хагаралдуулагч хүнээр Тамгийн газрын даргаараа тавьсан Баттулга мордохын хазгай болсон доо.

0  |  0
zochin(103.9.90.195) 2018 оны 01 сарын 12

Bukh ard tumnees songogdson Mongol Ulsin erunkhiilugchiin Tamgin gazrin darga gedeg turiin 3 undurlugiin hamgiin tom insititutsin Tamgin darga ni.Dutagdalin hajuugaar duugui ungurch chaddaggui ene khunii shudarga zan chanar ta bukhneng tiim olon tom alban tushaaltan bolj haragdaad ailgaad ba u.Unen ugiig shuud ezend ni ulaan nuuren deer ni helsen khund ushirhuud yah bilee

0  |  0
Зочин (59.153.112.73) 2018 оны 01 сарын 12

Тамгын газрын дарга ерөнхийлөгчийн өгсөн үүрэг даалгаварыг дагуу ажиллах ёстой.Өмнө ажиллаж байсан тамгын газрын дарга нар З.Энхболдын дайны ажиллаж чаддаггүй байсан нь үнэн шүү дээ.Бүгдээрээ л алдаа дутагдлыг хажуугаар дуугай өнгөрөөд явдаг байсан биз дээ.2 нам бие биенийхээ дутагдлыг илчилж байх нь дараа дараагийн албан тушаалтнуудад сургамжтай юу нь болохгүй байгаа юм.Тэнэг хардалтаар сэтгэхээ больцгоох болсон юм биш үү

0  |  0
Зочин(171.6.243.4) 2018 оны 01 сарын 12

Новшын амьтан. Монгол хүмүүс, нам бүгдийг хагаралдуулдаг өөдгүй хүн юм. Ерөнхийлөгчийн өмнөөс дугардаг

0  |  0
zochin(119.40.98.162) 2018 оны 01 сарын 12

Өнөөдөр ч Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албыг олон албан тушаалд хувиргаж чадаж байна. Тэгэхээр З.Энхболдын албан тушаалыг тодруулж хийх ёстой ажлыг нь хийлгэмээр байна.

0  |  0
Аа(27.123.212.143) 2018 оны 01 сарын 12

Муу хүнхог

0  |  0
Top