Монгол, Францын Гадаад харилцааны яам хооронд зөвлөлдөх уулзалт болов

2018 оны 01 сарын 15

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Франц Улсын Европ болон Гадаад хэргийн яам хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө. Энэхүү зөвлөлдөх уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, францын талаас Европ болон Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын Ерөнхий захирал Тиери Матү нар ахалж оролцов. Уулзалтаар талууд хоёр орны улс төр, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, соёл, боловсрол, батлан хамгаалах, онцгой байдлын салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцав. 

Мөн энэ үеэр Европын Холбооноос гаргаад буй “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалт”-аас Монгол Улсыг хасуулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар монголын тал мэдээлж, энэхүү жагсаалтаас Монгол Улсыг хасуулах асуудалд Франц Улсын дэмжлэгийг хүсэв. Түүнчлэн ардчилал, хүний эрх, бүс нутгийн болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцов. Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх нөөц бололцоог бүрэн ашиглахаа талууд нотолж, харилцаа, хамтын ажиллагааны цаашдын зорилтуудыг тусгасан төлөвлөгөөг хамтран гаргахаар тохиров.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SKYLITE(197.211.59.170) 2025 оны 03 сарын 13

Та яаралтай тусламж хүсч байна уу? SKYLITE LENDING AGENCY нь Та биднээс зээл авах найдвартай газар юм хувь хүн, төрийн байгууллага, олон нийтийн компани, оюутнууд, e.t.c. Бид маш бага мөнгө өгдөг 3% -ийн хүү Бид олон нийтэд болон олон нийтэд мэдээлдэг Засгийн газар. Хэрэв та сонирхож байгаа бол доорх маягтыг бөглөнө үү. Бидэнтэй аль болох түргэн буцаж ирээрэй. 1. NAME .......... 2. JEFFER .......... 3. AGE .......... 4. Захиалга .......... 5. Улс .......... 6. CREDIT AMOUNT .......... 7. Зээлийн гэрээ .......... ТАЙЛБАР: 20 хүртэл жил SKYLITELENDINGAGENCY@GMAIL.COM

1  |  0
Top