Оюутолгойн түнш Д.Загджав Оюутолгойг заналхийлэх учиргүй

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 16

 Сүүлийн үед дуулиан шуугианы гол төвд байгаа хүмүүсийн нэг бол яах аргагүй Уул уурхай, Хүнд үйлдвэрийн Дэд сайд Д.Загджав. Тэрбээр танхимын зарчмаар ажиллах учиртай Засгийн газрын байр суурийг нэгдмэл байдлаас бус хувийн зүгээс нийгэмд түгээсэн нь шуугиан тарьсан билээ.  Шуугиан тарина гэхээсээ илүүтэй хамтрагчдынхаа дургүйг хүргэсэн гэхэд болно. Түүний гол байр суурь бол Оюутолгойн эсрэг шүүмжлэл өрнүүлж, тэдний үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авах хэрэгтэй хэмээн заналхийлсэн. Үүнээсээ болоод салбарынхаа сайд Д.Сумъяабазарт хөөгдөхдөө тулчихсан сууна.

Гэтэл Уул уурхай, Хүнд үйлдвэрийн Дэд сайд маань өөрөө ч бас Оюутолгой компанитай хувийн бизнесээр шууд бус утгаараа холбоотой гэдгийг эх сурвалж хэлсэн. Тодотгож хэлбэл, түүний төрсөн дүү Д.Загд-Очир нь Дорноговь аймагт “Интер транс” хэмээх тээврийн компанитай билээ. Энэхүү компани нь Сайншандын төвөөс Оюутолгой компанид шатахуун түлш зөөвөрлөдөг аж. Гэхдээ тээврийн маш олон компани Оюутолгойн хэрэглээний шатахуун түлш тээвэрлэхийг хүсдэг ч тэр бүрий энэ ажлыг олж авах нь бэрхшээлтэй аж. Харин Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайдын төрсөн дүү нь Оюутолгойд шатахуун түлш нийлүүлдэг эрхийг эдэлж байгаа аж. Үүнд улстөрийн нөлөөлөл маш чухал гэдгийг мөн онцолсон. Тэгэхээр Дэд сайд маань Засгийн газрынхаа байр сууринаас зөрж, Оюутолгойд гомдоллох шаардлага чухам юу байсан юм бол доо.

“Интер транс” компани нь хэдийгээр түүний төрсөн дүүгийн нэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа ч анх байгуулахдаа ах Д.Загджавтай хамтарч байсан гэдгийг ч эх сурвалж нуусангүй.  “Интер транс” нь Дорноговь аймгийн төвийг сонгож үйл ажиллагаа явуулах болсон нь төмөр замаа бараадсан хэрэг. Тэдний хувьд төмөр замаар тээвэрлэж ирэх шатахуун түлшийг шилжүүлэн ачиж, Оюутолгой, Тавантолгой гэх мэт стратегийн том ордуудад хүргэдэг маршрутаар ажилладаг байна. Харин тус компани нь 2012-2016 онуудад шатахуун түлш зөөвөрлөх ажлыг 100 хувь гүйцэтгэж чадаагүй, заримдаа тээвэр тасалдаж байсан нь цаанаа улстөрийн нөлөөтэй байсан гэдэг. Тиймээс “Интер транс” нь Сүхбаатар аймгийн нутгаас мөн л уул уурхайн тээвэрлэлт хийж ажлаа залгуулж байсан удаатай. Харин өнгөрөгч оноос Оюутолгой компанид шатахуун түлш тээвэрлэх ажлаа эрчимтэй үргэлжлүүлсэн цөөн компаниудын нэг билээ.

Энэ бүгдээс харвал “Интер транс” компанид Д.Загджав сайдын ашиг сонирхол бага ч атугай байгааг харуулж байна. Нөгөө талаар “Интер транс” хэмээх айлын хувь заяаг Д.Загджав сайд атган суудаг гэхэд тэгтлээ буруудахгүй байх. Энэ бүхий л процессоос харвал Д.Загджав нь Оюутолгой компанитай салшгүй холбоотой байх нь. Гэтэл яагаад Оюутолгой компанийг ийнхүү заналхийлэн шүүмжлэх болов гэдэг нь өөрөө бас асуудал дагуулж байна. Үйл ажиллагааг нь зогсоох хүртэл мэдэгдэл хийхийг бодоход ашиг сонирхлын том зөрчил байна гэж үзэж болно. Түүнээс бус төрсөн дүүгийнх нь “Интер транс” Оюутолгой компанийн хүчээр л гайгүй идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна шүү дээ.

Дурдахгүй өнгөрч болохгүй зүйл бас бий. Оюутолгой, Тавантолгой хэмээх шатахуун түлшний өргөн хэрэглээтэй уул уурхайн томоохон газарт нийлүүлэгч байна гэдэг нефть импортлогчдын хувьд хамгийн том боломж. Тийм ч учраас шатахуун түлш нийлүүлэх ажил нь улстөрөөс байнга хараат явж ирсэн түүхтэй. Хэн дуртай нь Оюутолгойд цорго нээгээд байхгүй. Үүний цаана асар том эрх ашгийн сонирхол байдагт л хамаг учир бий. Тэгвэл Оюутолгой компанид түлш нийлүүлдэг цөөн импортлогчдын нэг нь “Петровис”. Тодотгоход, үнийн савлагаа үүсгэж, зохиомол хомсдол бий болгоод байгаа “Петровис” шүү дээ.

Аварга Оюутолгойн шатахуун түлшний хэрэглээг аймаг сумаар жиших аргагүй учраас нефть импортлогчдын хувьд ёстой л мөрөөдөл болсон хамтрагч бол энэ газар мөн. Тиймээс ч үүнд чөлөөт өрсөлдөөн гэхээсээ илүүтэй улстөрийн нөлөөлөл баттай орчихсон. Харин Д.Загджав нь шатахуун түлшний үнэ нэмэгдсэнийг огт мэдээгүй хэмээн сэтгүүлчдэд мэдэгдсэн нь ямар учиртай юм бол доо. Ямартай ч Д.Загджав сайд хувийн зүгээсээ Оюутолгойд өс санах учиргүй.  

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(202.131.230.238) 2018 оны 01 сарын 24

ХОГИЙН ЛУЙВАРЧИН ЭХНЭР НЬ БАС ЯАГ АДИЛХАН АВИЛГАЧИН

0  |  0
aaaa(139.5.217.189) 2019 оны 11 сарын 27

ene hunii esreg um bichsen hun mongoliin daisan ene hun zuv um yrisan shude eh ornoo hudaldsan hovshinuud

1  |  0
Хүний сэг(66.181.178.48) 2018 оны 01 сарын 20

Загджавыг зүгээр л хүний сэг гээд л ойлгочих, үл бүтэх хогийн амьтан, новш байгаа юм, ямар ч боловсрол, мэдлэг байхгүй, амбиц үнэртүүлсэн шоучин

0  |  0
Хүнийн мөсгүй амьтан(66.181.178.48) 2018 оны 01 сарын 18

Загджав хэмээх хүний оронцог энэ новшийн ганц хийж чаддаг ажил нь шантааж шүү дээ

0  |  0
Говийн нар(103.212.119.108) 2019 оны 11 сарын 27

Монгол эх орныхоо эрх ашигийн төлөө дуугарсан чинь заавал дүүгийн нь компанитай холбож бараг хувийн өс хонзонгийн асуудал болгох гээд худалдагдсан сэтгүүлч нэр зүүсэн Ууган баяр мэтийн хүнэнцэрүүд ханцуй шамлан орж ирж бнадаа. Тэснэ тснэ гэхэд яаж тэсэвхэв гэгч болоод сайд нэртэй боовон чихт нь хэлээд ойлгохгүй ,ойлгохгүй ч бишилдээ судсыг нь бариж буй нам нь авилга аваад идчихсэн болохоор хөдөлдөггүй тэгээд л цөс ихт монгол сайд хэвлэлийн бага хурал хийлгэсэн хэрэг. Одоо Сумьябазар зангарагтай монгол эр үү? гадаадынхны гар хөл болсон уу? харагдаж дээ. Загджавыг дэмжиж бна.

1  |  0
чулуунбаатар,б(103.26.195.30) 2019 оны 11 сарын 27

Хувийн эрх ашигаа 2-рт тавиад улс эх орныхоо эрх ашгийг эхэнд нь тавьж байгаа хүн жинхэнэ монгол эр хүн бусуу.

1  |  0
Gotob(37.47.159.182) 2018 оны 01 сарын 17

Ajil torol yarisan xyniig dandaa uxax yum. Oort ni ashigtai bol dyygyi baix gesen xereg uu? C. Uuganbayar geed bicheed bgaa xyn ni tailbaraa ogbol taarna. Ene xyniixeer dyygyi yabj bai, duugarbal Chamaas yamar 1 yum olno shyy gesen yg yy?

0  |  0
loed(103.57.92.212) 2018 оны 01 сарын 17

URVAGCH GEDEG N MERGEJLIIN HUNII UUDNEES HARAGDAJ BNA UURHAIN NOOTSIIG ONOJ TOGTOOJ CHADDAGGUI TAAJ TOGTOODOG

0  |  0
varane(43.242.243.165) 2019 оны 11 сарын 27

Юу нь буруу байна. Зөв л юм ярьсан. Загджавыг дэмжиж байна.

1  |  0
Зочин(66.181.177.200) 2018 оны 01 сарын 16

Оюутолгойн ашиг орлогийг хувааж хүртдэг хэсэг бүлэг хүмүүс байгаа! Тэднийг Монгол улсын нэрийн өмнөөс цаазлах цаг нь болсон шүү! Тэр чинь эх орны баялаг болохоос эрх мэдэлтэнгүүдийн хувийн өмч биш! Шудрага бусаар авсан газар болон үл хөдлөх хөрөнгө мөнгийг бүгдийг нь буцааж авна даа!

0  |  0
Oyu tolgoi(66.181.190.157) 2019 оны 11 сарын 27

Enenii duu hend hamaatai yum be gereend zaasan ajlaa hiigeech uurgee bieluuleech l gej bsan sedevteigee holbootoi yum yarina shuu mungunii bicheechee

1  |  0
Top