Сайдаа айлгасан Г.Батбаатар баяртай

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 16

Өнгөрөгч УИХ-ын сонгуульд МАН-аас мандат авалгүй Эрүүл мэндийн сайдад горилж үлдсэн Эрүүл мэндийн Дэд сайд асан Ж.Цолмонг М.Энхболдын баг дэмжээгүй учраас БСШУС-ын сайдын зөвлөх болж үлдсэн билээ. Үүний дараа У.Хүрэлсүхийн Засгийн газарт ч бас багтаж чадаагүй. Түүний хувьд ажлын туршлага, өөрийн эзэмшсэн мэргэжлээ энэ салбарт зориулахаар шийдэж буй учраас АШУҮИС-ийн захирлын албан тушаалд очихоор зүтгэж байгаа юм.

Салбарынх нь сайд, эрх мэдэлтэнгүүд Ж.Цолмонг АШУҮИС-ийн захирлын албан тушаалд тохирох хүн гэж үзсэн учраас өдгөөгийн захирал Г.Батбаатарыг албан тушаал бууруулан Дэд захирлаар Ж.Цолмонтой хамтран ажилла гэсэн чиг өгсөн ч тэрбээр эсэргүүцэж, “Би Ж.Цолмонтой хамтарч ажиллаж чадахгүй” хэмээн адарчээ. Тэр ч бүү хэл салбарынхаа сайдад хандан “Миний эхлүүлсэн ажлыг Ж.Цолмон та хоёр дуусгаж чадах юм уу. Энэ ажил хэрвээ гацвал таны нэр хүндэд маш хортой” гэх зэргээр сайдаа айлгаад авсан бол БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Цэдэвсүрэнд хандаж энэ үгээ хэлээд авсан гэнэ. Үүгээр ч зогсохгүй “Би Дэд захирлаар ажиллаж чадахгүй. Хэрвээ энэ албанд томилж байгаа бол би ажлаа өгөөд сургуулиас бүр мөсөн явна” хэмээн туниж бас үзсэн байна. Тиймээс Төр гаргасан шийдвэрийнхээ дагуу Г.Батбаатар захирлын хөдөлмөрийн гэрээг цуцлахаар болжээ. Ямартай ч Төрөөс өгсөн албан тушаал чамлан айлгаж туниж байгаа Г.Батбаатар захирлыг баяртай хэмээн хэлж байгаа нь энэ аж.

А.Толбо

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 26 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gegee(64.119.22.36) 2019 оны 02 сарын 21

Hudalch malnuudiin ugend itgej bga uzegchdiig haramsaj bn

0  |  0
иргэн(43.242.243.118) 2018 оны 01 сарын 20

АН-ын үед ректор болсон төрийн өмчит их сургуулиудын захирлуудыг яаралтай солих хэрэгтэй.Цогзолмаа сайдаа зоригтой өөрчил

0  |  0
Nandin(27.123.212.136) 2018 оны 01 сарын 17

Oo tegeed Tsolmon gej banzal avgai zaaval zahiral boloh estoi yum uu nam n ylagdchihlaar gadAad ruu zugaalaad hevtej bj bgaad nam ylanguut zahiral said boloh estoi bdag yum uu ymar chadvargyi nuuree budahaas oor yu bdagiin be ter avgai odoo bolimoor yumaa

0  |  0
ЗОЧИН(202.179.11.10) 2018 оны 01 сарын 17

хулгайчууд хулгайгаа булаацалдав

0  |  0
болохгүй(103.229.122.2) 2018 оны 01 сарын 17

Цолмон Анагаахыг сүйрүүлнэ шүү, тавьж болохгүй, өөр хүн тавь, мөнгөний шуналгүй хүн тавь.

0  |  0
Зочин(43.228.129.28) 2018 оны 01 сарын 17

Солих нь зөв зөв

0  |  0
Зочин(202.179.31.123) 2018 оны 01 сарын 17

Явуул явуул. Чаддагт нь ажлаа өгөө. Авч чадсан юм өгч чаддаг байх хэрэгтэй. АН ялахад хүний ажлыг булаагаад л авсан шүү дээ. Жаахан жудаг Ардчилыханд байхгүй юм даа.

0  |  0
Zochin(175.211.79.96) 2018 оны 01 сарын 17

Ajilin duusguulaa,yavch deerden gej bhgui

0  |  0
Амжуулах гэж яараад (202.72.245.202) 2018 оны 01 сарын 17

2 ДУГААР ЭЭЛЖИЙНХЭН АМЖИЖ ХООЛОНДОО ОРОХГҮЙ БОЛ 3 ДУГААР ЭЭЛЖИЙНХЭН УДАХГҮЙ ИРЭХ СУРАГТАЙ БАЙНА ШҮҮ МЭЛГЭР ТЭГЖ ХЭЛЭЭД БАЙНА

0  |  0
Амарсайхан(202.9.40.18) 2018 оны 01 сарын 16

Анагаахын Дэд захирал Мөнхбат ч бас ажлаа хийж чадахгүй байж дарга нарын ар өврөөр гүйсээр явдаг арга заль ихтэй хүн. Хамтад нь солих хэрэгтэй!

0  |  0
Зочин(59.153.113.77) 2018 оны 01 сарын 16

Цолмон одоо болиоч дээ.Заавал зүгээр ажлаа хийж байгаа хүний ажлыг булаах ямар хэрэгтэй юм.Албан тушаалгүй бол үхэх гээд байна уу.ЭМ-ийн салбарынхан чинь чамайг хараах шүү дээ.Мөрөөрөө мөөмөө унжуулаад явах шиг сайхан юм хаана байнаа.Хувийн бизнесээ хийгээд явах чинь чамд өлзийтэй байхаа

0  |  0
Баяраа(202.9.41.240) 2018 оны 01 сарын 16

Одоогийн Сонгдо эмнэлэг анх баригдаж байхдаа сургуулийн эмнэлэг болно гэж ярьж байсан боловч хувийн компанид зарагдсан. Хэрэв Цолмон АШУҮИС-ийн захирал болвол энэ түүх давтагдах болно...

0  |  0
Оч(103.26.193.134) 2018 оны 01 сарын 16

Цолмон та мөнгө төлж элдэв худлаа мэдээлэл сайтуудаар тараахаа зогсоо6 Угаасаа бид чиний хэн гэдгийг юу хийж явсныг, ямар чадвартайг мэднэ. Цогзолмаа гэж мангар пионерийн удирдагч балайрхаа зосоохыг шаардаж байна

0  |  0
Ж.Энхбаяр(202.55.180.194) 2018 оны 01 сарын 16

Олон талаараа хүлээн зөвшөөрөгдсөн, мерит шаардлагыг хангасан, сургалт,эрдэм шинжилгээний туршлага,чадвартай,орчин цагийн шалгуур,шаардлагад нийцсэн хүн АШУҮИС-ийн захирал байх учиртай?!!!! Эрх бүхий хүмүүсээ?!!!!

0  |  0
ЭМЧ (202.9.40.228) 2018 оны 01 сарын 16

батбаатарыг солих нь зөв ч орны хүн нь цолмон биш арай ч дээ өөр мундаг залуучууд бий шүү дээ МАН Л БОЛ ХЭН Ч БАЙСАН ХАМААГҮЙ БИШ БАТБААТАРЫН ХЭМЖЭЭНД АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ

0  |  0
Иргэн(122.201.22.133) 2018 оны 01 сарын 16

Энэ Цогзолмаа гэдэг ЧАВГАНЦ сайдаар удахгүй шүү дээ... МУ-д гай тарьж, гай болохоо БОЛЬ...Амаа барьж, амьтны хараал идэх болно доо... Цогзолмаа БОЛОВСРОЛЫГ САМАРЧ байна. Ми.Энх60лд оо....!!!!!

0  |  0
123(202.131.227.50) 2018 оны 01 сарын 16

Батбаатар захирлыг үнэхээр солимоор байгаа бол зөв хүнээ сонгон шалгаруулалтаар томил МАН! Сургалт, эрдэм шинжилгээний ажлын дөргүй Цолмон шиг хүнээр удирдуулна гэхээр үнэхээр гутарч байна. Сургалтын чанар, одоо ид өрнөж буй бүтээн байгуулалтын ажлыг нь бодооч дээ та нар, үнэхээр хэлэх үг ч алга

0  |  0
Хххх(202.21.106.126) 2018 оны 01 сарын 16

Явуул явуул

0  |  0
эмч (202.179.31.118) 2018 оны 01 сарын 16

Бүтээн байгуулалт хийж байгаа ганц хүнээ ингэж халах гэж дээ Цолмон яаж хийж чадах юм бэ чадахгүй шүү дээ Хувийн эмнэлэгээ л томруулна биз өөр юу хийхийн бэ

0  |  0
Ме(103.48.206.237) 2018 оны 01 сарын 16

Батбаатарыг Цолмон авгайгаар сольдог нь угаасаа маш тэнэг, туних юу бсан юм үнэнээ л хэлсэн бна штэ. Энэ цолмон гэж гай далд орохгүймаа

0  |  0
emch(124.158.92.27) 2018 оны 01 сарын 16

colmon odool duusah nee

0  |  0
Top