Ийм генсек байдаг билүү

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 17

Монголын улстөрийн баруун зүүний магнайг эзлэн буй МАН, АН хэмээх улстөрийн хоёр хүчин бий. Ардчилсан хувьсгалын түүхэндэх 30 шахам жилд Төрийн эрхийг ээлжлэн барьж, заримдаа хамтран, эвсэж гээд атгаж ирсэн үгүйсгэх аргагүй намтартай намууд. Энэ утгаараа Монгол Улсын хэмжээнд сүүлийн 30 жилд өрнөсөн сайн муу бүхий л зүйлийг аль алинаас нь салгаж ойлгох аргагүй юм.

Тэр хэрээр МАН, АН-аас тодорсон үе үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга нар бүгд л цаг үеийн тусгал, намынхаа туг нь болж ирсэн галтай түүх ч бас бий. Захын сайдаас илүү нийгэмд нөлөөлж, тэр хэрээр олны дунд орчихсон байдаг энэ алба АН-д лав байхгүй болжээ гэж хэлж болохоор. Тэр тусмаа сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж буй намын генсек бол нийгмийн нүд чих, тэдний анхаарлын төвд байдаг чухал алба юм сан. АН-д даанч алга. Ерөөсөө энэ намд Ерөнхий нарийн бичгийн дарга гэж албан тушаал байна уу. Хэрвээ байгаа бол хэн гэдэг ямар нөхөр байна вэ хэмээн эрж сурахдаа туллаа. С.Эрдэнэ АН-ын дарга болоод энэ албан тушаалыг тайраад хаячихаагүй баймаар юм хэмээн бодож үзэв.

Гэтэл АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн тодотголтой Ц.Туваан гэх нөхрийн ярилцлага олон нийтийн сүлжээнд гарсан байхыг харлаа. Ямартай ч АН-д Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал хэвээрээ хадгалагдаж байгаа юм байна. Тэр дарга нь Ц.Туваан юм байна гэдгийг мэдэж авлаа. Тэрбээр С.Эрдэнийн Засгийн газарт хандсан мэдэгдэл, УИХ-ыг тараах тухай бойкатын шилийг даран гурван зүйл бүхий шаардлага хүргүүлснээ дурдсан байв. Дурдах дурдахдаа “Бидний энэ шаардлагын хариуг хоёрдугаар сарын 1-ний дотор өгөхгүй бол ард түмэнтэйгээ хамтраад тэмцлийн дараагийн хэлбэрийг сонгоно” гээд хэлчихэж, овоо доо. Нэг тусгүй үг байгаа нь “Ард түмэнтэйгээ хамтраад” гэжээ. Хэн ч танихгүй Ерөнхий нарийн бичгийн даргад ард түмэн байгаа эсэх нь ихээхэн эргэлзээтэй л дээ.

Юутай ч зөв буруу ч бай хамаа алга, дуугарч байгаа нь овоо доо гэж Ц.Тувааны ярилцлагыг үзээд баярласныг нуух юун. Монголын улстөрийн талбараас салгаж ойлгох учиргүй АН-ын алдаа оноог дэнслэх гээд яахав. Тэртээ тэргүй иргэд олон нийт надтай надгүй шүүж дөнгөнө. Шүүсээр ч ирсэн. Хамгийн гол нь Ерөнхий нарийн бичгийн даргатай юм байна шүү дээ. Үнэн хэрэгтээ гомдогсод гологдогсодоос бүрдсэн МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян, Ц.Туваан хоёрыг нийгмийн анхаарал дээр жигнэхэд Э.Эрдэнэжамъян хувь илүү жин дарна. Монгол Улсын түүхийн нэгэн ээдрээт цагийн түүчээ болсон АН-ын генсек шүү дээ гэж бодохоор даанч чамлалттай.

Нөгөө талаар хувь хүн нь өөрөө намбалаг аядуухан хүн байхыг үгүйсгэх гэсэнгүй. Хамгийн гол нь сөрөг хүчний намын генсек байгаа үгүй нь мэдэгдэхгүй байна гэдэг хуулиараа аймшиг шүү дээ. Энэ их өрсөлдөөн, улстөрийн нүүдэл дунд яагаад ийм таг сууж чадаж байна,аа. Ц.Туваан нь “Шонхор” фракцийн гишүүн учраас С.Эрдэнэ дарга гар нийлэн ажиллана хэмээн энэ суудалд зүтгүүлээд тавьчихсан байх. С.Эрдэнийг АН-ын даргад өрсөлдөхөд менежерээр ажиллаж амжилтад хүргэсэн гээд түүнээс хаашаа ч салгаж ойлгох аргагүй дүр юм. Үүнээс харвал улстөрийн хувьд туршлагатай л хүн. Тэрбээр Н.Алтанхуягийн Засгийн газарт Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдаар ажиллаж байгаад сүүлд Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын алба хашиж явсан хүн гэхээр Төрийн албаны туршлага ч түүнд бий.

Энэ бүхий л туршлага байлаа гээд улстөрийн зарим үйл явдалд хэтэрхий намба заах нь тийм ч сайн хэрэг биш. Өдгөө АН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа О.Магнай нийгэмд бол бас л үзэгдэл болсон дүр мөн. Гэтэл Ц.Туваантай ажиллах зууртаа бас л сураг тасарч байгаа нь ч томоос том нөлөөлөл гэж харахаар. Улстөрийн алба нь хэдийгээр сэлэм эргүүлээд байх алба биш ч гэлээ энэ цагийн аясыг дагахаас өөр аргагүй байдал бий. Ямартай ч АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал хэвээрээ байна, дарга нь Ц.Туваан гэгч нөхөр байна шүү.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мангаруудад(27.123.212.132) 2018 оны 01 сарын 18

Энэ хүн хэн байх хэнд хэрэгтэй юм харин жагсахгүй бол чацга царайлаад нэмэгдсэн татвараа төлөөд юмны үнэндээ дарлуулж утаандаа хордоол үхэж дээ Мангаруудаа ккк

0  |  0
Би(150.129.141.78) 2018 оны 01 сарын 17

Ардчилсан үзэлтэй Генесек мөн юм бол АН, МАН гээд бүх намыг тараах хэрэгтэй. Бүгдийг дахиж нэг гараанаас эхлүүлж үзээд, болохгүй бол Ерөнхийлөгчийн засаглал руу орцгооё.

0  |  0
Зочин(202.179.31.62) 2018 оны 01 сарын 17

Ард түмэн жагсах жагсахгүйгээ ТУВААН-аар заалгах цаг аль хэдийнээ дуусгавар болсон гэдгийг хэлье.Битгий ард түмэн гэж ядуусыг турхирахаа болих хэрэгтэй.

0  |  0
3(66.181.186.246) 2018 оны 01 сарын 17

Uuganbayar gej neg xulsnii bicheech garaad irsen bololtoi

0  |  0
зочин(202.131.230.238) 2018 оны 01 сарын 17

Миний мэдэхийн Өмнөговь аймгийн гаалийн дарга Төмөрбаатарын жолооч нэртэй энэ хүн Гашуунсухайт,Шивээхүрэнгийн боомтуудад даргийнхаа нэрийг барин хил дамнасан наймаа зохицуулдаг тэгэхдээ бас нилээн хулхи гар гэгддэг байсан төрийн ажил мэддэг бол тэр хэмжээний мэдлэгтэй байгаа даргын цүнх барих талаараа мэргэжсэн болохоороо өдий зэрэгтэй яваа байх

0  |  0
сэлэнгэ (202.179.31.119) 2018 оны 01 сарын 17

Наад нөхөр чинь АН ы генсек бишээ . С. Эрдэний нарийн бичгийн дарга

0  |  0
ГАХАЙ(202.179.26.195) 2018 оны 01 сарын 17

ЭНЭ НӨХӨР АЛУУРЧИН ЭРДЭНЭ,МОНГОЛ ЗЭСИЙН ЗАХИРАЛ ГУАЙ НАРТАЙ АДИЛХАН САЙХАН ИДЖЭЭ.

0  |  0
Top