Нэг хэсэг УИХ-ын гишүүдийн тоог нэмж 99 болгох тухай яриа Төрийн ордноор нэг тэнүүчилж байгаад чимээ намдаасан. Харин Ё.Баатарбилэг тэргүүтэй хэсэг залуу гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгохоор хуулийн төсөл бэлдэж байгаа гэх ойрын эх сурвалжийн мэдээлэл бий. Тэр тусмаа нийслэлийн дүүргүүдийн мандатын тоог олноор нэмэгдүүлэх нь зөв хэмээн үзсэн байна. Харин нөгөө талаас Ц.Нямдорж нарын ахмадууд гишүүдийн тоог нэмэх ямар ч шаардлага байхгүй хэмээн эсэргүүцэж байгааг эх сурвалж хэллээ.
А.Толбо
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )
ИДДЭГ ХҮНИЙ ТОО НЭМЭЭД ХЭРЭГГҮЙ ХАРИН ХАСАХ ХЭРЭГТЭЙ. ЕРӨӨСӨӨ АИХ ТАЙ ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГЫГ МЭРГЭЖЛИЙН ХУУЛЬЧДААС ШУУД БҮРДҮҮЛДЭГ БВАЛ ЗОХИНО.35 ОРЧИМ ХҮНТЭЙ БАЙХАД БОЛОМЖТОЙ.
ЁСТОЙ ХУЦНА ДАА ГЭДЭГ ЧИНЬ ЭНЭ ДЭЭ ТЭР 99 ТООНД НАСААРАА ОРЖ АМЬДРАНА ГЭЖ БОДОО ЮУ ХАМГИЙН ТҮРҮҮНД НЬ ЧАМАЙГ ХУСНА АА
гишүүдийн тоог нэмэх ямар ч шаардлага байхгүй....