Н.Энхбаярт хамгийн сүүлчийн найдвар болж үлдсэн МАХН-ыг хууль бусаар булаан авахаар улайрсан О.Баасанхүү Дээд шүүх дээр бүдэрч, нам ч үгүй, ном ч үгүй, мөнгө ч үгүй өртэй болоод үлдсэн. Харин үүний дараа О.Баасанхүүг ёс зүйгүй аашилж, МАХН дотор бужигнаан үүсгэн, намыг хоёр хуваасан учраас намаасаа хөөх тухай удирдах түвшинд ярилцаад байгаа аж. Тодотговол МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж, намаа хагалан бутаргасан О.Баасанхүүг намаасаа хөөхөөр болсон тухай эх сурвалж мэдээллээ.
Тэгвэл Гүйцэтгэх товчооны хурлаас сураг сонссон О.Баасанхүү МАХН-тай холбоотой цаг үеийн асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийж “Би энэ намд өөрийн итгэл үнэмшлээр элссэн. Хэн нэгнийг чи гар, намын гишүүн биш гэж хөөх эрх байхгүй. МАХН өнөөдөр ч байргүй. Хүний компанийн байранд түрээсээр амьдарч байгаа. МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатартай холбоотой хэрэг шүүхэд шилжихэд бэлэн байгаа. Би энэ хүмүүсийг гэм буруутай гээгүй. Гэм буруутай эсэх нь мэдэгдэхгүй энэ хүмүүсийг цагаатгаач гэсэн үүднээс хэлж байна” гэх зэргээр хэнд ч хэрэггүй зүйл ярьсан. Энэ нь аргагүй л хандаа даруулсан хүний үг мөн байв.
Төрийн ордонд сүр дуулиантайхан Их хурал зохион байгуулж, өөрийгөө дэмжүүлээд байсан гишүүд, тэр тусмаа 100-тын дарга нар түүнээс нүүр буруулж байгааг бас давхар дайгаад авсан. Үүнээс харвал О.Баасанхүү нам ч үгүй үлдсэн төдийгүй Их хурал зохион байгуулахад зарцуулсан мөнгөөрөө шатаад таарч байна. Үүгээр ч зогсохгүй Их хурлын зардалд зориулан чамгүй хэмжээний мөнгө зээлсэн нь өр болон үлдсэн бололтой. Хамгийн гол нь МАХН дотор байх дэмжигчдээ алдана гэдэг түүнд тулж буй томоос том аюул.
Тэрбээр Төрийн ордонд мэлээлэл хийх үеэрээ “Би ерөнхийлөгчид шаардлага хүргүүлнэ. Өр тэглэх боломж байгаа. Уул уурхай хууль бус лицензүүдийг бүгдийг нь аваад өр тэглэж болно. Хэрэв чадахгүй бол би Ерөнхийлөгчийг ордноос гаргана. Энэ 65 хүнийг ч бас гаргана. Өөр шударга хүмүүсээр шинэ парламент байгуулна” хэмээжээ. Үүнээс харвал МАХН-ын даргаар бүртгүүлэх процесст нөлөөлөөгүй Х.Баттулга Ерөнхийлөгчийг ийнхүү заналхийлж байна уу хэмээн хардаж болохоор. Түүнээс Ерөнхийлөгч Х.Баттулгыг Төрийн ордноос гаргах, өр тэглүүлэх гэдэг бол О.Баасанхүүгээс даанч хол ажил. Бухимдлаа гаргах хүнгүй учраас ийнхүү Х.Баттулга болон МАН-ын бүлгийг Төрийн ордноос гаргана хэмээн заналхийлэв бололтой.
Ажиглагчид, шинжээчдийн таамаглаж байгаагаар МАХН-ны данснаас хасагдаж байгаа түүнд үлдсэн ганц найдвар нь АН аж. Тэрбээр МАХН-д элсэхээсээ өмнө АН-ын данстай байсан тухайгаа хэвлэлээр ярьсан нь бий. Тэгэхээр нэгэнтээ хаалгыг нь савж одсон АН-ынхаа хатавчийг бараадахаас өөр арга үлдээгүй бололтой. АН-д очиж гэмээнэ тойргоо хадгалж үлдэхээс эхлээд чамгүй өрсөлдөөнтэй тулж таарна. Хамгийн наад зах нь АН-ын дэнчингийн мөнгө түүнд ахдана. Хамгийн боломжит хувилбартай тойргийн мандат 200 саяд хүрнэ гэсэн мэдээлэл ч цахим орчинд тэнүүчилж байсан гэхээр МАХН-д тохиолдоогүй бэрхшээлтэй тэр нүүр тулах нь.
А.Толбо
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 19 )
ENE MUU BAAS SHIG BAASANHUU INGEJ HUNII DOOG TOHUU BOLJ AMID YBSNAAS UHEECH MALAA
Баасанхүүг хэн их хурлын гишүүн болгосон юм.Ард түмэн.Тэгвэл Баасанхүүг хэн их хурлын гишүүнээс болиулах вэ.Ард түмэн.Үүнийг Баасанхүү чи сайн мэдэж аваарай.
Орсон гарсан болгондоо гай болсон Баасанхүү мэтийн урвагчийг авах газар олдохгүй биз. Очсон газраа итгэл даахгүй хэл ам хийж бас л хагалган бутаргах ажилаа хийх нь тодорхой. Улс төрд хамгийн хэрэгүй хүн гэдгээ харуулсан түүнийг хэн дэмжхэвдээ. Хэлсэн ярьсаныхаа эсрэг үйлдэл хийдэг иймэрхүү мэдрэлүүдийг ахин улс төрд оруулахын биш сонгогчид минь.
Baasankhuu busdin zovlongoor olj avsan munguur yah ch yum bilee. terni orond yadarsan olondoo ugsun ni deer.
Enkhbayarin nugel baragdahgui yum aa. BURHAN mini Enkhbayard nugelin tuluusig ni hugatsaa aldalgui uuruulj hairal.
ТА НАР БОЛЬЖ ҮЗ. ЭНХБАЯР ТИЙМ СЙАН ХҮН ЮМ УУ? ҮГҮЙ Ш ДЭЭ. ХАРИН Ч МУУ БҮХНИЙ ҮНДЭС ГЭДГИЙГ МЭДСЭЭР БАЙЖ ИРГЭНИЙ ЗОРИГ ГАРГАН НАМД ШИНЭЧЛЭЛ ХИЙХ ГЭСЭН НЭГНИЙГ ТАМЫН ТОГООНЫ ЗАН ГАРГАХАА БОЛЬ. ЭНХБАЯРЫГ БОДВОЛ ЭНЭ ХҮН НҮГЭЛ БАГАТАЙ ХҮН ШҮҮ.
Hurtsiin tasgiin baas.
Хог шшар болсон улс төрийн үхлүүд
Энд Баасанхүү өөрөөсөө мөнгө гаргаагүй өр тавиагүй Ар талыг бол АН ын ах нар нь даасан учраас баасхүүд гарзгүй шүү дээ тэрийгээ бол муухан мэдэх толгой шүү сүүлийн үёд л олгоотой чацга болчихоод байгаа бололохоос биш
Ум амгалан болох болтугай, улс төрийн тавцанд эргэж битгий амилаасай
Баасанхүү ч өөрийнхөө толгойг өөрөө л Цустлаа даа Цаашдаа Иргэдийн Дэмжлэгийг авахад хэцүү боллоо Бид чинь ийм Урваач шарваач Хүнийг үздэггүй Ард түмэн шүү дээ
Насных нь тоо гүйцэжээ гэдэг шиг Баасанхүүгийн Улс төрийнх нь замнал ингээд өөрийнх нь Урваач шарваач уйвайгүй байдлаас нь болж дуусжээ
20 onoos hoich buur suraggui bolno ene hun
BAATSAN BANDI ZAILAA,SOLIOTOI YUM UU ENE
BAATSAN PSDK
Энэ хүн чинь солиорлын байдалтай байгаа юм биш үү.Ёрөнхийлөгчийг болон 65 ыг төрийн ордоноос гаргаад өөрөө ганцаараа үлдэх нь ээ дээ
Altan zagasni vlgeriin Emgen blje