Европын холбоо Монгол Улсыг “хар жагсаалт”-аас гаргалаа

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 24

Европын Холбооны гишүүн орнуудын Сангийн сайд нарын Зөвлөл 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Брюссель хотноо хуралдаж, “татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас” Монгол Улсыг гаргахаар шийдвэрлэв. Тус Зөвлөл өмнө нь 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хуралдаж уг жагсаалтаад бусад 16 орны хамт Монгол Улсыг оруулсан байсан бол Монгол Улсын Засгийн газар 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 350 дугаар тогтоолыг баталж татварын асуудлаарх сайн засаглалын зарчмуудыг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх үүргийг хүлээсний үндсэн дээр тус жагсаалтаас гараад байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэхүү жагсаалтаас гарах асуудлыг нэн даруй шийдвэрлэхийн тулд тушаал гарган Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд томилох, Сангийн яам болон ХЗДХЯ-ны төлөөллийг багтаасан Ажлын хэсэг байгуулан ажиллуулах, мөн тэрчлэн Европын Холбооны Дээд төлөөлөгч бөгөөд Европын комиссын Дэд ерөнхийлөгч Ф.Могерини болон Европын Холбооны гишүүн 28 улсын Гадаад хэргийн сайд нарт албан захидал илгээх, Европын Холбооны гишүүн улсын Элчин сайд нартай уулзаж манай улсын байр суурийг тайлбарлах зэрэг дэс дараатай арга хэмжээ авсан нь ийнхүү нааштай үр дүн авчирлаа.

Хар жагсаалтаас гарснаар “Гуравдагч хөрш” Европын Холбоотой болон түүний гишүүн 28 оронтой манай улс түншлэл, хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд ямар нэгэн саад бэрхшээлгүй боллоо" гэж мэдэгдэлд дурджээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dh(99.70.235.30) 2025 оны 03 сарын 13

Novshiin ovtshar zailaach

1  |  0
Хурцын зарц(202.179.26.126) 2025 оны 03 сарын 13

ХУРЦЫН ЗАРЦ ОФФШОР ЦОГТБААТАР ХЯТАД ШАНХАЙН УУЛЗАЛТАНД МОНГОЛООС ТӨЛӨӨЛӨГЧ УРЬСНЫГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ УРЬСАН ГЭЖ ЭВГҮЙ НОХОЙТСОН ШҮҮ.

1  |  0
Зочин (59.153.112.157) 2025 оны 03 сарын 13

Анхнаасаа хар жагсаалтанд ороогүй бол ийм хүндрэл үүсэхгүй байсан шүү дээ

1  |  0
Иргэн(81.246.10.158) 2025 оны 03 сарын 13

Сайн байна. Баяр хүргэе!

1  |  0
A(27.123.214.116) 2025 оны 03 сарын 13

Ok

1  |  0
Top